Цар тахлаас улмаас хөл хорио тогтоосноос болж бизнес эрхлэгчид дампуурлын ирмэгт ирээд буйг бизнес эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр мэдэгдэл хийсэн билээ.
Тэд "Засгийн газраас тодорхой арга хэмжээ авсан ч жижиг, дунд бизнес эрхлэгчид урсгал зардал, зээл, түрээсээ төлсөөр бана. Улмаар төлбөрөө төлж чадахгүйд хүсрэн тухай "Бизнес эрхлэгчдийн нэгдэл" нэрээр фэйсбүүкт нэгдсэн залуус хэлсэн юм. Тэгвэл эдгээр залуус яг одоо Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байна.
Уг асуудлаар "BRB" компанийн захирал Э.Жадамба "Эрх баригчид сонгуулиа хийж, наадмаа хийе гэсэн. Тэд коронавирусийг хойш тавьж, мартсан. Тэгсэн хэр нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн боомилж байна.
Иргэдийн эрүүл мэнд чухал гэсэн атлаа сонгууль, наадам хийх болохоор хамаагүй гэж байна. Энэ шударга бус байдлыг бид эсэргүүцэж, жагсаж байна. ЖДҮ-чид, жижиг дунд бизнес эрхлэгчид дампуурлаа" гэлээ.
Сэтгэгдэл (6)