Улсын нэгдүгээр төв эмнэлэг Амбулаторийн эмийн сангийн үйлчилгээг нэвтрүүллээ.
Энэ талаар УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Хоёр талт эмийн сан бий болсноор улсын эмнэлэг зөвхөн хэвтэн эмчлүүлэгчдээ эм, тарианы хангалт хийдэг биш эмнэлгээс гарч байгаа болон амбулаториор үйлчлүүлсэн иргэддээ мөн хүрч ажиллах боломж бүрдэх юм. Нийт иргэн болон даатгуулагчдад тусламж үйлчилгээ нэг шатаар ойртож байна гэж ойлгож болно. Эм бичүүлээд гадуур хайх биш манай эмнэлгийн эмийн сангаас шууд авах боломжтой” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдөр дэлхийн 216 орны 7 орчим сая хүн коронавирусээр халдварлаж, 400 гаруй мянган хүн амиа алдаад байна. Манай улсын хувьд халдвар дотоодод тархаагүй. Тиймээс Засгийн газраас эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, бусад үйлчилгээний хэвийн байдлыг алдагдуулахгүй байх, дэвшил гаргах үүднээс хэвтэн эмчлүүлсэн болон амбулаториор үйлчлүүлж буй иргэдэд хөнгөлөлттэй үнээр эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах боломжтой болж байна.
УИХ-ын отгон чуулганаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нь амбулаториор үйлчлүүлэгсдэд эмчийн заавраар эм худалдан авах боломжийг бий болголоо. Цаашид олон дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлээсэй гэж хүсэж байна" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (10)