Сибирьт агаарын температур Фаренгейтийн 100 хэмээс (37.7 цельс) дээш гарсан тул олон арван дулааны рекорд буурчээ. Хэдийгээр зургадугаар сарын эхэн үе байсан ч хэт халуун нь ер бусын өндөр өргөрөгт шилжсэнээр Сибирийн зарим хэсэгт өмнө байсан хамгийн дээд халууны бүртгэлүүд шинэчлэгдсээр байна.
Өнгөрсөн бямба гарагт Жалтуровск хотод агаарын температур 37.9 хэмд хүрч, түүхэн дэх хамгийн халуун өдөр болсон гэж дэлхийн өнцөг булан бүрт хэт их температурыг хянадаг цаг уур судлаач Максимилиано Херрера мэдэгдэв. Тэр цагаас хойш Сибирьт агаарын температурын хэд хэдэн рекорд буурчээ. Лхагва гарагт бүх цаг үеийн халууны хэд хэдэн дээд амжилтыг эвдсэний дотор Баево хотод цельсийн 39.6 хэм, Барнаул хотод 38.5 хэм хүрч халсан байна. Эдгээр станцын зарим нь таваас долоон арван жилийн температурын бичлэгтэй гэж Херрера CNN-д ярьжээ. "Тиймээс бид үүнийг үнэхээр онцгой гэж хэлж болно." Энэ нь тус бүс нутгийн "түүхэн дэх хамгийн муу халууны давалгаа" гэж тэр лхагва гарагт твиттер хуудсандаа нийтэлжээ.
Түүний хэлснээр энэ халуун агаарын давалгаа улам ихсэх төлөвтэй байгааг анхааруулж байна. Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлэлд Сибирь нь манай дэлхий дээрх хамгийн эрчимтэй дулаарч буй бүс юм.
Л.Сайнаа