-
2020 оны 5 сарын 07
24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 35 дугаар тойрог буюу Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогтыг танилцуулж байна. Тэрбээр 2008 оноос гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
-
2020 оны 5 сарын 06
24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 34 дүгээр тойрог буюу Ховд аймгаас сонгогдсон Б.Пүрэвдоржийг онцолж байна. МУИС-ийн Олон усын харилцааны дээд сургуулийг англи хэлний багш, орчуулагчаар төгссөн тэрбээр Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуулиар нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
-
2020 оны 5 сарын 04
Ардчилсан нам УИХ-ын сонгуульд нэр дэвших горилогчдодоо 100 сая төгрөгийн босго тогтоож, дэнчингийн мөнгө шаардаж эхэлсэн нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын үйл явдал. Уг шийдвэрээс хойш тус намаас нэр дэвших сонирхолтой эрхмүүд намдаа 100 сая төгрөг түрүүчээсээ тушааж эхэлсэн ч дор хаяж 200-400 сая төгрөгийг нэмж “төлөх”-өөр болсон нь шүүмжлэл дагуулаад байна. Өөрөөр хэлбэл, 100 сая төгрөг тушаасан нэр дэвшигчдээс дахин 200-400 сая төгрөгийг намаас нь нэхэж эхэлсэн нь түүнийг тойрсон хардлага, шүүмжлэлийг дагуулж эхлээд байгаа юм. Тэгвэл уг асуудлыг баталсан гэлтэй нэгэн бичлэг задарлаа. Уг бичлэгт АН-ын дарга С.Эрдэнэ болон Хөх хотод суух ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарын хооронд хэрхэн маргаан өрнөснийг 24 баримтаар хүргэж байна.
-
2020 оны 5 сарын 04
Францын мэс заслын академийн хүндэт гишүүн, хүний гавьяат эмч, доктор Жигжидсүрэнгийн Чинбүрэнгийн ажил, амьдрал, амжилтын тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2020 оны 4 сарын 30
24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 30 дугаар тойрог буюу Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэнг танилцуулж байна. Автоматикч телемеханикч мэргэжилтэй тэрбээр хувийн хэвшилд ажиллаж байгаад 2006 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилогдсон байдаг. 2008 оноос гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт тэрбээр Сангийн сайдын албатай байв.
-
2020 оны 4 сарын 29
24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 29 дүгээр тойрог буюу Төв аймгаас сонгогдсон А.Сүхбатыг онцолж байна. Улс төрд гэхээсээ Монгол үндэсний бөхөөр олон нийтэд танигдсан А.Сүхбат Олимп сургуулийг үүсгэн байгуулж, удирдлагаар нь ажиллаж байгаад 2016 оны сонгуулиар анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
-
2020 оны 4 сарын 26
24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 28 дугаар тойрог буюу Төв аймгаас сонгогдсон М.Энхболдыг онцолж байна. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газраас ажлын гараагаа эхэлж хэлстийн дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, нийслэлийн Засаг дарга, Шадар сайд, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар тус тус ажиллажээ. Мөн МАН-ын даргын албыг хоёрантаа хашсан туршлагатай улстөрч юм.
-
2020 оны 4 сарын 25
24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Д.Эрдэнэбатыг онцолж байна. Авто-инжинер, механик мэргэжилтэй Д.Эрдэнэбат Багануурын нүүрсний уурхайд засварчин, хэсгийн даргаас ажилын гараагаа эхэлсэн. 2008 онд Багануурын Засаг даргаар ажиллаж байсан тэрбээр 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Аж үйлдвэрийн сайдаар томилогдож байв.
-
2020 оны 4 сарын 24
ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа эхнэрийнхээ “Говь повер” компанийг тендерт ялуулж, улсад 5.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдож, шүүхээс 3 жил 6 сарын хорих ял сонссон Г.Дэнзэн "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас 24 эшлэлийг түүвэрлэн хүргэж байна.
-
2020 оны 4 сарын 24
24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбатыг онцолж байна. Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдож, Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн. Харин хоёр дахь удаагаа сонгогдсоныхоо дараа буюу 2016 оны сонгуулийн дүнгээр МАН үнэмлэхүй олонхи болоход 29 дэх Ерөнхий сайдаар ажиллахаар болсон юм.
-
2020 оны 4 сарын 23
24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 25 дугаар тойрог болох Сэлэнгэ аймгаас сонгогдсон Н.Оюундарийг танилцуулж байна. Улс төрд түүнийг төдийлөн сайн танихгүй. Харин нийгэмд Чингис хааны язгуурт, Абатай сайн хааны алтан ураг Хараагийн баатар ван Насан-Очирын Наваан-Юндэнгийн зээ охин гэдгээр нь мэднэ.
-
2020 оны 4 сарын 21
24цаг.мн сайт УИХ-ын 74 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар аймгаас сонгогдсон Ч.Улааныг онцолж байна. Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1972 онд, ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академи тус тус төгссөн тэрбээр өдгөө зургаа дахь удаагаа сайдаар ажиллаж байна.
-
2020 оны 4 сарын 20
24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийн тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХын сонгуулийн XXIII тойрог буюу Өмнөговь аймгаас сонгогдсон Л.Энхболд гишүүнийг онцолж байна. Л.Энхболд нь Өмнөговь аймгийн уугуул. Краснодар хотын их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр дүүргэсэн тэрбээр сүүлд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйчээр боловсрол дээшлүүлжээ. 2012 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон түүний хувьд 2016 оны сонгуулиар “Ажнай” Д.Бат-Эрдэнийг ялж УИХ-ын гишүүн болсон юм.
-
2020 оны 4 сарын 13
24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийн тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн ХХII тойрог буюу Өмнөговь аймгаас сонгогдсон Н.Амарзаяа гишүүнийг онцолж байна. УИХ-д өмнийн говиос УИХ-д хоёронтоо сонгогдохоор зэхэж буй тэрбээр тойргийнхоо иргэдтэй уулзах үеэрээ “Гуйж сонгогдоогүй шүү, битгий давраад байгаарай” гэж зандарсан удаатай. Ингээд Н.Амарзаяа гишүүний талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2020 оны 4 сарын 12
24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийн тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн ХХI тойрог буюу Өвөрхангай аймаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг онцолж байна. Улс төрд орсон замналаа төрөлх нутгаасаа тэр дундаа төрийн албаны бага тушаалаас эхлүүлсэн тэрбээр өдгөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй. Ингээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн талаарх 24 баримтыг хүргэе.
-
2020 оны 4 сарын 10
24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийн тойрог тус бүрээрэ нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн ХХ тойрог буюу Өвөрхангай аймаас сонгогдсон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг онцолж байна. Цагтаа казино байгуулахыг эсэргүүцэж, хэдэнтээ хатуухан шүүмжлэл хэлж явсан тэрбээр хэдхэн сарын өмнө хэлсэн үгэндээ ороогдож байв. Энэ нь УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй гишүүд Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ казино тоглосон гэх дуулиан. Казино “тоглож” буй зураг цахим орчинд тархах үед “Зүгээр л сонирхож явсан” гэх тайлбар өгсөн тэд хариуцлага үүрэх нь бүү хэл, уснаас хуурай гарч дөнгөсөн байдаг. Ингээд Д.Тогтохсүрэн гишүүний тухай 24 баримтыг хүргэе.
-
2020 оны 4 сарын 08
АН-ын гишүүн асан “Хэро холдинг”-ийн захирал Х.Ганхуяг АН-ын сонгуулийн санхүүжилттэй холбоотой баримтыг өчигдөр дэлгэсэн. Түүний дэлгэсэн баримтад УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж, 100 сая төгрөгөө тушаасан гэх 157 хүний нэр байгаа юм. Түүнээс түүвэрлэн 24 баримтыг хүргэе.
-
2020 оны 4 сарын 02
24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн арван наймдугаар тойрог буюу Завхан аймгаас сонгогдсон З.Нарантуяаг онцолж байна. Тэрбээр Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1984 төгсөж, 1991 онд Эрхүү хотын Улсын их сургуулийг хуулийн факультет, эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ. Улмаар СЭЗДС, АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж, бакалавр, магистр хамгаалсан. Төв банкнаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр “Монгол шуудан”, “Хадгаламж” банкинд дэд захирал, УИХ-ын даргын зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
-
2020 оны 3 сарын 30
24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн арвандолдүгаар тойрог буюу Завхан аймгаас сонгогдсон Я.Санжмятавыг онцолж байна. Хөдөө аж ахуйн дээд сургууль Мал зүйч мэргэжлээр төгссөн тэрбээр ажлын гараагаа “Эрдэнэт” үйлдвэрт ажилчин, бригадын даргаар эхлүүлжээ. 1989-1991 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч, Нарийн бичгийн дарга, “Интер-М” нэгдлийн захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга, Залуу удирдагч сангийн ерөнхийлөгч болсон байна. М.Энхсайханыг Ерөнхий сайд болоход зөвлөхөөр нь ажиллаж байгаад АН-ын Нарийн бичгийн дарга, Улсын нөөцийн газрын дарга болжээ. АН сонгуульд ялагдсан ч, орон нутгийн сонгуулиар Завхан аймагт ялалт байгуулахад 2004 оныг хүртэл Засаг дарга, 2004, 2012, 2016 онд УИХ гишүүн, 2012-2014 онд Хөдөлмөрийн сайдаар ажилласан юм.
-
2020 оны 3 сарын 29
24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн арванзургадүгаар тойрог буюу Дундговь аймгаас сонгогдсон Б.Наранхүүг онцолж байна. “Мон Уран”-ы гэх тодотголтой тэрбээр 2008-2012 онд “Дүнжингарав” компанийн захирлаар ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Улмаар 2016 оны сонгуулиар Дундговь аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.1. Б.Наранхүү гишүүнийг хаана ямар мэргэжил эзэмшсэн тухай мэдээлэл хомс. Бараг байдаггүй. Харин Монголын нэр нөлөө бүхий хоёр улстөрчийн нөмөр нөөлөгт багтаж явсан тухай бичсэн байдаг. Оюутан ахуйдаа УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн / Тэр үед МУИС-д багшилж байхад/ гэрт нь амьдарч байгаад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдын жолоочоор ажиллаж, түүнтэй шадарлаж явсан гэдэг.