МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр “2019 онд хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд энэ удаагийн сонгууль онцлогтой сонгууль болж байна. Ерөнхий сайдаа сонгох сонгууль учраас иргэдийг сонголтоо зөв хийх байх гэж итгэж байна. Мөн аман ярианд итгэхгүй байхыг хүсэж байна” гэлээ.
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар “Өчигдөр шөнийн 00.00 цагт орон даяаг сонгуулийн сурталчилгааг хаасан. Өнгөрсөн 21 хоногийн хугацааг дүгнэхэд МАН нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд нэгдсэн удирдлагатайгаар хууль зөрчсөн үйлдэлгүйгээр сонгуулиа зохион байгуулсан. Мөн нэр дэвшсэн 76 нэр дэвшигч эв нэгдлийг эрхэмлэж бусад нэр дэвшигчиддээ хүндэтгэлтэй хандаж, зөвхөн хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан.
АН-ын хувьд харлуулсан 21 болж өнгөрлөө. Худал гүтгэлэг, эвлүүлгийг манай намын нэр дэвшигчид рүү дайрсан, давшилсан байдлаар түгээсэн. Улсын язгуур эрх ашгийг уландаа гишгэсэн үйлдлийг олон удаа гаргасан. Тухайлбал, өчигдөр АН-ын дарга С.Эрдэнийн хүү МАН-ын байр руу улаан будаг цацаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Аав, хүү хоёрын бай МАН биш шүү гэдгийг хатуу анхааруулж хэлье.
Сонгуулийн хаалттай холбогдуулан зарим газруудад хаалтын арга хэмжээ хийсэн. АН энэ хуулийн хэрэгжилтийг тоохоо байсан. Өчигдрөөс эхлэн Баянгол дүүрэгт нэр дэвшсэн АН-ын гишүүд Сонгуулийн тухай хуульд зааснаас хэтрүүлсэн байдлаар самбар байрлуулсан үйлдэл гарсан. Мөн Увс аймгаас нэр дэвшигч С.Жавхлан хаалтын дээрээ дуулж, хууль илтэд зөрчсөн үйлдэл гаргасан.
Сонгуулийн сурталчилгаа хаагдсан цагаас эхлэн төрийн эрх барих дээд байгууллагад хууль бусаар санаархагсдын үйлдэл ихээр гарлаа. Олон тэрбум, их наяд төгрөгийг тараахаар бэлтгэж сүүлдээ гадаад валют тараахаар санаархсан үйлдэл их гарч байна. Одоо үлдсэн нэг хоногтоо хуулийн зөрчилгүй иргэдээрээ дүнгээ тавиулъя гэдгийг аав, хүү хоёрт сануулж хэлье” гэв.
МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул “Өчигдөр МАН банкинд 9.4 тэрбум төгрөг хадгалуулсан гэсэн ташаа мэдээлэл явлаа. Үндэслэлгүй гэж хэлж байгаа шалтгаан нь Монгол Улсын 2020 оны эхний улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 7.4 их наяд төгрөг. Үүнээс давсан хэмжээний мөнгөн хадгаламжтай байна гэдэг боломжгүй зүйл.
Түүнчлэн АН-аас их хэмжээний мөнгө тарааж байгаад цагдаагийн байгууллагад баригдаж, шалгагдаж байгаа асуудал бий. Үүнтэй холбогдуулан Кёкүшюкан Д.Батбаяр, Д.Сүндий, З.Энхболд, Ө.Амгаланбаатар нарт Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчээс хасах асуудлыг албан ёсоор тавьсан” гэсэн юм.
А.Сүх
Сэтгэгдэл (4)