БАРИМТ 1
Түүний бүтэн нэрийг Усэйн Сент Лео Болт гэдэг.
БАРИМТ 2
Усэйн Болт 1986 оны наймдугаар сарын 21-нд Ямайк улсын Трелавни хэмээх багахан хотын Шервүүд тосгонд мэндэлжээ.
БАРИМТ 3
Аавыг нь Уэсли Болт, ээжийг нь Женнифэр Болт гэдэг бөгөөд ах Садээки, эгч Шэринэгийн хамт гэр бүлээрээ өсжээ. Түүний эцэг эх хөдөө нутагтаа ногоо худалдаалж, Болт ахынхаа хамт гудамжинд крикет, хөл бөмбөг тоглож цагийг өнгөрүүлдэг байснаа хожим нь “Би хүүхэд байхдаа хөнгөн атлетикийн спортын тухай ямар нэгэн зүйл бодож байгаагүй” хэмээн ярьжээ.
БАРИМТ 4
Сургуульд орсон үеэсээ ойрын зайн гүйлтийн чадавх бололцоотой гэдгээ харуулж арван хоёр наснаасаа жил бүрийн уралдаан тэмцээнүүдэд оролцох болсноор сургуульдаа 100 метрийн зайндаа хурдан нь болжээ. Ахлах сургуульд хөтлөн оруулсан хүн нь крикетийн спортын дасгалжуулагч багш Вилъям Нийб түүнийг гүйлтийн спортын сацуу “крикет”-ээр нилээд шаргуу нэг хэсэг хичээллүүлжээ.
БАРИМТ 5
Олимпын 100 метрийн зайн тамирчин Пабло Макнэйл, Дэвэйн Баррет нар Болтыг дасгалжуулагчаар ажиллаж түүнд байгаа хөнгөн атлетикийн гайхалтай авъяас чадварыг дэмжсэнээр жил бүр “ахлах сургууль”-д уламжлал болон зохиогддог тэмцээнд 200 метрийн зайг 22.04 секунд туулснаар мөнгөн медаль хүртэж авъяас чадлаа харуулж байсан ч тэрбээр тоглоом наадамд дуртай нэгэн аж. Энэ байдлыг нь Пабло Макнэйл залруулсан гэдэг. Гэхдээ хүмүүс түүнийг залхуу хойрго, шоучин гэх мэтээр ярихад нь жаахан бухимддаг гэнэ.
БАРИМТ 6
2001 оноос эхлэн улсынхаа болон олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд оролцож эхэллээ. Түүний дэлхий тавцанд хөл тавьсан анхны тэмцээн нь Унгарт болсон 2001 оны Өвсөрийн хөнгөн атлетикийн ДАШТ байлаа. 200 метрийн зайд финалын шатандаа бүтэлгүйтсэн хэдий ч хувийн амжилтаа 21.73 секунд болгон шинэчилжээ. Болт анх 2002 оны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн зайн гүйлтэд алтан медаль хүртэж, тус тэмцээнээс хамгийн залуудаа медаль хүртсэн тамирчин болсноор өөрийгөө таниулжээ.
БАРИМТ 7
2004 оны тавдугаар сард өсвөрийн ДАШТ-д оролцож байхдаа өвдөгний бэртэл авсан байсан ч тэр жилийнхээ Ямайкын олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байв. 2004 оны Афины олимпын наадмын 200 метрийн зайн нэгдүгээр шатны гараанд түүний гэмтэл сэдэрч 21.05 секундийн амжилт үзүүлж нэгдүгээр шатнаасаа хасагджээ.
БАРИМТ 8
2005, 2006 онуудад Усайн Болт “дэлхийн шилдэг тав”-д багтаж эхлэв. Түүнтэй эн зэрэгцэх тамирчдын хувьд Асафа Повел, Хавиер Картер, Тайсон Гэй нар байлаа. 2006 онд болсон Хөнгөн атлетикийн Гран при тэмцээнд Болтын хувьд 200 метрийн зайнд 19.88 секунд болгон шинэчилж Хавиер Картер, Тайсон Гэй нарын удаад Гран пригийн хүрэл медаль хүртсэнээр тэр дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрсэн гэдгээ харуулжээ.
БАРИМТ 9
Тэрбээр 200 метрийн зайн хувийн амжилт болон олимп дэлхийн дээд амжилтыг 2008 оны Бээжингийн олимпын наадамд 22 насныхаа төрсөн өдрөөр “19.30 секунд” болгон энэ зайнд шилдэг болохоо харуулсан юм. Өмнөх дээд амжилтыг 1984 оны Лос-Анжелес олимпын наадамд АНУ-ын алдарт тамирчин Майкл Жонсон 19.32 секундээр эзэмшдэг байсан бөгөөд “шинэ амжилтын эзэн Усайн Болт”-д баяр хүргэж байв.
БАРИМТ 10
2008 оны таюдугаар сарын 31-ний өдөр нутаг нэгт тамирчин, тухай үеийн 100 метрийн зайн дэлхийн рекордын эзэн Асафа Повелийн 9.76 секундын амжилтыг “Reebok” фирмийн нэрэмжит Гран пригийн тэмцээнд 9.72 секунд болгон ахиулж “дэлхийн хамгийн хурдан хүн”-ээр тодров. Харин энэ үед агаарын салхины хурд 1.7 секунд/метр байжээ.
БАРИМТ 11
2008 оны наймдугаар сарын 16-нд болсон Бээжингийн олимын 100 метрийн зайн уралдааны финалд 9.69 секунд хурдалж хувийн болон олимп, дэлхийн дээд амжилтаа 0.03 секундээр ахиулж дэлхий нийтийг алмайруулсан.
БАРИМТ 12
Бээжингийн олимпод үзүүлсэн гайхамшигт амжилтуудаараа Болт 2009 оны Лоуреусын шилдэг эрэгтэй тамирчны шагнал хүртжээ. Түүнчлэн 2009 оны 8 сард Берлинд болсон ДАШТ-д өөрийн тогтоосон дээд амжилтуудыг тус бүр 0.11 секундээр ахиулж, агуу амжилт үзүүлэн түрүүлсэн.
БАРИМТ 13
Тэрбээр 2008, 2012, 2016 оны олимпын наадмын 100м, 200 метрийн төрлийн аварга билээ.
БАРИМТ 14
Усэйн Болтыг тэмцээнд орохын өмнө ээж нь нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Риогийн олимпын дараа хүүгээ гэр бүлтэй болоосой гэж хүсэж буйгаа ярьж байжээ.
БАРИМТ 15
Олимпийн медальтай үгээгүй ядуу, эсвэл медальгүй чинээлэг байхын аль нь илүү вэ гэж сэтгүүлч асуухад тэрбээр “Ямар хэцүү асуулт вэ. Миний бодлоор амжилт, медаль илүү чухал. Хүүхэд байхад надад мөнгө байгаагүй. Гэхдээ түүнээс ч илүү чухал зүйлс намайг хүрээлж байсан. Тийм болохоор Олимпийн аварга болж, шаргуу хөдөлмөрийнхөө амт, ялалтыг мэдэрч чадаж л байвал ядуу амьдрал миний хувьд асуудал биш” хэмээн хариулсан байдаг.
БАРИМТ 16
Өөрийгөө их залхуу гэж тодорхойлсон бөгөөд “Дасгал сургуулилтаас бусад үед би маш залхуу. Заримдаа зурагт үзэж байхдаа дөрвөн инч хол байгаа зүйлд хүртэл хүрэхгүй найзаараа авхуулдаг. Мөн орондоо орсон хойноо буцаж босохоос залхуурсандаа урд хаалгаа онгорхой унтсан тохиолдол ч бий” гэжээ.
БАРИМТ 17
Тэр хөлөндөө хамгийн их хайртай. “Хүмүүс харахад тийм ч сайхан биш л дээ. Зарим залуус “Болт чиний хөл үнэхээр муухай юм” гэж хэлдэг л юм. Харин би тэр үед нь “Үнэн. Гэхдээ чиний хөл чамд хэр их мөнгө олж өгч чадах вэ” гэж асуудаг” гэв.
БАРИМТ 18
Болт хэдий хурдан хүн ч гэсэн 400 метрээс дээших зайн уралдаанд уралдаж чадахгүй байх гэж тодорхойлсон байна.
БАРИМТ 19
Усэйн Болт Ямайкын ойрын зайн тамирчин Доналд Карриг шүтдэг, Манчестер Юнайтедийн шүтэн бишрэгч.
БАРИМТ 20
Тэр өндөг шарж, омлет хийж чаддаг. Ер нь өглөөний цайгаа өөрөө бэлдчихдэг аж.
БАРИМТ 21
Медалиудаа банканд хадгалдаг, хаяж чаддаггүй гэнэ. Нэг удаа Дэлхийн аваргын медалиудаа хаана хадгалснаа мартаад хэдэн сарын турш хайсны эцэст шүүгээнээсээ олж байсан удаатай.
БАРИМТ 22
2017 онд болсон ДАШТ-ий үеэр Усэйн Болтын шөрмөс тасарч, газар унасан. Гэвч тэрбээр өөрийнх нь замнал өндөрлөсөн гэж бодолгүй өрсөлдөгчид нь гүйлтийн замаа дуусгах хүртэл хоёр ч удаа босож, гүйлтээ үргэлжлүүлэхийг хүссэн. Гэсэн ч чадалгүй буцаж, газар унасаар л байв. Тэрбээр тухайн уралдаан дууссаны дараа дараагийн гүйлтэд уралдах зөвшөөрөл дасгалжуулагчаасаа хүссэн ч зөвшөөрөөгүй. Усэйн Болт энэ тухай “Би гүйлтийн спортын замналдаа харамсдаггүй. Замналдаа бүх зүйлээ дайчилж, байдаг чадлаараа хичээсэн. Гэхдээ үнэн гэвэл миний замнал агуу төгсөөгүй. Гэвч миний үлдээсэн зүйл гайхамшигтай гэж бодож байна” хэмээсэн юм.
БАРИМТ 23
Эхнэрийг нь Каси Беннет гэдэг бөгөөд 2020 онд том охин нь төрж тэрбээр 34 насандаа аав болсон. 2021 онд эхнэр нь ихэр хүү төрүүлснээр тэд гурван хүүхдийн аав, ээж болжээ.
БАРИМТ 24
2017 онд спортоос зодог тайлж, дахин хэзээ ч уралдахгүй гэсэн ч өнөөдрийг хүртэл өдөр бүр гүйлтийн бэлтгэл хийдэг гэнэ. Энэ нь уралдахад бус биеэ эрүүл чийрэг байлгахад оршдог аж.