БАРИМТ 1
Монголын софт рок хөгжмийн “Чингис хаан” хамтлаг 1989 онд байгуулагдсан.
БАРИМТ 2
Хамтлаг нь соло гитарчин Шинэ-Од (Шинээ), басс гитарчин Ганбаатар (Ганбаа), даралтат хөгжимчин Байдраг (Байби), бөмбөрчин Батсайхан (Сайханаа) гэсэн бүрэлдэхүүнтэй байв.
БАРИМТ 3
Тус хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан нь 1979 оноос Монголын рок, поп урлагийн анхдагч болох “Баян Монгол” чуулгад дуучнаар, 1980 оноос Улсын Филармонийн “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуучин, хөгжимчнөөр ажиллаж эхэлжээ. 1983 онд Монголын Ардын армид цэргийн алба хааж цэргийн “Оч” хамтлагт дуучин, хөгжимчин, удирдагчаар ажиллаж байсан.
БАРИМТ 4
Тэрбээр хамтлагийнхаа дууны үг, аяыг зохиодог. Мөн драмын жүжиг, үлээвэр хөгжимд зориулсан марш, радио телевизийн чимэг хөгжим олныг бичжээ.
БАРИМТ 5
Тэд “Холер” өвчний үеэр иргэдийн хүсэлтийн дагуу Хөтөлд 4 цаг үргэлжилсэн тоглолт хийж байжээ.
БАРИМТ 6
1999 оны 12 дугаар сарын эхээр “Чингис хаан” хамтлаг “ХХ зуун” концертоо Улаанбаатар хотод гурав хоног амжилттай зохион байгуулж байв.
БАРИМТ 7
“Чингис хаан” хамтлагийн уран бүтээлд монгол ахуй, ардын ёс заншил, нүүдэлчний соёлын нэгээхэн хэсгүүд тусгалаа олсон нь ажиглагддаг. Хүлэг морь, сэтгэлд уяатай нутгаа санасан хүүгийн сэтгэл, үнэн хайр, бага насны дурсамж, ганцаардал, мөрөөдөл, ухаарал, аав ээжийн элбэрэл, жаргал зовлон, нарлаг Монгол орон тэр чигээрээ багтсан буй.
БАРИМТ 8
Д.Жаргалсайхан 1983 онд цэргийн албанд байхдаа “Чингис хаан” рок-дууллын шүлгээ зохиосон.
БАРИМТ 9
Жамцын Бадраа “Монголын залуусын үндэс угсаа, өвөг дээдсээрээ бахархах бахархлыг өдөөж, дэврээж чадсан түүхэн бүтээл болжээ” хэмээн Жаргалсайханд баяр хүргэж байжээ.
БАРИМТ 10
Хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Монголын хөнгөн хөгжмийн урлагийн үүсэл, хөгжил”-ийн талаар судалж, хэд хэдэн ном, судалгааны товхимол хэвлүүлжээ.
БАРИМТ 11
2002 оны зургаадугаар сарын 31-нд АНУ-ын нэрт кино жүжигчин Стивен Сиглийн нэрэмжит “Холливүүдийн Алтан Од” (Golden star – Hollywood) цомыг өөрийнх нь гараас авч байжээ.
БАРИМТ 12
2000 онд Чингис хаан хамтлагийн Дэлхий тойрсон аялан тоглолт нь “Chinggis khaan-World Tour 2000″ Америк, Англи, Герман, Чех, Польш, Унгар, Швед, Ирланд, БНСУ, БНАСУ, Орос, БНХАУ зэрэг улс орнуудаар амжилттай зохион байгуулагдаж аялан тогложээ.
БАРИМТ 13
Хамтлагийн гаргасан “Хаалгыг минь тогшооч”, “Эрхүүгийн хавар” цомгууд нь Монголдоо хамгийн олон жилийн турш эрэлттэй, өндөр үнэтэйгээр борлуулагдаж байсан юм. Эл цомог 2005 онд “Алтан цомог” өргөмжлөлийг хүртэж байв.
БАРИМТ 14
“Төрсөн өдрийн дуу”, “18 нас минь намайг бүү орхиоч”, “Харийн нутаг давчдаад байна” дуунууд нь 2007 онд “Алтан дуу” дээд шагналыг хүртсэн.
БАРИМТ 15
Тус хамтлагийн ахлагч “Монголын өнгөрсөн түүхийг монголчуудаас илүү дуулна гэж би итгэдэггүй” хэмээн ярилцлагадаа дурдаж байв.
БАРИМТ 16
“Чингис хаан” хамтлаг дуу хөгжимд хил хязгаар байхгүйн тод бэлгэ тэмдэг билээ. Тэдний “Эрхүүгийн хавар” зэрэг дуу олон хүний сэтгэлийн утсыг хөндөн олон арван жил аялагдсаар байна.
БАРИМТ 17
2002 оны тавдугаар сарын 31 нд Монголын рок хөгжмийн дээд шагнал гардуулах “Алтан микрофон” наадмаас “Монголын рокын Амьд домог″ дээд шагналыг хүртсэн байна.
БАРИМТ 18
“Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайханд 1998 онд МУГЖ, 2021 онд Ардын жүжигчин цолыг тус тус хүртээсэн.
БАРИМТ 19
Дуу төрсөн түүх: Солонгост тоглолт зохион байгуулах хүн урилга явуулахдаа “Чингисийн баатрууд” хамтлаг хэмээн андууран бичснээс үүдсэн.
БАРИМТ 20
Тус хамтлагийн хөгжимчин, дуучин Р.Ганбаатарыг рок попынхон "Монгол" Ганбаа гэж нэрлэдэг.
БАРИМТ 21
“Чингис хаан” хамтлаг дуу хөгжмийн ертөнцөд 34 жилийн зузаан түүхийг бүтээжээ.
БАРИМТ 22
“Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан 1997 онд Улаанбаатарт хуралдсан “Дэлхийн Монголч эрдэмтдийн VII их хурал”-д “Монгол ардын дуу хөгжим орчин цагийн Монголын рок поп урлагт нөлөөлсөн нь” хэмээх илтгэлийг хэлэлцүүлж байв.
БАРИМТ 23
Тус хамтлагийн Аяа анд минь хаалгыг минь тогшооч, Төрсөн өдрийн дуу, Хуримын дуу, Чингисийн баатрууд, Бүргэд, Сэтгэлийн толь, Сэтгэлийн үг, Сайхнаа чи минь сайхнаа, Тамирчны ялалт хямдхан олдоогүй, Ерөөлийн дуу, Чамайг юу ч өөрчлөөгүй, Нүдэн охин, Шувууд нутаг буцаагүй зэрэг олон арван хит дуунууд нь хэдийнээ монгол түмний сэтгэлд хоногшсон билээ.
БАРИМТ 24
Өдгөө 24 жилийн дараа буюу 2023 оны есдүгээр сарын 16-ны өдөр “ХХI” зуун нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. "ХХI зуун" тоглолтын тасалбарыг ЭНД дарж аваарай.