ЭШЛЭЛ 1
Залуучууд гэдэг бол хамгийн сонин дүрүүд байдаг, сонин үзэгдэл байдаг. Яагаад гэвэл тухайн улс орны эзэд нь залуучууд байдаг бодитоор.
ЭШЛЭЛ 2
Залуучууд гэж хэн бэ? гэж бодож суулаа. 1992 онд 19 настай залуу Японд сурахаар очиж байлаа. Тухайн үед үеийнхээ залуустай юм ярьж чаддагүй байлаа. Үеийнхэн маань онигоо их ярьдаг, хөлбөмбөг тоглодог, урлаг, дуу хөгжим их сонсдог байсан. Миний тухайд улс орон яах бол, ирээдүйд яах бол, Япон ер нь яаж хөгжсийн ирээдүй нь ер нь юу юм гэж хөгшин хүн шиг боддог байсан. Өөрөөсөө 15, 20, 30 насаар ах хүмүүстэй ярихаар гоё санаа нийлдэг байсан. Яагаад гэхээр бид тэр үед дэндүү харанхуй нийгэмд байсан.
ЭШЛЭЛ 3
Би электроникийн инженер болохоор Японд сурч байсан. 18 насандаа анхны програмыг бичиж зарж байсан. Одоогоос 30 жилийн өмнө хиймэл оюун ухааныг судалж байсан. Ингэж сурч судалж байгаа хэрнээ миний сэтгэлгээ яг аавтайгаа адилхан байсан.
ЭШЛЭЛ 4
Яагаад тийм байсан гэхээр тухайн үед бидэнд мэдээлэл байгаагүй. Бидэнд “youtube” байгаагүй. Тухайн үед намайг явах гэж байхад Японд агаар байдаггүй гэнэ ээ масктай байдаг гэнэ, усгүй гэнэ ээ усны савтай яв гэдэг л байсан.
ЭШЛЭЛ 5
Гэтэл өнөөдөр Монголын залуус дэлхийн шилдэг поп хамтлагийг сонсож байна. Дэлхийн шилдэг телевизийн нэвтрүүлгийг үзэж, дэлхийн шилдэг улс орны мэдээ материалтай өдөр болгон танилцаж байна.
ЭШЛЭЛ 6
Өнөөдөр Монголд хамгийн их зарагдаж байгаа зүйл гар утас, дата байна. Бид бүгд яг дэлхийн залуучуудтай нэг тавцанд байна. Бидэнд нэг сул тал байгаа нь дутуугийн комплекс.
ЭШЛЭЛ 7
Би сайд байхдаа “электрон жаал”-ыг өөрийнхөө зөвлөхөөр авсан. Үнэхээр надад их зүйл ойлгуулсан. Яаж сурахыг надад ойлгуулсан. Сурна гэдэг бол сонсохын нэр биш юм байна, харахын нэр биш юм байна.
ЭШЛЭЛ 8
Монголчууд бид шинжлэх ухаанаас холдсон. Шинжлэх ухаанаас холдохоор үнэнээс холддог.
ЭШЛЭЛ 9
Залуучууд зоригтойгоор хөгжилдөө анхаарах хэрэгтэй. Тэгэхдээ хэн нэгнээс биш өөрөө сурах хэрэгтэй. Хүүхэд бүр чадна, багш бүр чадна хүн бүрт итгэл өгье.
ЭШЛЭЛ 10
Монголын залуучуудын мөрөөдөж байгаа мөрөөдөл нь Ардчилсан намын мөрөөдөл байх ёстой.
Сэтгэгдэл (16)