БАРИМТ 1
Тэрбээр 1979 оны аравдугаар сарын 5-нд Эр-Рияд хотод төржээ.
БАРИМТ 2
Тэрбээр Салман хааны ах Фахдын ач хүү бөгөөд аав Мохаммед бин Фахд нь Саудын Арабын зүүн мужийн захирагч юм.
БАРИМТ 3
Ханхүү Туркийг өвөө Фахд хаан, хунтайж Найеф бин Абдулазиз нар нь өсгөжээ.
БАРИМТ 4
Тэрбээр бага, дунд, дунд боловсролоо Саудын Арабын Арамко сургуулийн дүүргийн эзэмшижээ.
БАРИМТ 5
Харин 2002 онд Кинг Файсалын нэрэмжит их сургуулийг хуулийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
БАРИМТ 6
Ханхүү Турки харааны бэрхшээлтэй коллежийг үүсгэн байгуулах хорооны ерөнхийлөгч бөгөөд энэ коллеж нь энэ төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст суралцах боломжийг олгодог аж.
БАРИМТ 7
Тэрбээр TAALEM боловсролын үйлчилгээний компанийн дарга бөгөөд Даммам хотод төвтэй Саудын Арабын Амиантит компанийн дэд даргаар ажилладаг.
БАРИМТ 8
Тэрбээр таван хүүхэдтэй. Тухайлбал, Prince Fahd, Prince Muhammad гэх хоёр ханхүү, Princess Nouf, Princess Luluwah, Princess Nora гэсэн гурван гүнжтэй.
БАРИМТ 9
Саудын Арабын Төрийн сайд, Засгийн газрын гишүүн тэрбээр Монгол Улсад айлчлал хийхээр ирээд буй. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар айлчлал хийхийг урьсан билээ.
БАРИМТ 10
Уг айлчлалаар хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцох юм.