Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нар холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хуралдаанаар өмгөөлөгчдийн зүгээс шинжээчийн дүгнэлт үйлдсэн хоёр шинжээчийг зайлшгүй оролцуулах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг зургадугаар сарын 22-ны өдрийг хүртэл хойшлууллаа.
Мөн шүүгдэгч С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг дараагийн шүүх хуралдааныг хүртэл цагдан хорих шийдвэр гаргав.
Нэр дэвшигч С.Баярцогт Сэлэнгэ аймагт, Д.Ганболд Хөвгөл аймагт, Б.Бямбасайхан Дарханд тус тус нэр дэвшиж байгаа юм. Өмнө нь шүүхийн шийдвэрээр нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт нарыг 461 дүгээр хорих ангид цагдан хориод байгаа. Ийнхүү ээлжит сонгуульд нэр дэвшиж буй зургаан хүнийг цагдан хорилоо.
Ташрамд дурдахад, шүүгдэгч С.Баярцогтод, шүүгдэгч Д.Ганболдод нарыг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч С.Баярт 5 тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч Б.Бямбасайханд 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан юм.
Харин шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Үүнээс Ерөнхий сайд асан С.Баяр таван тэрбум төгрөгийн дэнчингээс тодорхой хувийг шүүхийн тусгай дансанд байршуулсан байсан аж. Тиймээс цагдан хоригдоогүй юм байна.
Сэтгэгдэл (24)