БАРИМТ 1
Христийн Мэндэлсний Баяр бол Христэд итгэгчдийн хамгийн чухал баяруудын нэг юм.
БАРИМТ 2
МЭӨ 200 онд Александрын теологчид Зул сарын баярыг 5-р сарын 26-нд тэмдэглэх санал дэвшүүлжээ. Энэ үйл явдал нь түүхэн дэх анхны тохиолдол юм. 320 оноос эхлэн Зул сарын баярыг арванхоёрдугаар сарын 25-нд тэмдэглэх болжээ.
БАРИМТ 3
Үнэн хэрэгтээ хэн ч Христийн мэндэлсэн өдрийг мэддэггүй ч ихэнх итгэгчид 12 сарын 25-нд төрсөн хэмээн бат итгэдэг.
БАРИМТ 4
Эхэндээ Христэд итгэгчид зул сарын баярыг үгүйсгэж, зөвхөн Epiphany болон Улаан өндөгний баярыг тэмдэглэдэг байв.
БАРИМТ 5
Энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг. Бэлэглэлийн анхны тохиолдлыг эртний Ромд тэмдэглэж, Сататурниа баярын үеэр хүүхдүүдэд бэлэг өгдөг байжээ.
БАРИМТ 6
Анхны ил захидлыг 1843 онд англи хүн Хенри Коул бүтээжээ.
БАРИМТ 7
Христийн мэндэлсний баярын лаа бол дэлхий дээрх байр сууриа ойлгохын зэрэгцээ сэтгэлийнхээ харанхуйг ялан дийлэхийн бэлгэдэл юм.
БАРИМТ 8
1810 онд АНУ-д Санта Клаусын одоогийн дүрийг бүтээжээ. Санта Клаусын унаа болох бугыг Адман Роберт Мэй 1939 онд зохиожээ.
БАРИМТ 9
Гацуур мод нь Христийн мод бөгөөд мөнх ногоон мод нь сэргэн мандахын бэлэг тэмдэг. Хиймэл гацуурыг анх германчууд бүтээжээ. Эхэндээ гацуурыг галууны өдөөр хийдэг байв. Диваажингийн модыг бэлгэддэг гацуурыг эхэндээ жимс, цэцгээр чимэглэдэг байсан байна. Дундаж зууны үеэс эхлэн Зул сарын модыг самар, боргоцой, чихрээр чимэглэх болжээ.
БАРИМТ 10
2004 оны арванхоёрдугаар сард Их Британийн нийслэлд түүхэн дэх хамгийн том хэмжээтэй буюу 33 метр урт, 15 метр өргөн Зул сарын оймсыг бүтээжээ. Гэгээн Николас нэгэн ядуу гэр бүлийн яндангаар орж, оймснуудад алтан зоос үлдээгээд гарсан тухай домог бий. Үүнээс хойш оймсыг бэлгээр дүүргэх уламжлал тогтжээ.
БАРИМТ 11
АНУ-д жилд гурван сая орчим ил захидал илгээдэг аж.
БАРИМТ 12
Зул сарын модыг чимэглэх уламжлалт өнгө бол ногоон, алтан шар, улаан.
БАРИМТ 13
Гиннесийн номд бичигдсэн хамгийн өндөр гацуур 66 метр байжээ. Түүнийг Сиэттл хотод 1650 онд байрлуулж байсан гэнэ. Зул сарын модыг АНУ-д 1850 оноос хойш худалдаж эхэлжээ. Гацуурыг борлуулахаас өмнө 5-10 жил арчилж ургуулдаг байна.
БАРИМТ 14
Европчууд Зул сарын баярын битүүний өдөр сүнснүүд сэрдэг гэж итгэдэг. Хожим нь тэдгээрийг Санта Клаусын эльф хэмээн үздэг болжээ. Сүнснүүдийг “хооллохын” тулд европчууд битүүний шөнө ширээн дээр үр тарианы зутан үлдээдэг байжээ.
БАРИМТ 15
Дотнын хүмүүстээ бэлэг сонгон дэлгүүрээр хэсэхдээ хүн дунджаар найман км зайг туулдаг аж.
БАРИМТ 16
Зул сарын баярын битүүний өдөр АНУ-д нэг минутад 5340 бэлэг зарагддаг бөгөөд дэлгүүрүүд Зул сарын өмнөх нэг сарын хугацаанд жилийн орлогын 70 хувийг олдог байна.
БАРИМТ 17
19-р зууны эхээр "Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдөр" баярын тухай анхны ном хэвлэгдэн гарсан бөгөөд зохиогч нь Клемент Мур юм.
БАРИМТ 18
1659-1681 онуудад АНУ-д Христийн Мэндэлсний Баяр тэмдэглэхийг хориглодог байв. Үүний шалтгаан нь энэ баярыг Христийн шашинтай холбоогүй, католик шашинтнуудын тэмдэглэдэг баяр гэж тунхагласантай холбоотой байв.
БАРИМТ 19
Англичууд зул сарын баярын оройн зоогонд зориулж тусгай титэм өмсдөг.
БАРИМТ 20
1836 онд Алабама нь Зул сарын баярыг орон даяар албан ёсоор хүлээн зөвшөөрсөн АНУ-ын анхны муж болжээ.
БАРИМТ 21
Финландад Христийн Мэндэлсний Баярын үеэр саун руу явах нь заншилтай байдаг.
БАРИМТ 22
Зул сарын баярыг тохиолдуулан Испанид жил бүр хамгийн том сугалааны тохирол явагддаг.
БАРИМТ 23
Христийн Мэндэлсний Баярын анхны дууг МЭ IV зуунд бичсэн. Зул сарын баярын алдарт дуунууд Сэргэн мандалтын үед Италид зохиогдсон.
БАРИМТ 24
Брунейн хаан Хассанал Болкиах харин лалын сурталд таарахгүй хэмээн хориглосон байна. Манай ч бас албан ёсны баяр биш. Гэхдээ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөнд тулгуурлан хувьдаа болон хэсэг нөхдөөрөө энэхүү баярыг тэмдэглэх нь бий.
Сэтгэгдэл (2)