Прокурорын байгууллагаас иргэдэд зориулсан E-JUSTICE.MN портал сайтын талаар танилцууллаа. Энэ нь иргэн өөрийнхөө гомдлыг ямар шатанд хаана, хэн гэдэг мөрдөгч хянаж байгааг хянадаг боллоо. Мөн тухайн хэрэгт хууль эрх зүйн ямар заалт үйлчлэх, ямар эрх, үүрэгтэй байхыг танилцах боломжтой аж.
Энэ талаар УЕПГ-ын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга, ахлах прокурор Ц.Хашбаатар “Олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтарч уг ажлыг хэрэгжүүлж байна. 2010 онд ШЕЗ, УЕП, ХЗДХЯ-тай хамтран өргөн хүрээний судалгаа хийж байсан. Судалгаагаар 10 жилийн зайтай хуулийн байгууллагын ачаалал хоёр дахин нэмэгдэж байгаа дүр зураг гарсан. Тухайн үед прокурорын байгууллагын цахим тогтолцоог бий болгосон.
Уг ажлыг 2013 онд бэлэн болгосон. Үүний дараа уг системийг зөвхөн прокурорын байгууллага биш шүүхийн системд нэвтрүүлэх ёстой гэж үзсэн юм. Иргэдэд зориулсан порталиа нээж байгаад баяртай байна. Манай улсын хүн амын тал хувь шахам нь нийслэлд байдаг. Нэн ялангуяа хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд хуулийн байгууллагаар эрхээ хамгаалуулах амаргүй. Тиймээс цахим сүлжээ ашиглан мэдээлэл авах боломжтой болж байна. Мөн иргэн хуулийн дагуу ямар, үүрэгтэйгээ мэдэх боломжтой. Уг систем энэ сарын 15-нд ашиглалтад орно” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)