ЭШЛЭЛ 1
Монголын ард түмэн бол Монголын ирээдүй юм. Монголын ард түмний хөгжил дэвшил бол Монголын хөгжил дэвшил. Монголын ард түмний хөрөнгө чинээ бол Монголын хөрөнгө юм.
ЭШЛЭЛ 2
Монгол хүн бүрийн боловсрол, оюун ухаан бол Монгол эх орныхоо өлгий нутагтаа эзэн байх хувь заяа юм гэж Ардчилсан нам 30 гаруй жил өөрийн хүсэл мөрөөдөл, эрмэлзэл, амьдралын утга учир болгож явж ирсэн.
ЭШЛЭЛ 3
Бид өнөөдөр баялагтаа эзэн болно. Баялгаа ухаад зарна. Баялаг зарснаараа Монгол Улс хөгжинө. Баялаг зарах нь Монголын ирээдүй гэж бодож байгаа хүмүүс олон бий. Үүнээс болоод Монголын эдийн засгийг тодорхойлдог болчихсон. Ардчилсан нам болон ардчиллын төлөө хүмүүс бол ганцхан зүйлд итгэж байгаа. Баялаг бол шавхагдана. Баялаг шавхагдахад Африк улс ямар болсон тухай бид тодоор харж байгаа. Мэдэрч байгаа. Ойлгож байгаа.
ЭШЛЭЛ 4
Харин Монгол Улс бол Оюутолгойгоос гадна Монголын оюунлаг толгой Монгол хүн бүрийн эрх чөлөө, тэнд байгаа хоёр үйлдвэр, гурван төрлийн баялгийг шүтэх биш Монгол хүнд эдийн засгийн эрх чөлөөг олгох нь Монголын ардчилсан намын ариун үүрэг.
ЭШЛЭЛ 5
Бид энэ үзэл санаагаа байнга усалж байх хэрэгтэй. Энэ үзэл санаанаасаа хэзээ ч урваж болохгүй.
ЭШЛЭЛ 6
Ардчилсан нам бол Монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, хариуцлагыг эрхэмлэн дээдэлдэг хүмүүсийн нэгдэл юм.
ЭШЛЭЛ 7
Монгол хүн бүр эрхтэй, төрмөл заяамал эрхээ эдэлж чаддаг эрх чөлөөтэй, тэр эрх чөлөөгөө бий болгодог хариуцлагатай нийгэм бий болсон цагт Монгол Улс мандан бадарч, нийгэм сайхан болно.
ЭШЛЭЛ 8
Бид энэ үнэт зүйл дээрээ суурилаад намын мөрийн хөтөлбөрөө гаргаж байна. Нам маань ямар байх, орон нутагт суманд ямар байх, баг дээр ямар байх, намын гишүүний хувьд эдийн засгийн эрх чөлөөг хэрхэн олгох вэ гэдгийг Монгол хэл дээр, ард түмэнтэйгээ ярилцаж болохуйцаар мөрийн хөтөлбөрөө гаргах ёстой.
ЭШЛЭЛ 9
Бид “Монголын ард түмэн бол Монголын ирээдүй” гэдгийг зарлан тунхаглана.
ЭШЛЭЛ 10
Ажил хийж байгаа хүмүүст боломжийг нь олгож, татвараар дарамтлахыг нь багасгах хэрэгтэй. Бид энэ тухай маш тодорхой хөтөлбөртөө тусгана. Тэр зөвшөөрөл гэдэг зүйлээр хааж боогдуулахыг нь бид алга болгох хэрэгтэй.
ЭШЛЭЛ 11
Монгол Улсын засгийн газар ардчиллын үед ямар байх вэ гэдгийг бид өнөөдөр ярилцаж шийдвэрлэх ёстой. Засгийн газар хүн бүрийн амьдралд оролцдог биш, юм болгоныг зохицуулдаг биш Стратегийн засгийн газар байх ёстой.
ЭШЛЭЛ 12
Монголын стратегийг гаргаж, хүн бүрт ажиллах боломж, эрх чөлөө, орон зайг нь үлдээдэг Засгийн газрыг 2024 онд байгуулна. Байгуулахын төлөө чардайна.
ЭШЛЭЛ 13
Засгийн газарт 20 гаруй хүмүүс сайд хийж байгаа. Данхайсан том толгой. 20 сайдын 20 алба, 20 албын доор 20 агентлаг. Зүгээр л том ажил хийх гэсэн хүмүүс. Бид та нарыг удирдана гэж ярьж болохгүй. Бид та нарын өмнөөс энэ улсыг хөгжүүлнэ гэж ярьж болохгүй.
ЭШЛЭЛ 14
Харин ганцхан зүйлийг хатуу хэлэх хэрэгтэй. Монголчууд өөрөө гутлаа хийнэ. Өөрсдөө түлээ түлшээ бэлдэнэ. Заавал Хятадаас 100 гаруй тэрбум төгрөгөөр түлш авна гэж суудаг бол үнэхээр харалган төрийн, өмнөөс чинь юм хийх гэж оролдож байна. Бүхнийг шийднэ гэж бодож байгаа хүмүүсийн гай. Харамсалтай нь юу ч шийдэж чадахгүй.
ЭШЛЭЛ 15
Энэ олгиархууд, авлигачдын дарамтаас салгана гэдгийг бид хөтөлбөртөө шулуухан хэлэх хэрэгтэй. Бүх зүйлийг нээлттэй болгоно.
ЭШЛЭЛ 16
Ардчиллынхан гэдэг энэ хүмүүсийн ганцхан онцгой зүйл бий. Энэ нь хүн бүртээ итгэе. Боловсролын түвшин, эд хөрөнгийн байдлыг нь харахгүйгээр оюун ухаанд нь итгэе гэж байсан.
ЭШЛЭЛ 17
Бодлогогүйн гайгаар өдөрт 50 машин нүүрс хулгайгаар гаргаж байна. Хятадад бүртгэлгүй. Монголд бүртгэлгүй. Хятадад үүнийг зохион байгуулсан хүн цаазаар авхуулсан. Харин Монголд үүнийг зохион байгуулсан хүн хаачсан бэ. Хэн ч мэдэхгүй.
ЭШЛЭЛ 18
Бид маш тодорхой ойлголтыг маш тодорхой түвшинд хэлдэг байх ёстой. Чамд итгэж байна, чи ажлаа хий, чамайг би дарамтлахгүй гэх байдлаар бизнест учруулж буй хүнд суртлыг алга болгох хэрэгтэй. Бизнес хийснийх нь төлөө яллаж болохгүй.
ЭШЛЭЛ 19
Нэг тонн төмрийг 76 доллароос зарчхаад хагас тонн орчим төмөр орсон машиныг 30 мянган доллароор худалдаж авч байна.
ЭШЛЭЛ 20
Ард түмэнд олон зүйл амлаад хэрэггүй. Алсын хараа нэрээр урьханд хийсээр байгаад ард түмэн ядарч байна.
ЭШЛЭЛ 21
Өнөөдөр бид 10 тэрбум долларын өрийг яаж багасгах тухай эрүүл саруулаар ярих ёстой.
ЭШЛЭЛ 22
Үнэхээр бид ардчиллыг 30 жилийн дараа дахин өлгийдөж авна гэх юм бол эх баригч нь боловсрол юм. Бид дүр эсгэсэн ардчиллаас салах ёстой. Тиймээс бид боловсрол гэдэг зүйлд онцгой анхаарах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 23
Дараагийнх нь эрүүл мэнд. Монгол Улс эрүүл мэндийн салбарт 1.8 их наяд төгрөгийг зарцуулж байна. 1.8 их наядыг зарцуулчхаад хоёр, гурван мянган хүний хагалгаа хийж чадахгүй улс байхаар өрөвдөлтэй. Тийм учраас бид эрүүл мэндийн салбарыг босгож ирнэ. Босгож ирэхдээ Монголдоо эмчлүүлж чаддаг болгох хэрэгтэй.
ЭШЛЭЛ 24
Ардчиллыг дахин өлгийдөж авах 10 сарын хугацаанд хүн бүхэн сахилга хариуцлагатай, дэг журамтай, ухаалаг байхыг та бүхнээсээ хүсэж байна.
Сэтгэгдэл (18)