-
2020 оны 5 сарын 27
Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэхдээ нэг ч төгрөгийн татвар төлдөггүй. Үүгээр нь хуурамч шатахуун үйлдвэрлэдэг. Тиймээс татвар ногдуулдаг болгох хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Гэвч унагасан. Шалтгаан нь “Стандарт байхгүй бүтээгдэхүүнд татвар ногдуулах боломжгүй” гэсэн. Стандартгүй юм бол хилээр яагаад оруулж ирдэг юм бэ. Бүр татваргүйгээр шүү.
-
2020 оны 5 сарын 26
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт шүүгчдэгч Мөнгөншагай, Жарганлан, Э.Халиунбаяр нарт гурван жил, Б.Цолмонбаатарт тав, Д.Уранчимэгт хоёр жилийн хорих ял тус тус оноосон. Улсын Дээд шүүхийн Д.Цолмон, Г.Цагаанцоож нарт холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, бусдаас хээл хахууль авсан гэх хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож чадаагүй байна гэж үзсэн.
-
2020 оны 5 сарын 26
Ашигт малтмал, газрын тосны газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр АИ-80 автобензин 80 төгрөг, АИ-92 автобензин 80-100 төгрөг, АИ-95 автобензин 200 төгрөг, дизелийн түлш 160 төгрөгөөр буурсан талаар мэдээллээ.
-
2020 оны 5 сарын 25
"Ирэх дөрвөн жил засаглалын реформ, эрх зүйн хувьсгалын он жилүүд болно. Дагалдан гарах 40 гаруй хууль төрийн байгууллын хариуцлага, төсвийн ил тод байдлыг амьдрал дээр биежүүлэх ёстой юм. Үзэл санааг нэг бүрчлэн нарийвчилж байж үр дүнг нь харах болно. Дараагийн төр засаг хичээн ажиллах үүрэг ирж байна"
-
2020 оны 5 сарын 25
Тусгаарлах байранд таван хүн шинээр нэмэгдэж, 255 хүн гэрийн ажиглалтад шилжлээ.
-
2020 оны 5 сарын 21
"Бидний ард 3.3 сая монголчууд л бий. Бид энэ улсад хулгай хийхгүй, худлаа ярихгүй. Энэ улсад шинэ сонголтыг бий болгоно. Төрийг засах гэж сонгуульд орж байгаа юм. Хулгайчидтай хулгайчид тэмцэнэ гэж байдаггүй юм шүү. Бидэн дунд хулгайчидтай холбогдсон, хулгай хийсэн үүх түүхтэй нэг ч хүн байхгүй"
-
2020 оны 5 сарын 21
Нийт 140 тохиолдол батлагдсан. Үүнээс 24 хүн эдгэрч дараагийн шатны хяналтад шилжсэн.
-
2020 оны 5 сарын 19
БНСУ болон БНХАУ-ын Эрээн хотоос иргэд ирэх хүсэлт гаргасан. Эрээнээс ирэх иргэдийг Дорноговь аймагт тусгаарлах ажил зохион байгуулна.
-
2020 оны 5 сарын 18
МАН-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ танилцуулж байна.
-
2020 оны 5 сарын 13
Хэдийгээр залуусын шаардлага нэг талаасаа зөв байхыг үгүйсгэхгүй ч сонгууль дөхсөн энэ цаг үед ийм акц өрнүүлж буй нь цаанаа сонгууль угтсан "пи ар" байхыг үгүйсгэхгүй гэж хардах иргэд цөөнгүй байсан юм. Үүнээс гадна жагсагч залуус ямаагаа чирж, гулдарч буй дүр зураг цахим орчинд хөврөх боллоо. Үүнээс болж жагсагчид өөрсдийн шаардлагаа олон нийтэд хүргэх бус харин ч өөрсдөө шүүмжлэлийн талбар болж хувирсан юм.
-
2020 оны 5 сарын 11
Нийслэл анх удаа үнэт цаас гаргана. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнуудыг НОСК худалдан авч иргэддээ түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох ажил үргэлжилж байна гэлээ.
-
2020 оны 5 сарын 11
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас 1072 хувьцааны ноогдол ашиг хэзээ, хэрхэн олгох талаар мэдээлэл хийлээ
-
2020 оны 5 сарын 05
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хуучин товчооны зүүн талын зам дээр Hino маркийн том оврын ачааны машин, том оврын машины чиргүүлтэй мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Ослын улмаас хоёр хүнийг яаралтай түргэн тусламжийн машинаар ГССҮТ рүү авч явсан байна. Осол гаргасан том оврын машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байх магадлалтай байгаа аж.
-
2020 оны 5 сарын 01
Өнөөдөр урсгал сөрж автозамын хөдөлгөөнд оролцсон жолоочийг замын цагдаа зогсоож, хууль ёсны шаардлага тавих үеэр эсэргүүцэж, улмаар замын цагдааг алгадсан юм. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эмэгтэйг 50 мянган төгрөгөөр торгож, гурван сар жолооны эрх хассан байна.
-
2020 оны 5 сарын 01
Өнөөдөр урсгал сөрж автозамаар зорчсон тээврийн хэрэгслийг зогсоож хуулийн дагуу шаардлага тавьсан цагдааг жолооч эмэгтэй алгадсан хэрэг гарсан байна.
-
2020 оны 4 сарын 29
Бид нийт долоон удаа сонгууль өгсөн. Үүнд 2800 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байсан. хамгийн олон нэр дэвшигч өрсөлдсөн жил нь 2012 он буюу нийт 544 хүн өрсөлдсөн. Энэ жилийн хувьд 800 орчим хүн нэр дэвших магадлалтай. зардлын хувьд нэг нам 5.9 тэрбум төгрөг, нэр дэвшигч аймагт 405 сая, нийслэлд 626.9 сая, улсын хэмжээнд 474.4 сая төгрөгт болно. Ингээд тооцохоор зөвхөн сонгуулийн 21 хоногт 600 тэрбум төгрөг зарцуулах нь. 2020 оны улсын төсөв 350 тэрбум төгрөг биз дээ. Үүнээс царцаахаа зарцаагаад, зогсоохоо зогсоолоо гэхэд сонгуулийн зардалтай нийлээд НЭГ ИХНАЯД төгрөг болж байна.
-
2020 оны 4 сарын 24
Төрийн ордны гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэн суулт хийгээд цөөнгүй хонож байгаа билээ. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах боломжийг бүрдүүлсэн үйлдвэртэй байсан ч банкны зээлээ төлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэрээр хураагдах болсон юм. Тиймээс уг асуудалд тус болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжээч гэдгийг гуйж ийн суулт хийсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр уг иргэнтэй уулзаж, туслахаа амаллаа.
-
2020 оны 4 сарын 22
Намаа хагалж намаасаа хоёр ч нам төрүүлсэн С.Эрдэнэ Бүлэгтэй байсан намаа бүлэггүй болгочихоод одоо О.Баасанхүүг бадарчилж яваад эгдүүцэх АН-ынхан ч нэлээдгүй бий бололтой. Залуус нь ч үгээ хэлээд эхэлжээ.
-
2020 оны 4 сарын 20
Хоёрдугаар сараас хойш 119 дугаарын утсаар гадаадын 17 орноос монгол 98 иргэн зөвлөгөө авсан. Гурван эх үүсвэрээс гадаадад 13 монгол иргэн халдвар авсан гэсэн мэдээлэл бий.
-
2020 оны 4 сарын 17
Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораториор 373 шинжилгээ хийгдэж, сөрөг гарчээ. Тодруулбал, 194 хүний давтан шинжилгээ, ажиглалтад байсан 164 хүн, тандалтын зорилгоор хийсэн 15 хүнд шинжилгээ хийсэн.