БАРИМТ 1
Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын бүтэн нэрийг Жиорже Марио Бергаглио гэдэг.
БАРИМТ 2
Тэрбээр 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд Аргентины нийслэл Буэнос Айрэс хотноо төржээ. Тэр Өмнөд Америкаас гаралтай анхны пап юм.
БАРИМТ 3
Ромын тэргүүн хамбыг зөвхөн Кардиналуудын зөвлөлөөс сонгодог уламжлалтай. 2013 оны хоёрдугаар сард XVI Бенедикт хамбыг эрүүл мэндийн шалтгааны улмаас ширээнээсээ буусны дараа пап Францис 2014 онд Ватиканы тэргүүн болсон.
БАРИМТ 4
Пап Францис 266 дахь тэргүүн хамба юм. Анх 1200 гаруй жилийн өмнөөс Ромын папыг тодруулж эхэлжээ.
БАРИМТ 5
Тэрбээр Францис хэмээх шашны нэрээ 12 дугаар зуунд амьдарч байсан Ассисийн Гэгээнтэн Францисийн дурсгалыг хүндэтгэн сонгосон гэдэг.
БАРИМТ 6
Түүний сарын цалин 32 мянган ам.доллар гэгддэг. Гэсэн ч тэрбээр энэ мөнгийг авдаггүй бөгөөд хүмүүнлэгийн үйлсэд зориулан хандивладаг аж.
БАРИМТ 7
Тэрбээр 1992 онд Буэнос-Айресийн хамбын туслахаар томилогдсоноор шашны замналаа эхлүүлжээ. 1998 онд Буэнос-Айресын тэргүүн хамба болсон бол 2001 онд Кардинал цол хүртжээ.
БАРИМТ 8
Ромын пап болохоос өмнө Буэнос-Айресийн тэргүүн хамбын албан тушаалтай байсан юм.
БАРИМТ 9
Тэрбээр химийн технологич болон философич мэргэжилтэй. Ахлах сургуулиа төгссөний дараа химийн техологич мэргэжил эзэмшсэн байна. Дараа нь хүмүүнлэгийн ухаан, философийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалжээ.
БАРИМТ 10
1964-1965 онуудад Санта Фе-ийн нэгэн коллежид уран зохиол, сэтгэл судлалын хичээл заадаг байсан. Харин 1986 онд шашин судлалаар докторын зэрэг хамгаалсан байна.
БАРИМТ 11
Түүний аав Марио Хосе нь 1920-иод онд улс төрийн шалтгааны улмаас Италиас Аргентинд цагаачлан ирсэн гэдэг.
БАРИМТ 12
Харин ээж Режина Сивори нь итали гаралтай ч Аргентинд төрж өсчээ. Хосууд таван хүүхэдтэй болсон бөгөөд ууган хүү нь Францис пап юм.
БАРИМТ 13
Ватиканы төрийн тэргүүн учир Ромын папууд ихэвчлэн дээд зэрэглэлийн байранд амьдардаг. Харин сүүлийн 100 гаруй жилд тогтсон энэхүү “уламжлал”-ыг тэрбээр эвдэж, шашны тэргүүн цолд хүрснийхээ дараа ч энгийн хоёр өрөө байранд амьдрахыг илүү үзжээ.
БАРИМТ 14
Тэрбээр үнэтэй машин хэрэглэхээс илүүтэй нийтийн тээврээр зорчих мөн алхаж явахыг илүүд үздэг аж.
БАРИМТ 15
Пап Францис ядууралтай тэмцэх, хүмүүнлэг энэрэнгүй байх болон энх тайванд уриалдаг.
БАРИМТ 16
Хязгааргүй их шунал, хяналтгүй капитализмаас үүдэлтэй ёс суртахууны асууйдал нь хүн төрөлхтөнд төдийгүй байгаль орчинд асар их хор нөлөө үзүүлж байна хэмээн үздэг нэгэн.
БАРИМТ 17
Ялангуяа хүн төрөлхтөн эх дэлхийтэй харилцах харилцаагаа умартаж, нэг гэр болсон байгаль дэлхийгээ үл тоомсорлож байна гэж шүүмжилдэг.
БАРИМТ 18
Тэрбээр Арабын нутагт хөл тавьсан анхны пап юм. 2019 онд пап Францис Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод айлчилсан. Энэ үеэрээ Хүн төрөлхтний ахан дүүсийн дэлхийн бага хуралд оролцож, Каирын Аль-Азхар сүмийн тэргүүн, суннит шашны дээд эрх мэдэлтнүүдийн нэг Их имам Ахмед ат-Тайебтай уулзжээ.
БАРИМТ 19
Хүйтэн дайн дууссанаар Монгол Улс, Гэгээн ширээт улсын хооронд дипломат харилцаа тогтоох боломж бүрдсэн. Ийнхүү 1992 оны дөрөвдүгээр сард хоёр улсын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
БАРИМТ 20
Өнөөдөр Монгол Улсад Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис анх удаа төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь 800 жилийн дараа болж буй түүхэн үйл явдал юм. Тухайлбал, Гүег хааны үед хамтарсан эвсэл байгуулах санал тавьж байсан гэдэг.
БАРИМТ 21
Энэхүү айлчлал бол олон улсад Монголыг сурталчлах том боломж. Учир нь Хорхе Марио Берголион айлчлалыг дэлхийн 20 гаруй орны 150 орчим томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулах юм.
БАРИМТ 22
Дэлхийн найман тэрбум хүний 30 орчим хувь нь Христийн шашинтай, харин тэдний 1,3 тэрбум нь католикчууд.
БАРИМТ 23
Тиймээс бөмбөрцгийн зургаан хүн тутмын нэг нь оюун санааны эцэг хэмээн хүндэтгэн дээдэлдэг, католик шашны тэргүүн хамба манай улсад айлчилж буй нь олны анхаарлын төвд буй.
БАРИМТ 24
Манай улсад одоогоор 1500 гаруй католик шашинтан бий. Хэдийгээр католик шашинтан олон биш ч Азийн Монголд Ромын пап анх удаа айлчилж байгаа нь манай улсын хувьд олон улсын талбарт асар том сурталчилгаа болж байгаа юм.
Сэтгэгдэл (1)