БАРИМТ 1
Б.Лхагвасүрэн нь 1996 оны дөрөвдүгээр сарын 24-д Дорнод аймагт төржээ.
БАРИМТ 2
17 насандаа Улаанбаатарт ирсэн тэрбээр анх үндэсний бөх болон жүдогоор хичээллэдэг байжээ.
БАРИМТ 3
Харин 2014 онд урилгаар Мичинокү дэвжээнд сүмогоор хичээллэхээр арлын орныг зорьсон түүхтэй.
БАРИМТ 4
Лхагвасүрэн тухайн үед 180 см өндөр, 70 кг жинтэй байсан ба урилгаар Японд очсон бусад хөвгүүдээсээ илт илүү байсан гэж дэвжээний мастер Киришима ярьсан байна.
БАРИМТ 5
Мичинокү дэвжээ нь 2011 онд барилдаан наймаалцсан хэргээр хөөгдсөн Хакүбагаас хойш гадаадын сүмочтой байгаагүй тул Лхагвасүрэн 2015 онд Япон улсын иргэншил авчээ.
БАРИМТ 6
Улмаар тус оныхоо тавдугаар сард анх удаа сүмогийн дэвжээнд барилдсан байна.
БАРИМТ 7
Тэрбээр мэргэжлийн тамирчин болохын тулд дөрвөн жилийг зарцуулсан бөгөөд 2019 оноос ёкозүна Какүрюү М.Анандын хамт Мичинокү дэвжээнд барилдаж эхэлсэн. М.Ананд аварга одоо тус дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж байна.
БАРИМТ 8
Дээд зиндаанд дэвшсэн эхний тэмцээндээ 11 даваа, 4 унаатай амжилтыг үзүүлж “Fighting Spirit” буюу тулаанч бөхийн шагналыг хүртсэн билээ.
БАРИМТ 9
2022 оны долоодугаар сараас хойш комүсүби цолтой барилдаж 2023 оны нэгдүгээр сард 11-4 амжилтыг дахин үзүүлснээр “Technique Prize” шагналыг хүртсэн тэрээр гуравдугаар сараас нь сэкивакэ цолтой барилдаж эхэлсэн юм
БАРИМТ 10
Сэкивакэ цолтойгоор барилдсан ердөө хоёр тэмцээний дараа озэки цолд хүрсэн тэрээр Монголын зургаа дахь озэки болсон төдийгүй Technique Prize шагналыг гурван тэмцээн дараалан хүртлээ.
БАРИМТ 11
Түүнийг тавдугаар сарын 31-ний Сүмогийн холбооны хурлаар озэки цолд албан ёсоор батламжилсан бөгөөд Нагоя башёгоос эхлэн дэвжээний нэрээ Киришима хэмээн өөрчилж байна. Энэ нь дэвжээний мастер озэки Киришимагийн нэрийг өвлөн авч буй хэрэг аж.
БАРИМТ 12
Энэ талаар Лхагвасүрэн “Би озэки цолоо хадгалахын тулд улам шаргуу хичээнэ. Сүмогоо орхиод Монгол руу буцах бодол цөөнгүй байсан. Одоо тэр хэцүү үеийг давсандаа баяртай байна” хэмээжээ.
БАРИМТ 13
Тэрбээр 2023 оны бүх башёгийн нийлбэр дүнгээр хамгийн олон давсан бөхөөр тодорсон юм. Тэрбээр энэ жил 62 даваа авчээ.
БАРИМТ 14
Мөн арваннэгдүгээр сарын башёд түрүүлж, Монголчуудын Макүүчи зиндааны 100 дахь Түрүүгээ хүртсэн Шинэ Түүх бичсэн түүхэн башё түүхэн өдөр боллоо.
БАРИМТ 15
Энэхүү түрүү нь Макүүчи зиндааны хоёр дахь түрүү, Озеки цолны анхны түрүү, Монголчуудын 100 дахь түрүү болж байна.
Сэтгэгдэл (8)