БАРИМТ 1
Тэрбээр 1994 оны гуравдугаар сарын 20-нд төрсөн, 29 настай.
БАРИМТ 2
Түүний бүтэн нэрийг Р'Бонни Нола Габриэль гэдэг.
БАРИМТ 3
Тэрбээр АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод мэндэлжээ.
БАРИМТ 4
Энэ удаагийн “Miss Universe” болсноор түүхэн дэх хамгийн өндөр насандаа дэлхийн мисс болж, бүртгэгдсэн.
БАРИМТ 5
Тэрбээр өмнө нь Невада мужийн Рено хотод болсон “АНУ-ын Мисс 2022” тэмцээний ялагч болсноор, дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхээ авчээ.
БАРИМТ 6
“АНУ-ын Мисс 2022” тэмцээний өмнө болсон “Техасын Мисс 2022” тэмцээнд мөн түрүүлжээ.
БАРИМТ 7
Түүний мэргэжил нь загвар зохион бүтээгч юм.
БАРИМТ 8
Биеийн өндөр 170 см.
БАРИМТ 9
Түүний үсний өнгө бор.
БАРИМТ 10
Харин түүний нүдний өнгө “Hazel”. Энэ өнгө нь тойргоор дотогш түрсэн ногоон өнгө зонхилох бөгөөд нүдний хүүхэн харааг тойрсон цайвар бор өнгөнөөс бүрддэг.
БАРИМТ 11
Тэрбээр өмнөх буюу 2021 оны “АНУ-ын Мисс” тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч байжээ.
БАРИМТ 12
“Мисс Кемах USA 2020” тэмцээнд оролцож, шилдэг 5-д шалгарсан нь миссийн тэмцээнд оролцох анхны гараа юм.
БАРИМТ 13
Түүний аав Ремигио Бонзон Филиппиний Манилад төрсөн бөгөөд 25 настайдаа Вашингтон мужид цагаачилж ирсэн.
БАРИМТ 14
Ээж Дана Уокер нь Техас мужийн Бомонт хотоос гаралтай.
БАРИМТ 15
Габриэль Хойд Техасын их сургуулийг загвар зохион бүтээгчээр бакалаврын зэрэгтэй.
БАРИМТ 16
Тэрбээр одоо байгальд ээлтэй хувцас бүтээх дизайнер , загвар өмсөгчөөр ажилладаг.
БАРИМТ 17
Тэрбээр “Miss Universe” болж буй АНУ-ын ес дэх гоо бүсгүй.
БАРИМТ 18
Түүний өмнө Мириам Стивенсон ( 1954 )Кэрол Моррис ( 1956 )Линда Бемент ( 1960 )Сильвия Хичкок ( 1967 )Шон Уэтерли ( 1980 )Челси Смит ( 1995 )Брүүк Ли ( 1997 )Оливиа Кулпо ( 2012 ) тус тус хүртэж байв.
БАРИМТ 19
Энэ удаагийн “Miss Universe” тэмцээний “Miss International” төрөлд Германы гоо бүсгүй Жасмин Селберг, “Miss World” төрөлд Бүгд найрамдах Солонгос улсын гоо бүсгүй Мина Сью Чой нар шалгарсан.
БАРИМТ 20
Тэрбээр дээрээ гурван ахтай.
БАРИМТ 21
Энэхүү тэмцээн нь шинэ оны эхэнд ялагчаа тодруулдаг уламжлалтай бөгөөд өнгөрсөн оны шилдэг гоо бүсгүйг тодруулдаг. Өмнө жилийн буюу 2021 оны ялагчаар Энэтхэгийн гоо бүсгүй Харнааз Сандху тодорсон. Тэрбээр уламжлалын дагуу шинэ ялагч Габриэльд титмийг зүүж өгсөн билээ.
БАРИМТ 22
Тэрбээр “R'BONNEY NOLA” хэмээх сайтаараа өөрийн урласан хувцсаа зардаг. Тэдгээр нь 38-850 орчим ам долларын үнэтэй.
БАРИМТ 23
Түүний хамгийн дуртай өнгө бол цэнхэр.
БАРИМТ 24
Тэрбээр өөрийн бүтээсэн хувцсандаа ихэвчлэн тэнгэрийн цэнхэр өнгийг тод, бүдгээр ялган зүүх байдлаар оруулдаг.
Сэтгэгдэл (3)