БАРИМТ 1
Дуучин Д.Отгонжаргал нь Баянхонгор аймгийн Заг сумын уугуул. 2001 онд СУИС-д дуурийн гоцлол дуучны мэргэжлээр суралцсан.
БАРИМТ 2
Миний ээж тэмээчин дууны дүрс бичлэгийг бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ. Түүнчлэн кино шиг хийхийг эрмэлзсэн байна. Энэхүү клипийг 2017 оны зургадугаар сард Элсэн тасархайд хийжээ.
БАРИМТ 3
Дуучин Д.Отгонжаргал өөрийн уран бүтээлүүдээс "Хун галуу" дуундаа хамгийн их хайртай аж. Эл бүтээл амьдралд нь олон сайн сайхан зүйлийг авч ирсэн гэж тэрбээр ярьжээ.
БАРИМТ 4
Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин Ичинхорлоо багшийнхаа цолд хүрч буй 9 дэх шавь нь. Дуучин болоход нь мөнхүү их нөлөөлсөн багш нь СТА, төгөлдөр хуурч Тулгабатын Энхтуул юм.
БАРИМТ 5
Түүний анхны, бие даасан тоглолт нь “Өнө мөнхийн орон” нэртэй байв. Эл өдрөөс зургаан жилийн дараа “Хайрлахын жаргал” хэмээх тоглолтоо хийсэн. Мөн “Хайрлахын жаргал” цомогтой. Цомогт багтсан дуунуудаа бүтээхийн тулд судалгаа хийж, хөдөлмөрлөсөн тухайгаа дурдсан байдаг.
БАРИМТ 6
Тэрбээр Б.Шүүдэрцэцэгийн зохиол "Ану Хатан" кинонд гол дүр буюу Ану хатны дүрийг бүтээсэн юм.
БАРИМТ 7
Тэрбээр "Voice" гэх хамтлагийн ганц эмэгтэй гишүүн. Анх тус хамтлагийг байгуулахдаа "монгол поп опера урсгал"-ыг эх орондоо хөгжүүлэхийг зорьсон гэдэг. Мөн тухайн хамтлаг сонгодог дуунуудаас гадна монгол эх орны тухай, үндэсний үзлийг илүү оруулж дуулахыг эрхэмлэж байв.
БАРИМТ 8
"Д.Отгонжаргал гэх дуучны гол зорилго нь монголын суу билигт яруу найрагч, хөгжмийн зохиолчдын дууг мэргэжлийн буюу сонгодог хэлбэрээр дуулах" хэмээн ярьсан байдаг.
БАРИМТ 9
Тэрбээр эмч болно гэж мөрөөддөг байсан ч “Титаник” киноны дуу түүнийг дуу хөгжмийн ертөнц рүү эргэлт буцалтгүй татжээ.
БАРИМТ 10
Дуучин болох мөрөөдөл нь “Celine dion”-ний “My Heart will go on” дуунаас эхэлсэн байна. Тэрбээр МУГЖ хэмээн цол тэмдэгийг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ний энэ өдөр хүртэж байна. Түүний сэтгэлийн чанадад сонгодог дуурьт дуулах хүсэл бий аж.
Сэтгэгдэл (15)