-
2020 оны 10 сарын 15
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдаж байна. Эл өдөр бүх нийтээрээ амарч, сонгуульдаа идэвхитэй оролцон иргэний үүргээ биелүүлнэ. 2020 оны орон нутгийн сонгуулийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2020 оны 10 сарын 10
Селфи гэдэг үг нийгмийн сүлжээ хэрэглэгч хүн бүр мэднэ. Селфи хийх нь өөрийнхөө зургийг дарах урлаг байж болох юм. Гэхдээ чухам хэзээнээс селфи гэх хандлага гарч ирсэн юм бол? Селфиний тухай таны мэдэхгүй сонирхолтой баримтуудыг хүргэе.
-
2020 оны 10 сарын 02
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг амь насаа алдаад хэдийнэ 22 жил өнгөрчээ. Тэрээр эл өдөр бусдын гарт хэрцгийгээр амь насаа харамсалтайгаар алдсан юм. Өнөөдөртэй харьцуулахад хамаагүй ядуу ч үнэт зүйл, эрхэмлэх зорилготой байсан гэгээн цагийн билгэдэл болсон С.Зоригийн тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2020 оны 10 сарын 01
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн онцлох 24 эшлэлийг хүргэж байна.
-
2020 оны 9 сарын 23
NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлгийн ээлжит зочноор Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уригдан оролцлоо. Ингээд түүний ярьсан 24 онцлох эшлэлийг хүргэж байна.
-
2020 оны 9 сарын 21
Мөнгөний бодлогын хорооны хурлын шийдвэр буюу Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 8 хувь болгохын зэрэгцээ Төвбанк урт хугацаат репо хэрэгсэл нэтрүүлэхээр болсон. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ярьсан 24 баримтыг тоймлон хүргэе.
-
2020 оны 9 сарын 19
Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэсэн "Эхиймаа" нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж, үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Уг кино зарим үзэгчдийн дургүйцлийг төрүүлж, багагүй шүүмжлэлд өртсөн. Тэгвэл олны анхаарлыг "эргэн" татаад буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Алдармаагийн тухай 24 баримтаа хүргэж байна.
-
2020 оны 9 сарын 17
Төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрбээр монгол орны хөгжлийг цогцлоон бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн билээ. Түүний талаарх 24 баримтыг онцлон хүргэж байна.
-
2020 оны 9 сарын 07
УИХ-ын ээлжит сонгуулиар МАН дахин олонх болж Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Шинэ засаг, парламент бүрдээд гурван сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хийсэн 24 томилгоог онцлон хүргэе.
-
2020 оны 8 сарын 14
2008 оны наймдугаар сарын 14-ний энэ өдөр. Долдугаар сарын 1-ний "хар өдөр"-өөс үүдэн нийгэм, улс төрийн хүрээнд тогтворгүй байдал үүсч, улс даяараа үл ойлголцол, болгоомжлол, эргэлзээ дунд байв. Яг энэ цаг үед Бээжингээс Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, анхны олимпийн аварга төрсөн нь хүн бүрийн цээжин дэх тэрхүү бухимдал бас эргэлзээ, зарим нэгэн нь айдсаа таягдан хаяж, нэгдэж нийлэх шалтгаан болж байлаа. Тийм ээ, Найдангийн Түвшинбаяр хэмээх 24 настай идэрхэн залуу Бээжингийн татамид дэлхийн өнцөг булан бүрээс ирж, хүч үзсэн учраа бүрээ цэвэр ялж монголчуудын хүсэн хүлээсэн алтан медалийг эх орондоо авчирч Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Монголын нэгэн зууны түүхэнд тодоор бичигдэх үйл явдлын эзэн болсон Н.Түвшинбаяр аварга түүнээс дөрөвхөн жилийн дараа Лондоны олимпийн татамид дахин алтан медалийн төлөө гарсан ч хөлөндөө авсан бэртлийн улмаас аргагүйн эрхэнд ОХУ-ын тамирчинд ялагдсан нь одоо ч бидний ой тоонд хадаатай явна. Түүний талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2020 оны 7 сарын 28
Тамхи гэдэг нь татах буюу үнэрлэж, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах, нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм. Тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг ба үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг ажээ. Хэрэв та тамхинаас гарахаар шийдсэн бол доорх зөвлөмжөөс өөртөө тохирохыг сонгон хэрэгжүүлээрэй.
-
2020 оны 7 сарын 28
Эсгий туургатны төрийн их баяр Үндэсний баяр наадам юм. Бөхийн барилдаан монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг. Үзэгчээ дээдэлдэг, үзэгч нь бөхчүүдээ хүндэлдэг Монгол уламжлал. Түүхийн улбаанаас өнөөг хүртэлх ард түмний хайртай Үндэсний бөхийн сонирхолтой баримтыг хүргэж байна.
-
2020 оны 7 сарын 27
Юу хийснээ үл мэдэн байхад зуны сайхан өдрүүд дуусч байгаа биш биз. Цагийн сайхан зуны улирлыг үр бүтээлтэй өнгөрөөж басхүү дурсан санах зүйлтэй болгох 24 зөвлөмжийг хүргэж байна.
-
2020 оны 7 сарын 10
УИХ-ын сонгуулийн 48 дугаар тойрог буюу Орхон аймгаас сонгогдсон Д.Дамба-Очир гишүүн чимээгүй л явна. 1991 оноос “Очир төв” компанийг үүсгэн байгуулж, 2000-2005 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр худалдаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан тэрбээр 2008 он, 2016 онд тус тус УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажилласан нэгэн. Түүний хамаарал бүхий компанийн бүтээн байгуулж, гүйцэтгэсэн Лүнгийн зам бүхий Төв аймгийн Баянхангай, Атар 13 гэх газар өчигдөр 15.50 цагийн орчимд аадар бороо их орсны улмаас их хэмжээний ус бууж, зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагдаж, зорчих хэсэг усанд авсан юм.
-
2020 оны 7 сарын 08
У.Хүрэлсүхийн Засгийн газрын голлох ажлыг нугалах Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын нэрийг дэвшүүлж томилохоор болж байна. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй тэрбээр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн салбарыг удирдахаар болж буй түүний хувьд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.
-
2020 оны 7 сарын 08
УИХ-ын сонгуулийн 55 дугаар тойрог буюу Хан-Уул дүүргээс гурав дахь удаагаа сонгогдсон Д.Сарангэрэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэрийг нь дэвшүүлж, томилохоор болж байна. Сэтгүүлч мэргэжилтэй Д.Сарангэрэл МҮОНТ-ээс ажлын гараагаа эхэлж, ТВ5 телевизийн захирал, МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа коронавирусийн цар тахалтай холбогдуулж авсан хэмжээг сайн хэрэгжүүлэх тал дээр салбараа зангидахад голлох үүрэгтэй оролцсон нь түүнийг У.Хүрэлсүхийн танхимд дахин сайдаар ажиллах боломжийг ийн олгосон бололтой.
-
2020 оны 7 сарын 08
31 дэх Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нараа тодруулж, УИХ-д танилцууллаа. Соёлын яамны орон нэмснийг эс тооцвол түүний танхим ирэх дөрвөн жилд үндсэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаар болж байна. Тэдгээрээс 2008 оноос дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахаар болсон Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар улираан ажиллуулахаар болсон нь улсын сан хөмрөг, төсөв мөнгөний бодлого ирэх дөрвөн жилд тогтвортой байх суурийг тавьсан гэж тодотголыг дагуулж эхлээд байна. Ингээд 2017 оноос хойш Монгол Улсын төсвийн бодлогыг зангидаж, үргэлжлүүлэн зангидахаар болсон Ч.Хүрэлбаатарын тухай 24 баримтыг хүргэе.
-
2020 оны 7 сарын 08
24цаг.мн сайт Засгийн газрын шинэ гишүүдийг 24 баримтаар танилцуулж байна. Энэ удаад У.Хүрэлсүхийн танхимд Шадар сайдаар ажиллахаар нэрлэгдсэн Я.Содбаатарыг онцолж байна.
МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүний хувьд 2016 онд хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажилласан нэгэн. Түүний хувьд энэ удаагийн сонгуулийг өнжиж, намынхаа гал тогоог хариуцан ажилласан юм.
-
2020 оны 7 сарын 08
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу сайд нараа тодрууллаа. Намынхаа Удирдах зөвлөлд танилцуулсан түүний танхимын бүтэц, бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг улираан томилохоор оруулж ирсэн нь анхаарал татаж байна. МУИС-ийг эрхзүйч, 2005 онд Австрийн Мельбурнийн их сургуулийг олон улсын төсөл хөтөлбөрийн менежментийн чиглэлээр суралцаж төгссөн тэрбээр нэгэн цагт МАН-ын дэргэдэх хамгийн том залуучуудын байгууллага НАМЗХ-г удирдаж явсан түүхтэй. Улмаар 2016 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, өдгөө Засгийн газрын ХЭГ-ын даргаар улиран ажиллахаар болж байна.
-
2020 оны 6 сарын 29
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр эрх баригч МАН үнэмлэхүй олонхийн байр сууриа хадгалж, АН сөрөг хүчний хэвээрээ үлдэв. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Орхон аймагт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан бол УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар “Та бидний эвсэл”-ээс, Т.Доржханд “Зөв хүн Электорат эвсэл”-ээс сонгогдсон юм. 2020-2024 онд 21 аймаг, есөн дүүргийг төлөөлж ажиллах парламентын шинэ бүрэлдэхүүнээс Хамгийн хамгийныг танилцуулж байна.