ЭШЛЭЛ 1
Нүүрсний гэх хэрэг хуулийн хүрээнд явагдаж байна. Дотор нь гурваас дөрөв ангилан шалгаж байгаа юм билээ. Оффтейк гэрээнүүд бүгд ил болсон. Тавантолгой ХХК байгуулагдсанаас хойших Засгийн газартай холбоотой бүх баримт бичгүүдийг бидний зүгээс гаргаж өгсөн.
ЭШЛЭЛ 2
Тавантолгой ХХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргаснаас дөрөв, тав хоногийн дараа жагсаал болсон. Хоёр, гурван шалтгаантай жагсаал болсон. Жагсаалын эхний өдөр ямар их хэмжээний луйвар явсан юм бэ гэдгийг Засгийн газар зарлаж, иргэдийн бухимдал үүссэн. Сүүлдээ жагсаалыг ашиглах гэсэн хэсэг бүлэг хүмүүс гарч ирсэн. Тухайлбал, Тавантолгой ХХК-аас халагдсан Б.Ганхуяг болон Монголын Оюутны холбооны удирдлагууд санхүүжилт босгож, Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсан. Энэ хэсэг нөхдүүдэд хүнд туссан. Гуя дагаж хүзүү гэдэг шиг ийм асуудал бий болсон. Мөн сөрөг хүчнийхэн оролцсон. Дээрээс нь койнтой холбоотой нөхдүүд оролцсон. Органик эхэлсэн жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглахыг хүссэн хүмүүсийн жагсаал биелээгүй.
ЭШЛЭЛ 3
Олон улсын валютын сангийн удирдлагууд ийм Хөгжлийн банкыг татан буулгах ёстой гэсэн. Таван буулгачихаар өрүүд туйлын эрсдэлтэй болж хувирна. Хоёрдугаарт, Хөгжлийн банк дахин байгуулагдах боломжгүй болно. Задгай явсан 30 жилийн соёл нөлөөлж байгаа юм. Хөгжлийн банкны хэрэг хамгийн их оролцогч орсон хэрэг болж байна. Нотлох баримтуудыг ил болгож байгаа нь олон нийтийн анхаарлын төвд оруулж байна гэсэн үг. Намайг хүмүүс шүүмжилдэг. Ил гаргана, нээлттэй болгоно гэдэг үгийг их давтаад байна гээд. Миний чадах зүйл энэ болохоор ил гаргаад байгаа юм. Цаашид олон асуудлыг ил тод болгоод явна.
ЭШЛЭЛ 4
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд их олон зүйл болж өнгөрсөн. Сайн зүйл, саар зүйл ч бий. Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхай учраас Уул уурхай тшүиглэсэн далд эдийн засагтай болсон. Энэ нь хэдхэн хүний гарт нууцаар эргэдэг нь тодорхой болсон. Энэ албан бус бүлэглэлээ төр нь дийлэхээ больсон. 30 жил гүцэтгэх засаглал хүчин мөхөсдөж ирсэн. Бидний хувьд огцрох гэдэг хоёр дахь асуудал. Ихэнх ерөнхий сайдууд огцрохгүйн тулд явсаар бүлэглэлийнхээ барьцаанд орчихсон дүр зураг харагддаг.
ЭШЛЭЛ 5
Авлигалын том систем үүсэх эхлэл нь Зориг агсаны нас барснаар эхэлсэн гэж боддог. Харьцангуй системтэй явж байсан тэр үед өөрчлөгдсөн юм биш байгаа гэж хардаг. Тэр өдрөөс хойш зэс гэх том зүйл гарч ирсэн. Зэсийг хянасан улс төрийн бүлэглэл хүчтэй. Тиймдээ ч үе үеийн Ерөнхийлөгч нар Эрдэнэтэд бараа шахдаг гэх домог яриа явдаг байсан шүү дээ. Энэ бол өнөөдрийн нүүрсний хулгайн анхдагч эх суурь юм. Тухайн үед Эрдэнэтээс өөр юм ч байгаагүй.
ЭШЛЭЛ 6
Нийтдээ 500 шүүгч байгаа. Тал нь Ц.Элбэгдоржийн томилсон, тал нь Х.Баттулгын томилсон хүмүүс л байгаа шүү дээ. Би өнөөдөр Ерөнхий сайдын хувьд ингэж ярих нь зохисгүй. Би үүнийг ойлгож байна. Өнгөрсөн 30 жилийн авлигалтай холбоотой асуудал хэвийн хэмжээнээс гарчихаж байгаа учраас арга буюу хөгжлийн бодлого тодорхойлоод, аж ахуйн асуудал хийх байтал авлигын асуудал руу ороод, Авлигын эсрэг жил болгон зарлаж байна гэдэг бол шүүх ажлаа хийгээгүй гэсэн үг. Өнөөдөр шүүх засаглалгүй юм шиг явж байна.
ЭШЛЭЛ 7
Засгийн газар 30 жилийн түүхэнд анх удаа Авлигалтай хатуу тэмцэнэ гэх байр сууриа Засгийн газрын тогтоол болгож буй анхны тохиолдол юм. Өмнө нь авлигалтай тэмцэх ёстой гэх тунхаг маягийн бичиг гаргадаг байсан юм билээ. Авлигатай тэмцэх тэмцэлээсээ би алхам ч ухрахгүй.
ЭШЛЭЛ 8
Түгжрэл, утаа зэрэг нь мөсөн уулын оройд байгаа бидэнд харагдаж буй хэсэг. Жам ёсны биш онолын дагуу явсан гэсэн үг. Энэ бүхний цаана авлигал байгаа.
ЭШЛЭЛ 9
УИХ-ын түвшинд зарлагдсан 17 хүн бий. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Мөнхбат, Аюурсайхан нар өргөдлөө өгөөд, шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн. УИХ-ын гишүүн байх нь олон халдашгүй эрхээр хамгаалагддаг учир мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулдаг гэж үздэг. Цаашлаад энэ 17 хүнээс шаардлагатай бол шалгуулах хуулийн боломж нээлттэй байгаа.
ЭШЛЭЛ 10
Параламент гэдэг бол иргэний төлөөлөл. Параламентын гишүүн гэдэг бол ёс зүйн өндөрлөг байх ёстой. Хаврын чуулганаар параламентын, засгийн газрын гишүүн өөрийн эхнэр нөхөр, ах дүү, хамаатан саднаа төрд томилох эрхийг хуулиар хаана. Мөн төрийн тендерт орох , хувьцаа эзэмшдэг компани, эцсийн өмчлөгчтэй асуудлыг хуулиар хаах гэж байгаа юм. Хуулиар хаах гэдэг нь УИХ-д өргөн барина.
ЭШЛЭЛ 11
Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларыг тэглэсэн. 34 хувьд 2,3 тэрбум ам.долларын өр үүсчихээр өр нь бодогдоод 22 тэрбум ам:доллар болох зүйл рүү яваад байсан гэсэн үг. Ийм байдалтай гацаа үүссэн. Гацаа үүсээд араваад жил үргэлжилсэн. Энэ нь улс төрийн халуун сэдэв байсан. Одоо гүний уурхай хийгдэж байгаа нь тэр 2,3 тэрбум долларын өр тэглэгдсэн учир хийгдэж байгаа юм. Тиймээс цаашид өгөөж нь нэмэгдэнэ.
ЭШЛЭЛ 12
2023 онд багтаад Тавантолгой цахилгаан станц тендер нь зарлагдаад, бүтээн байгуулалт хийгдэх боломж үүссэн. Олон жил яригдсан төслийн нэг. Гүний уурхай бүх зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцаж байгаа. Энэ маш том зүйл юм.
ЭШЛЭЛ 13
Цар тахлын дэлхий рүү хэзээ ч очихгүй гэж дүгнэж байгаа. Маш их зүйл өөрчлөгдсөн гэсэн үг л дээ. Цар тахалын сөрөг эффект дэлхий нийтийн сэтгэл зүйд ч нөлөөлж байна. Байгалийн гамшиг, сөрөг үзэгдлүүд өсөж байна. Монгол Улс хэрхэн тусгаар тогтнол, параламентын засаглал, ардчилсан тогтолцоогоо хадгалж үлдэх вэ гэдэг нь бидний хувьд хүнд сорилт. Хөгжлийг хязгаарлаж байгаа хүчин зүйлүүдээ бид хурдан цэгцлэх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 14
Зэсийн, нүүрсний зэрэг бусад экспортын бүтээгдэхүүнүүдээ төмөр замаар зөөнө. Энэ агуулгаараа бид Гашуун сухайтын төмөр замыг арван хэдэн жилийн хэрүүлийн дараа холболоо. Ханги-Мандалын төмөр зам шууд холбогдоно. Бичигт боомт хийгдсэнээр далайд хамгийн ойр боомтыг бид төмөр замаар холбоно гэсэн үг. Шивээ хүрэнгийн боомтыг төмөр замаар холбох асуудлыг энэ жил ярилцана. Боомтын боймыг тайлна гэдэг маань экспортын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ.
ЭШЛЭЛ 15
2024, 2025 онд эдийн засаг сэргэнэ. Ковидын үед -4,7 буюу картны барааны үетэй тэнцэхүйц хэмжээний хасах баланстай байсан. Бид хилээ нээсэн. Боомтоо сэргээгээд, далд эдийн засгаа ил болгоод хөрөнгө оруулалтаа идэвжүүлээд эхэлвэл 2023 оны эдийн засаг эерэг болно.
ЭШЛЭЛ 16
2023 оны сүүл гэхэд парк шинэчлэлийн асуудал бүрэн дуусна. Нийтийн тээврийн асуудал төсөв дээрээс шийдэгдэнэ.
ЭШЛЭЛ 17
Иргэн бүрээс эрт элрүүлэгийн оношлогоо авч байгаа. Одоогоор нийт иргэдийн 25 орчим хувь хамрагдсан. Энэ зун хөдөө орон нутаг руу хандана. Цаашид хоёр жил тутам оношлогоо хийдэг болно. Мөн шүд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулаад явж байна.
ЭШЛЭЛ 18
Төрөх эмнэлгүүдийг том түшинд шийдвэрлэнэ. Мөн цахимжилт дээр том төслүүдийг хийнэ. Тухайлбал, Улаанбаатар хот руу орж ирэхгүйгээр, төрийн албан хаагчтай нүүр тулахгүйгээр төрийн үйлчилгээг авах болно. Гар утсан дээрээсээ төрийн бүх үйлчилгээг авчихдаг болчихвол иргэд бухимдах шаардлагагүй. Ингэснээр авлигагүй нийгэм бүрдэх хөрс суурь нь бүрдэнэ.
ЭШЛЭЛ 19
Бид сурталчилгаа маш бага хийж байгаа. Яриад байхаас илүүтэй бодитоор хийх нь чухал. Өнгөрсөн 30 жил бид маш их ярьсан. Гоё үгнүүдээ бүгдийг нь хэлчихсэн. Одоо хийх л үлдсэн.
ЭШЛЭЛ 20
Эрчим хүчний дэд бүтэц тааруу байгаа учраас түгжрэл бий болж байна. Богд уулсыг тойруулаад дэд бүтэц татчихвал иргэд, ААН-үүд тараад явчихна. Өнгөрсөн 30 жилд халамж ярьж сонгуулиар амлалт өгч, байгаа боломжуудаасаа илүү их хүлээлт үүсгэсэн. Үр дүн байхгүй.
ЭШЛЭЛ 21
Зургаан сэргэлтийн бодлогын нэгдүгээр бүлэг буюу авлигатай тэмцэх жил хэмээн зарлаж байгаа нь нүүрс, зэсэн дээр байгаа эдийн засгийг, төрийн өмчит комданиудыг ил болгох. Энэ хоёрхон зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улс олон жилийн хугацаанд ярьсан нэг хүнд ногдох ДНБ 5 мянган ам.долларт хүрнэ. Энэ жил болох зүйл юм.
ЭШЛЭЛ 22
Эдийн засаг анх удаа 55 их наяд хүрч ДНБ тэлнэ. Нэг сая жуулчин статистикаараа давна. Парк шинэчлэл 100 хувь шинэчлэгдэнэ. Би яагаад тодорхой яриад байна вэ гэхээр төлөвлөөд мөнгийг нь хийчихсэн учир тодорхой ярьж байна.
ЭШЛЭЛ 23
Ирэх зун хөрөнгө оруулалтын томоохон уулзалтууд зохион байгуулагдана. Бүгдээрээ улсаа тал талаас нь гоё харагдуулъя. Гадаад харилцаанд бидний барьж буй нэг зарчим бол бусад улс орн засгийн газруудтай тохирсон бүх асуудлуудаа эцэслэн шийдвэрлэж байгаа юм. Монголчууд хэлсэн амандаа хүрдэггүй, засаглал нь тогтворгүй, урт хугацаан бодлого баридаггүй хэмээн ойлгогдож байна. Энэ асуудлуудыг эрхзүйн хувьд цэгцэлнэ.
ЭШЛЭЛ 24
Монголд тавтай морил гэдэг жил маань зөвхөн аялал жуулчлалын жил биш эрхзүйн хувьд хөрөнгө оруулагчдыг хамгаалах том жил болно. Монголын “за” бол андгай юм гэдэг сайхан үг байдаг. 2023-2025 он бол Монголынхоо нэрийг өндөрт өргөх жил байх болно.
Сэтгэгдэл (14)