ЭШЛЭЛ 1
Баривчлагдсан хүмүүсийн 80, 90 хувь нь шүүхийн шийдвэргүй баривчлагдсан байна. Иймд олон улсын шинжээчид зөвлөгөө өгөөд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг оруулж ирсэн. Энэ хууль батлагдвал шүүхийн шийдвэргүй баривчлахаа болино.
ЭШЛЭЛ 2
Хүнийг цагдан хорьчхоод хугацааг нь сунгаад байдаг. Нэг сараас 12 сар хүртэлх хугацаатайгаар хорих ч тохиолдол бий. Бүтэн жил тамлаж шоронд байлгадаг. Энэ байдлыг цэгцэлье гэсэн юм. Монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл шорон гянданд ороход маш амархан болсон байна.
ЭШЛЭЛ 3
Бүсчилсэн тойрог бол маш том өөрчлөлт. Гэтэл сонгууль болохоос зургаахан сарын өмнө, цагийг нь тулгаж байгаад хийчихлээ. Үүнээс хойш "манай улс бүсчилсэн тойргоор мандан бадрах" тухай яриад байгаа юм.
ЭШЛЭЛ 4
Би бол үүнийг толгой эргүүлж, тархи угаасан явдал гэж харсан. Ерөнхий санаа нь буруу биш ч гэлээ, яаран сандран хийсэн нь л гэм.
ЭШЛЭЛ 5
Ардын нам бол олон жилийн түүхтэй, судалгаа тооцоо сайтай. Гэвч энэ оны сонгуульд оролцоход хулгай, дээрмээс эхлээд олон асуудалтай холбогдчихсон. Тиймд сонгуулийг зөв шударга зарчмаар явуулна гэхээс илүү яавал ялах талаар л бодсон өнцөг, түлхээсээр шийдсэн гэж харж байгаа.
ЭШЛЭЛ 6
Улаанбаатар хотод гарч ирэх гишүүдийн тоо хамаагүй бага болсон байна. Сонгуульд хожих бодол, сэтгэл нь давамгай байна. СЕХ-ны хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа тогтолцооны шинжтэй том өөрчлөлтийг эртнээс шийддэг байх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 7
Асар их хэмжээний мөнгө эрх баригчдад байна. Хэн мөнгөтэй нь ялах сонгууль руу битгий явчхаасай. Гурван аймгийн атаманууд нийлээд мөнгөө нэгтгэчихвэл хэцүү л юм болно. Тэнд жижиг нам, залуу нэр дэвшигчдийн боломж хомс болно байх.
ЭШЛЭЛ 8
Шударга явбал, томсгосон тойргийн ач холбогдол бол намуудын тулаан. Намууд ч гээд байх зүйл байхгүй дээ. Томсгосон тойрогт жижиг намууд алга болчихно. Тэгэхээр Ардчилсан нам, Ардын нам хоёрын дунд л гол тулаан өрнөнө. Гэхдээ намууд зөв зохион байгуулалтаар явж чадвал олон нийтэд хүрэх л байх.
ЭШЛЭЛ 9
Би Ардчилсан намаас нэр дэвшинэ. 2020 онд намайг намаас хассан болохоор л бие даан нэр дэвшсэн. Би энэ намыг байгуулсан хүмүүсийн нэг.
ЭШЛЭЛ 10
Одоо бол Ардчилсан нам зориг зүрхтэй ажиллах хэрэгтэй байгаа. Томсгосон тойрог дээр МАН-тай зэрэгцээд адилхан зүйл бариад зогсох ямар ч шаардлага байхгүй.
ЭШЛЭЛ 11
Өнөөдөр амьдралдаа сэтгэл хангалуун хүн байгаа юм уу? Хүний эрхийг зөрчдөг, дуугарсныг нь шоронд хийдэг, айлгадаг нийгэм л болчихлоо шүү дээ. Эсвэл мэдрэхээ больчихсон юм уу.
ЭШЛЭЛ 12
Аажим аажмаар ард түмний амьдрал унаж байна. Хүний эрх өдөр бүр зөрчигддөг болж байна. Тэрбум төгрөгийн хулгай ярьдаг байсан бол одоо их наядаар ярьдаг болж. Ард иргэдийнхээ төлөө зоригтой, чанга дуугардаг нь Ардчилсан нам байх ёстой.
ЭШЛЭЛ 13
Ногоон автобусны хулгай бол улайм цайм. Хуучин автобус авч ирээд шинэ автобусны үнээр өгчихнө гэдэг миний ухаанд лав багтахгүй.
ЭШЛЭЛ 14
Орхоныхон намайг сайн дэмжиж УИХ-ын гишүүн болгосон. Би зөвхөн Эрдэнэт хот биш монголын ард түмний төлөө зүтгэх ёстой. Би өөрийгөө заавал цөөнхийн төлөөлөл гэхгүй.
ЭШЛЭЛ 15
МАН-тай гурван асуудлаар хамтарч ажиллая гэсэн. Нэг нь, байгалийн баялагтаа эзэн болъё. Ардын намын амтай болгоноос гарсан үг. Эрдэнэтийнхэн намайг дэмжээд гаргачихвал овоолго буюу хүдрийн баяжмал дээр боссон үйлдвэрээс гарч байгаа баяжмалыг "Эрдэнэт үйлдвэрт, Орхон хотод, иргэдэд өгье" гэдэг санаагаа хэзээ нэгэн цагт хэрэгжүүлнэ гэж боддог.
ЭШЛЭЛ 16
"Ачит ихт" ХХК-тай 2015 оноос арав гаруй жил үзэж байна. Намайг буцаагаад АТГ-аар ноолдог. УИХ-д суулгахгүй гээд Хөгжлийн банкны шүүх хуралд гурван сар татаж оролцууллаа.
ЭШЛЭЛ 17
Аймшигтай тоо хэлье. Тэр үйлдвэрээс зөвхөн жилд 100 сая ам.долларын борлуулалт хийдэг. 10 мянган тонн цэвэр зэс гаргадаг. Энэ 100 сая ам.долларыг хоёр гуравхан л хүн авч байгаа юм. Зардлаа хасвал 70 сая ам.доллар. 70 сая ам.доллартай хүмүүс монголыг хөгжүүлэх зүйл хэзээ ч хийдэггүй. Улстөрчдийг худалдаж авах ажиллагаа хийдэг.
ЭШЛЭЛ 18
КОВИД-19-ийн үеийн төсвийн зарцуулалтын талаар манай бүлгийн зүгээс шаардлага тавьсан. Гэхдээ шийдвэр гаргагчид энэ талаар хэлэлцэхгүй байна. Эрх баригчдад юуг хэзээ гаргах вэ гэдэг үзэмжийн асуудал байх шиг.
ЭШЛЭЛ 19
Цар тахлын төсвийг нийтэд ил болговол нүүрсчдээс ч дутахааргүй дуулиан болно. Тиймээс сонгууль дөхсөн энэ үед тэдэнд уг асуудлыг сөхөх сонирхол бага байна.
ЭШЛЭЛ 20
Надтай ярихгүй намайг дарга болгоод байна. Надад Ардчилсан нам ч жижиг харагдаж байна.
ЭШЛЭЛ 21
Өнөөдөр төрийн өмчит компаниуд нь дарга нарын хувааж иддэг компани болсон байна. УИХ-аар болсон нүүрсний, Хөгжлийн банкны хоёр сонсгол сайн боллоо. Ардын намын бүх юм нь муу биш. Хулгайч нар нь муу.
ЭШЛЭЛ 22
Монгол Улс хоёр худалч нөхөртэй бодчихоод их хэцүү байгаа юм. Дандаа худал ярьдаг. Тэр нь Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр. УИХ дээр улаам цайм худал хэлдэг.
ЭШЛЭЛ 23
УИХ-ын бүхэл бүтэн бүлэг хуулийнхаа дагуу 19 хүнээс дээш гишүүний гарын үсэг цуглуулсан байхад Занданшатар байна уу, Модоншатар байна уу хамаагүй. Түүнийг нь хуулийн дагуу байгуулах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 24
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дахин 20 жилийн дараа шинэчилж байна. Үүнд маргаан байхгүй. Харин тэр хөрөнгө оруулагч гээд байгаа хүн Монгол Улсад мөнгө оруулах хэрэгтэй. Энэ хуульд гурван удаа өөрчлөлт орсон. Дотор нь зарчмын бус жижиг өөрчлөлтүүд байна лээ.
Сэтгэгдэл (12)