ЭШЛЭЛ 1
АН-ын нэгдэх процесс төгсгөлийн шат руугаа орсон. Одоо бэхжих үе рүүгээ орсон.
ЭШЛЭЛ 2
Энэ намар бол иргэдээ, Монголчуудаа сонсох сарууд.
ЭШЛЭЛ 3
АН эрх чөлөөний тунхаг гаргана.
ЭШЛЭЛ 4
Хүн бүрийн амьдрал руу ордог биш, бодлого гаргадаг төрийг АН бүтээнэ.
ЭШЛЭЛ 5
Дарамтгүй Монгол Улсыг бий болгохын тулд Стратегийн Засгийн газрыг бид байгуулна.
ЭШЛЭЛ 6
Бит стратеги хийж чаддаг Засгийн газартай байх ёстой.
ЭШЛЭЛ 7
Энэ зарчмаа дагаж тойрч АН нэгдэнэ.
ЭШЛЭЛ 8
Ардчиллын бүх лидер Монгол орны баг бүр дээр очиж иргэдээ сонсоно.
ЭШЛЭЛ 9
Бид бодлогын нам болно.
ЭШЛЭЛ 10
Ардчилалд үе солигдож байна.
ЭШЛЭЛ 11
Стратегигүй болчихоороо нам хэврэг болдог юм байна. Манай нам өнгөрсөн жилүүдэд стратегигүй болчихсон байсан.
ЭШЛЭЛ 12
Стратеги дээрээ нэгдэж чадсан хүмүүс салж сарнихгүй 30 жил явдгийг бид харлаа. Монголын ардчилагчид “Монголчуудыг эрх чөлөөтэй болгоно” гэдэг стратеги дээрээ нэгдэж чадаж байсан.
ЭШЛЭЛ 13
Ард түмний хөрөнгийг хураах, оюун санааг устгах социалист хэлмэгдүүлэлтээс ардчилагчид чөлөөлсөн.
ЭШЛЭЛ 14
Бид Үндсэн хуулийг хамгаалагч улстөрийн нам. Бид Үндсэн хуулийг санаачилсан улстөрийн нам.
ЭШЛЭЛ 15
АН эрх барьж байхад дэлхий Монголыг эрх чөлөөний сувдан арал гэж хардаг байсан.
ЭШЛЭЛ 16
АН алдаанаасаа суралцана, цөөн дарга нарын биш, олонхио сонсдог нам болно.
ЭШЛЭЛ 17
Яагаад гэдэг асуултад хариулж чадахгүй бол маргааш гэж байхгүй.
ЭШЛЭЛ 18
АН би биш, бид гэдэг соёлыг түгээнэ.
ЭШЛЭЛ 19
МАН 12 ин наядын өрийг үлдээж байна.
ЭШЛЭЛ 20
Бид долоон жилийн өмнө 1950 төгрөгтэй тэнцдэг долларыг хүлээлгэн өгч байсан.
ЭШЛЭЛ 21
Стратегийн Засгийн газрын төсөв ямар байдгийг АН харуулна. Бид 22 сайд биш, 9 сайд санал болгоно.
ЭШЛЭЛ 22
Шоронгоос би гарвал төр тамгагүй болно гэж гэж ярьдаг төрийн өмчит компанийн дарга нарыг энэ эрх баригчид төрүүлсэн байна.
ЭШЛЭЛ 23
Өрийн дарамтгүй Монгол бол баруун төвт үзэлт намын очих цэг нь.
ЭШЛЭЛ 24
Одоо бүгдээрээ Монголын улс төрийг ёс суртахуунтай болгоё. Энэ нь “За бол ёогүй” байхыг хэлж байгаа юм.
Сэтгэгдэл (6)