Колумб улсад өнгөрөгч тавдугаар сарын 01-нд онгоцны ослоос сураггүй алга болсон 1, 4, 9, 13 насны дөрвөн хүүхэд 40 хоногийн дараа эсэн мэнд олдсон нь дэлхий нийтийг гайхшруулж байна.
Аврагчид өнгөрсөн сард онгоцны унаж сэг болсон газарт очиход онгоцонд явсан гурван том хүний цогцос олдсон ч дөрвөн хүүхэд онгоцонд байсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Улмаар яаралтайгаар хүүхдүүдийг хайх ажиллагааг эхлүүлсэн нь үр дүнд хүрчээ.
Тус улсын ерөнхийлөгч Густаво Петр баасан гаргийн орой хэвлэлийн бага хурал дээр "Тэд түүхэнд тодоор бичиглэх амьд үлдэх үлгэр жишээг үзүүллээ. Тэдний бие маш дорой байгаа тул эмнэлгийн тусламж авч байгаа" гэв.
Хамгийн ихээр олны сонирхлыг татаж байгаа зүйл нь хор могой, зэрлэг амьтад элбэгтэй аймшигт ширэнгэн ойд тэд хэрхэн амь гарсан тухай асуулт юм. Одоогоор хүүхдүүдийн хэн нь ч мэдүүлэг өгөх боломжгүй байгаа учир энэ асуулт нууц хэвээр үлдлээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)