Иргэн Л.Гансүх УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрийн өрсөлдөгч Н.Алтанхуягийг харлуулах зорилгоор өөрийнх нь талаар худал мэдээлэл тарааж, нэр хүндэд халдсан гээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан талаараа мэдээллээ. Тэрбээр "О.Баасанхүү Орхон аймгийн хоёрдугаар тойрогт нэр дэвшсэн. Хамт нэр дэвшиж байгаа Н.Алтанхуягаа харлуулахын тулд улсын мөнгөөр хамаг зүйлээ хийлгэсэн гэсэн агуулгатай худал мэдээлэл цахим хуудсаар дамжуулан тараалаа.
О.Баасанхүү хэн бэ гэдгийг иргэд мэднэ.
Эрдэнэтийн 49 хувь тэр дундаа шударга бусын хонгил, хууль хүчний байгууллагын түлхүүр баригч Б.Хурцын дэслэгч болоод жилд 100 мянган ам.доллар авч ажилласан. Их Хуралд тэднийгээ хамгаалж үнэн зүйлийг худал болгож, худал зүйлийг үнэн болгож ярьдаг. О.Баасанхүүгийн ярьж байгаа зүйлд улсаас нэг ч төгрөг ороогүй. Хувийн компани өөрийнхөө мөнгөөр нүүрс шигшиж Багануураас тээвэрлэж, нийслэлд буулгаж дахин шигшиж шуудайлаан 163 цэгт борлуулсан. Ингэж 80 мянган төгрөгөөр зарж байсан юм. Нийт 78848 төгрөгийн зардал гарсан ч 80 мянган төгрөгөөр зарж байсан юм. Үүнийг мэдсээр байж ингэж ярьж байна.
Энэ хүн бол анхнаасаа МАНАН-ийн хүн байж. Н.Энхбаяраас урваад ийм зүйл хийдэг байж. Энэ хүн дахиад сонгогдохын тулд АН-д элсч Эрдэнэт рүү явлаа. Тэр хүн 100 сая төгрөгөөр МАНАН бүлэглэлийг хамгаалж байгаа юм байна. МАНАН бүлэглэлд элсээд сонгогчиддоо ичихгүй худлаа ярьж явна. Тиймээс О.Баасанхүү мэтийн МАНАН бүлэглэлийг хамгаалагчийг битгий сонгоогоорой. Гурав алхаад баригдах юман дээр худлаа хэлж байна. Тэгж иргэдийн тархийг угааж байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (14)