БАРИМТ 1
“Opozit” хамтлаг нь монголын хип-хоп урсгалын томоохон төлөөлөл билээ.
БАРИМТ 2
Тус хамтлаг нь 2004 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр байгуулагдаж байсан.
БАРИМТ 3
Анх Шоо гэсэн нэрээр нэрд гарч байв.
БАРИМТ 4
Уг хамтлаг Bilucci /Энэрэл/, Лигро /Оргил/ , Тугал /Гантулга/, A.K.A Одко гэх дөрвөн гишүүн байлаа.
БАРИМТ 5
Одоогоор Лигро /Оргил/, A.K.A Одко гэх гишүүд уран бүтээлээ завсарласан ч Энэрэл, Гантулга хоёр уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж байгаа юм.
БАРИМТ 6
Тэд 2014 онд Солонгос, Турк тэргүүтэй улсад хамтлагаараа тоглолт хийж байсан.
БАРИМТ 7
Харин ирэх есдүгээр сарын 02-нд хийх гэж байгаа тоглолт нь тэдний анхны бие даасан тоглолт гэдгээрээ онцлог.
БАРИМТ 8
Эл хамтлаг байгуулагдаад 19 дэх жилтэйгээ золгож буй. 2014 онд тодорхойгүй шалтгаанаар хамтлагийн гишүүд болох Г.Энэрэл, А.Гантулга нар хамтран уран бүтээл хийхээс татгалзаж байсан юм.
БАРИМТ 9
Хамтлагийн дуучин Энэрэл одоогоор Монголдоо хувиараа болон хамтлаг, дуучидтай хамтран уран бүтээлээ туурвиж байгаа.
БАРИМТ 10
Харин хамтлагийн нөгөө гишүүн Гантулга АНУ-д ажиллаж, амьдардаг.
БАРИМТ 11
Тэд өмнө нь 2014 онд хамтран "Хамгийн сайхан нь" нэртэй хайр дурлалын сэдэвт киног бүтээсэн нь олны талархлыг хүлээсэн.
БАРИМТ 12
Тэгвэл тэд мөн л тоглолтынхоо нэрийг "Хамгийн сайхан нь" гэж нэрийдэв. Мөн энэ намар "Хамгийн сайхан нь" киноны үргэлжлэл анги олон нийтийн хүртээл болох ажээ.
БАРИМТ 13
Тэд үргэлжлүүлэн уран бүтээлээ хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд кино урлагт ч хүч үзэх бодолтой байгаа тухайгаа ярив.
БАРИМТ 14
Тэд наймдугаар ангид байхдаа сургуулийнхаа шинэ жил дээр хип хоп хамт дуулсан гэдэг. Тэр цагт танилцаж, "Хоёулаа дуу хийж үзэх үү" гэсэн ярианаас үүдэн өнөөдрийн Opozit хамтлагийг байгуултлаа явжээ.
БАРИМТ 15
Анх 1996 онд Сансар кабелийн телевизийг Гантулгын эцэг эх гэртээ сурьлуулсан гэдэг. Тухайн үед Мтв монголд гардаг байсан нь түүнийг хип хоп дуунд хайртай болгожээ. Улмаар Энэрэл тэдний гэрээр зочилдог болж, тэд хамтдаа урлагт татагдсан байна.
БАРИМТ 16
Тэд анх дуу хийхдээ орчны шумыг тусгаарлахын тулд өндөгний сагс ашиглапаг байв.
БАРИМТ 17
Тэд хоёул шүлэг, уран зохиолд дуртай. Гантулгын өвөө шүлэг бичдэг хүн байж. Тийм ч учраас тэдний дууны үг залуусын сэтгэлд хүрдэг.
БАРИМТ 18
Хамтлагийн уран бүтээлээс хүмүүсийн хамгийн сайн мэддэг "Хамгийн сайхан нь" киноны дуу билээ. Уг уран бүтээл Youtube сувагт 12 сая хандалтыг аваад байна.
БАРИМТ 19
Хамтлагийн гишүүн Гантулгын хувьд "Шөнө дундын яриа" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ үлдээсэн.
БАРИМТ 20
Энэрэл дотогшоо, дуу цөөтэй нэгэн бол Гантулга эсрэгээрээ яриасаг хүн. Тийм ч учраас тэд хамтлагтаа эсрэгцэл буюу Opozit гэдэг нэрийг өгчээ.
БАРИМТ 21
Хүмүүс Энэрэлийг өөр ертөнцтэй гэдэг. Тийм ч учраас өөрийгөө илэрхийлж, бусдад ойлгуулах тал дээр үргэлж шүүмжлэл сонсдог нэгэн.
БАРИМТ 22
Гантулга хэвлэлд өгсөн яриандаа "Би урлагт, хамт эхлүүлсэн энэ дуртай зүйлдээ тууштай байж чадаагүй. Харин тууштай байж чадсан Энэрэлээрээ би үргэлж, хаана ч бахархдаг" гэжээ.
БАРИМТ 23
Хүмүүс тус хамтлагийн 50 хувь нь царайлаг хэмээн ёжлох үе бий. Үүний хариуд Энэрэл "50 хувь нь урт үстэй шүү" хэмээж өөрийгөө хөгжилтэй байдлаар өмөөрчээ.
БАРИМТ 24
Тус хамтлагийн тоглолт олны хүсэлтээр хэдхэн хоногийн дараа, есдүгээр сарын 02-нд "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д боох гэж байна. Тоглолт дээрээ тэд хуучин уран бүтээлүүдээ дуулна. Мөн шинэ хоёр уран бүтээлээрээ үзэгчдэд бэлэг барих төлөвлөгөөтэй байгаа ажээ.