-
2023 оны 4 сарын 06
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийг шинэчлэлийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, тус компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар мэдээлэл хийв. Энэ үеэр тэд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийн шинэчлэлийн хүрээнд гарсан өөрчлөлтүүдийг мэдээлсэн юм. Иймд уншигч та бүхэнд "Эрдэнэс Монгол" ХХК-д гарсан эерэг 24 өөрчлөлтийг танилцуулж байна.
-
2023 оны 3 сарын 29
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр гурван гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэхээр хуралдаж шийдвэрээ гаргана. Улсын Ерөнхий прокурорын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр өргөн барьсан гурван гишүүний хоёр нь Өмнөговь аймгийн иргэдийг төлөөлөн парламентад сууж буй Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар бол нөгөө нь Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөл Т.Аюурсайхан гишүүн юм. “24 баримт” бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр Ерөнхий прокурорын өргөн барьсан гурван гишүүнийг ямар хэрэгт, хэрхэн буруутгаж байгааг цувралаар хүргэх гэж байна. Эхнийх нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ.
-
2023 оны 3 сарын 27
Мэргэжлийн сүмо бөхийн Харү башёд Монголын сүмоч Кирибаяма Б.Лхагвасүрэн түрүүлж, эзэн хааны цомыг анх удаа өргөсөн шинэ сэкиваке Б.Лхагвасүрэнгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2023 оны 3 сарын 25
Герман хөлбөмбөгчин Месут Өзил хөлбөмбөгөөс зодог тайлахаар шийджээ. Тэрээр энэ тухай мэдэгдэлдээ “Шальке, Вердер, Реал Мадрид, Арсенал, Фенербахче, Башакшехир зэрэг багт хамт байсан хөлбөмбөгийн найзууддаа баярлалаа. Энэ бүхэн гайхалтай аялал байсан" гэжээ. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан түүнийг тухай сонирхолтой 24 баримтыг бэлтгэлээ.
-
2023 оны 3 сарын 22
Өнөөдөр Наурызын баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн Казах түмний баяр юм. Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь буюу 128,886 нь Казах угсаатан байдаг аж. Ийнхүү уншигч та бүхэнд тус баярын талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2023 оны 3 сарын 11
Монгол Улсын ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга Бригадын генерал Г.Болор АНУ-ын Цагаан ордонд жил бүр олгодог Олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн (IWOC-Internatiol Women of Courage Award) шагналыг гуравдугаар сарын 8-ны өдөр гардан авлаа. Тэгвэл бид та бүхэнд түүний тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2023 оны 3 сарын 08
NBA-д ховорхон үзэгдсэн шилдэг, Европ тоглогдийн нэг бол Пау Газол билээ. Тэрбээр замналынхаа оргил үед Лос Анжелес Лэйкерс багт алдарт Коби Брайнт, Шакил О’Нил нартай мөр зэрэгцэж, багаа хоёр ч удаа аварга болгож байв. Тэгвэл өнөөдөр болсон Лос Анжелес Лэйкерс багийн Мемфис Гриззлис багтай хийсэн тоглолтын үеэр түүний “16” дугаарыг мөнхөллөө. Бид та бүхэнд түүний тухай сонирхолтой 24 баримтыг түүвэрлэн хүргэхээр бэлтгэв.
-
2023 оны 3 сарын 08
Эмэгтэй хүнийг би
Эмзэг нарийхан хөлөн дээрх
Ямар нэг зүйл гэж боддог...Б.Эрдэнэсолонго
-
2023 оны 2 сарын 20
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНРТ-ын “Онцлох зочин” нэвтрүүлэгт оролцлоо. Тэрбээр Ерөнхий сайдаар ажилласнаас хойш анх удаа бүрэн хэмжээний ярицлагаа өгсөн нь энэ юм. Ийнхүү уншигч та бүхэнд нэвтрүүлгийн үеэр ярьсан түүний ярианаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.
-
2023 оны 2 сарын 14
Би зөвхөн хэн нэгэнд хайрлагдаад зогсохгүй өөрөө ч бас хайрламаар байна гэдэг үг бий. Валентины баяр бол дээрх хоёр утгыг хоёуланг нь илэрхийлэх боломж билээ. "24tsag.mn" сайтын зүгээс Гэгээн Валентины өдрөөр хайраа илэрхийлэх 24 бүтээлч, романтик аргыг уншигч танд хүргэж байна.
-
2023 оны 2 сарын 08
Хэзээ ч эвдэгдэхгүй гэгддэг "Лос Анжелес Лейкэрс" багийн тоглогч асан Карым Абдул Жабарын тогтоосон, NBA-ийн бүх цаг үеийн хамгийн дээд буюу 38387 онооны амжилтыг "Лос Анжелес Лейкерс" багийн тоглогч Леброн Жеймс өнөөдөр "Оклахома Сити Тандер" багийн эсрэг хийсэн тоглолтдоо эвдэж, бүх цагийн онооны лидер боллоо. Тэгвэл бид та бүхэн түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
-
2023 оны 2 сарын 02
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ой өнөөдөр тохиож буй. Түүний хийж бүтээсэн, амьдран туулсан бүхий л замнал Монгол улсын төлөө байсан гэдгийг бид мэдэх билээ. Амь өрсөн нууц нэрээр хил давж, Оросын хязгаараас тусламж гуйж, харийн дарлалаас эх нутгаа чөлөөлөн авсан гавьяаг нь бид мартах учиргүй. Ингээд түүний амьдралын түүхээс 24 баримтыг хүргэе.
-
2023 оны 1 сарын 28
Японы мэргэжлийн сүмогийн түүхэн амжилтуудын эзэн, 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр /2023.01.28/ зодог тайлах ёслолоо хийж байна. Тэгвэл бид та бүхэнд түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэхээр бэлтгэв.
-
2023 оны 1 сарын 24
Монголчууд айл гэрт шинэ хүн, шинэ хувь заяа мэндэлж “хүү төрвөл хил манах хүнтэй боллоо, охин төрвөл гал манах үртэй боллоо” хэмээн бэлгэшээн угтдаг заншилтай. Монгол Улсын гурван сая дахь иргэн болж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлээс 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 8 цаг 27 минутад Монголжин охин мэндэлсэн. Ийнхүү морин жилийн бариан дээр гурван сая дахь иргэн болон мэндэлж элэг нэгт монголчууд биднийхээ магнайг тэнийлгэсэн Х.Монголжин охин өнөөдөр НАЙМАН НАС хүрч байна. Иймд Х.Монголжин охины тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2023 оны 1 сарын 17
"Miss Universe 2022" тэмцээн 2023 оны нэгдүгээр сарын 14-нд АНУ-ын Луизиана муж улсын Нью Орлеанс хотын "Нью Орлеанс Мориал Конвеншн" төвд 71 дэх удаагаа зохион байгуулагдаж, ялагчаа тодрууллаа. Уг тэмцээнд АНУ-аас оролцсон Р'Бонни Нола Габриэль 29 насандаа ялагч болов. Тэгвэл бид та бүхэнд түүний тухай 24 сонирхолтой баримтыг дэлгэж байна.
-
2023 оны 1 сарын 16
Энэ сарын 14-ний өдөр эхэлсэн жүдо бөхийн УАШТ-ий үеэр Дэлхийн аварга, Олимпын наадмын хүрэл медальт, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зодог тайлсан билээ. Тэгвэл бид та бүхэнд түүний тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2023 оны 1 сарын 12
“1Q84”, “Эрэг дээрх Кафка” (Kafka On The Shore), “Норвегийн ой” (Norwegian Wood) бүтээлүүдээр нь бидний сайн мэдэх Японы нэрт зохиолч Харүки Мүраками өнөөдөр 73 нас хүрч байна. Энэ үйл явдалтай холбогдуулан бид та бүхэнд түүний тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2022 оны 12 сарын 31
Амьдрал гэдэг урт замын богинохон хугацаанд бид амьдарч байна. Амьдралд ирээд өөрийгөө бусдаар хүндлүүлж, хайрлуулаад буцна гэдэг хэн болгонд тохиох аз биш билээ. Тэгвэл бид шинэ оны босгон дээр 2022 онд хорвоог орхин одсон, бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх 24 алдартанг дурсан, танилцуулж байна.
-
2022 оны 12 сарын 30
Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг, ДАШТ-ий гурван удаагийн аварга, Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле буюу Эдсон Арантес до Насименто өчигдөр /2022.12.29/ хорт хавдрын улмаас 82 насандаа нарт хорвоог орхиж, шүтэн бишрэгчдийнхээ зүрхэнд гуниг үлдээлээ. Тэгвэл бид энэхүү алдарт эрхмийн амьдрал, түүхийг хүндэтгэн дурсаж, түүний тухай 24 баримтыг хүргэхээр бэлтгэлээ.
-
2022 оны 12 сарын 23
20 жилийн өмнө Сүхбаатар аймгийн наадамд морь цоллож байсан тэр хүү өнөөдөр "Дэлхийн шилдэг баритон дуучин" болжээ. Харин хэдхэн хоногийн өмнө тэрбээр 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарсан юм. Ийнхүү уншигч бүхэнд Дэлхийн дуурийн шилдэг дуучин Э.Амартүвшингийн тухай 24 баримтыг хүргэж байна.