Монгол Улсад оюуны өмчийг үнэлдэггүйгээс болж үйлдвэрлэл хөгжихгүй байна гэдгийг уулын ахмад инженер Я.Тоолой хэллээ. Тэрбээр Монгол Улсыг 40 гаруй жил тэтгэж, тэжээж ирсэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн овоолго дээр үйл ажиллагаа явуулдаг, 10 мянга гаруй тонн зэс гаргаж авах хүчин чадалтай “Эрдмин”, “Ачит эх” гэсэн хоёр үйлдвэрийн төслийг хийж байжээ.
Эдгээр компаниуд нь өдгөө өндөр ашигтай ажиллаж буй ч ахмад настан Я.Тоолойд анх хэлж, ярьж байсан шиг ээ, шагнал, урамшууллаа олгохгүй өдийг хүрсэн байна. Энэ талаараа тэрбээр "Намайг урьж, залж ажиллуулж байсан “Ачит эх” компанийн эзэд болох Ц.Элбэгдорж, П.Цагаан, Д.Дорлигжав зэрэг хүмүүст миний үгийг хүргэж өгөөч” хэмээсэн юм.
Ингээд Эрдэнэт хотын иргэн, өндөр настан Я.Тоолойн яриаг хүлээн авна уу.
Сэтгэгдэл (20)