БАРИМТ 1
Тэрбээр 1976 оны тавдугаар сарын 25-нд Ирландын Корк мужийн Дуглас хотод мэндэлжээ.
БАРИМТ 2
Ээж нь франц хэл заадаг байсан бол аав Брендан нь Боловсрол, ур чадварын хэлтэст ажилладаг байв. Өвөө, нагац эгч, нагац ах нар нь бас багш байсан.
БАРИМТ 3
Тэрбээр Корк мужийн Баллинтемпл хотод дүү Пайди болон хоёр дүү Сеал, Орла нарын хамт өссөн . Тэрээр 10 настайгаасаа дуу бичиж, тоглож эхэлсэн.
БАРИМТ 4
Тэр мөн католик шашинд хүмүүжсэн бөгөөд төлбөртэй католик шашны ахлах сургуулийн "Presentation Brothers College"-д суралцсан.
БАРИМТ 5
Тэнд Мерфи сайн байсан ч ихэнхдээ асуудалд орж, цөөнгүй хөөгдөж байжээ. Дөрөв дэх жилдээ тэрбээр өөрийн муу зан авирыг ойлгож, өөрийгөө залруулахыг хичээж эхэлсэн гэдэг. Улмаар спортыг сонирхдоггүй учир сургуульдаа урлагийн үйл ажиллагаагнд оролцож эхэлсэн.
БАРИМТ 6
Англи хэлний багш нь түүнийг жүжигчний мэргэжлээр хөөцөлдөхөд нь түлхэц өгсөн ч тэрбээр рок од болохоор шийдсэн гэдэг.
БАРИМТ 7
Өсвөр насандаа тэрбээр ах Пайдигийн хамт хэд хэдэн хамтлагт дуулж, гитар тоглодог байсан. Мөн тэд Битлзийн шүтэн бишрэгчид байсны зэрэгцээ "The Sons of Mr.Green Genes" хэмээн Фрэнк Заппагийн ижил нэртэй дуунаас хамтлагтаа нэг авсан.
БАРИМТ 8
"Jazz Records" тэдэнд таван цомгийн гэрээ санал болгосон бөгөөд ах Паиди нь сургуульд сурч байсан тул татгалзсан. Мөн хөвгүүд гарын үсэг зурсныхаа төлөө авах мөнгийг бага гэж голсон учир гэрээ байгуулаагүй гэдэг. Киллиан хожим нь "Эргээд бодоход бид гарын үсэг зураагүйд би үнэхээр баяртай байна" хэмээжээ.
БАРИМТ 9
Мерфи 1996 онд Коркийн Их Сургуулийн коллежид (UCC) хуулийн чиглэлээр суралцаж эхэлсэн. Гэвч түүнийгээ хөөцөлдөх хүсэл эрмэлзэлгүй байсан тул эхний жилийнхээ шалгалтанд тэнцээгүй.
БАРИМТ 10
Тэрбээр хамтлагтаа тоглоод завгүй байснаас гадна коллежид сурч эхлээд хэдхэн хоногийн дотор хууль бол түүний хийхийг хүссэн зүйл биш гэдгийг ойлгосон.
БАРИМТ 11
Найруулагч Кирнансын"A Clockwork Orange in Corcadorca" киног үзээд жүжиглэх нь түүний сонирхлыг татаж эхэлсэн байдаг.
БАРИМТ 12
Түүний тоглосон анхны дүр нь Ирланд гаралтай Америкийн инээдмийн жүжигчин Дес Бишопын тоглосон "Sons of Ulster March to the Somme" хэмээх сонирхогчдын драмын нийгэмлэгийн бүтээл юм.
БАРИМТ 13
Киллиан мөн Корк дуурийн театрт тавигдсан Аймшгийн бяцхан дэлгүүрт тоглосон. Тэр үед түүний гол сэдэл нь жүжигчний карьераа үргэлжлүүлэх биш харин үдэшлэгт оролцох, эмэгтэйчүүдтэй танилцах байсан гэдгийг хожим нь хүлээн зөвшөөрсөн.
БАРИМТ 14
2004 онд Мерфи 1996 онд рок хамтлагийнхаа нэгэн шоун дээр танилцсан олон жил үерхсэн найз бүсгүй Ивонна МакГиннестэй гэрлэжээ.
БАРИМТ 15
Тэд 2001 он хүртэл Дублинд амьдарч, улмаар эхнэр нь Лондонд нүүж, Хатан хааны коллежид элсэн орох болсон тул тэнд амьдрах болсон.
БАРИМТ 16
14 жилийн дараа тэд 2015 онд Дублин руу буцаж нүүсэн. Тэд 2005 оны 12-р сард болон 2007 оны 7-р сард төрсөн хоёр хүүтэй.
БАРИМТ 17
Мерфи Ромын католик шашинд хүмүүжсэн. 2007 онд гарсан "Нарны гэрэл " кинонд физикч, сансрын нисгэгчийн дүрийг судлах хүртлээ агностицизмд дөхөж очсон нь түүний шашингүйн үзлийг баталжээ. 2019 онд түүний католик шашны итгэл үнэмшил ёс суртахуунд нь хүртэл нөлөөлж эхэлсэн гэж мэдэгджээ.
БАРИМТ 18
Тэрбээр 15 жил орчим цагаан хоолтон байсан бөгөөд энэ нь ёс суртахууны шийдвэрээс илүүтэй өвчин тусахаас сэргийлсэн эрүүл мэндийн төлөвшил нь байжээ.
БАРИМТ 19
Тэр мөн хөдөө аж ахуйн бизнесийн эрүүл бус практикт сэтгэл дундуур байсан. Тэр "Peaky Blinders" кинонд тоглохын тулд дахин мах идэж эхлэв. Гэвч 2022 онд өгсөн ярилцлагадаа тэрбээр цагаан хоолтон болохоор хичээж байгаа гэж хэлжээ.
БАРИМТ 20
Мерфи 2007 онд "Ирландад саналаа өг" хэмээх кампанит ажилд оролцож, залуу сонгогчдыг бүх нийтийн сонгуульд чиглүүлж, "Focus Ireland" байгууллагатай хамтран орон гэргүй хүмүүсийн эрхийн төлөө кампанит ажил явуулж байжээ .
БАРИМТ 21
2011 онд тэрбээр Ирландын Голуэйгийн Үндэсний их сургуулийн дэргэдэх ЮНЕСКО-гийн Хүүхэд, гэр бүлийн судалгааны төвийн ивээн тэтгэгч болсон. Тэр UCFRC-ийн захирал Профессор Пат Долан, ЮНЕСКО-гийн Хүүхэд, залуучууд, иргэний оролцооны асуудал эрхэлсэн дарга нартай нягт холбоотой ажилладаг байв.
БАРИМТ 22
Мерфи 2018 онд Ирландад үр хөндөлтийг хязгаарласан үндсэн хуулийн найм дахь нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох санал асуулга явуулахыг дэмжигч байсан бөгөөд "Blindboy" подкаст дээр эрчүүдэд эмэгтэйчүүдийг дэмжиж, бүх нийтийн санал асуулгад санал өгөхийг уриалсан байна.
БАРИМТ 23
Хувийн амьдралаа нууцалдаг Мерфи алдартнуудын дүрийг сонирхдоггүй гэдгээ мэдэгдэж, улаан хивсний ёслолыг ойшоодоггүй гэдгээ хэлсэн. Тэрбээр шар хэвлэлүүдийн сонирхлыг татахгүй амьдралын хэв маягийг сонгосон.
БАРИМТ 24
Тэр жүжиглэхээс бусад амьдралынхаа талаар ярихгүй байхыг илүүд үздэг. 2010 он хүртэл Перриерийн шагналыг сурталчлах зорилгоор Ирландын "Late Late" шоуны зочноор оролцох хүртлээ ямар ч телевизийн ток шоунд оролцдоггүй байв. Мөн 2015 онд тэрбээр GQ-ийн сайхан хувцасладаг шилдэг 50 эрэгтэйн нэгээр шалгарчээ.