БАРИМТ 1
Тэрбээр 1985 оны гуравдугаар сарын 11-нд мэндэлжээ.
БАРИМТ 2
Түүний төрсөн газар Улаанбаатар хот бөгөөд уугуул нутаг нь Төв аймгийн Эрдэнэсант сум юм.
БАРИМТ 3
Түүний өндөр 192 см.
БАРИМТ 4
Түүний аав нь Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат юм.
БАРИМТ 5
Тэрбээр Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цолтой.
БАРИМТ 6
1000 жилийн түүхтэй Японы үндэсний сүмо бөхөд 30-аас дээш түрүүлсэн 2 аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлж Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх нь "Хакухо" М.Даваажаргал юм.
БАРИМТ 7
Хакухо 2019 онд Японы иргэншил авч, нэрээ Хакухо Шоо гэж сольжээ.
БАРИМТ 8
Хакухо нь 2007 онд гурван жил үерхсэн Япон улсын загвар өмсөгч Сайоко Вадатай гэрлэсэн бөгөөд тэд одоо дөрвөн хүүхэдтэй.
БАРИМТ 9
Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа орж, амжилтын төлөөх шинэ замналаа үргэлжлүүлж байна.
БАРИМТ 10
Түүний биеийн жин дунджаар 158 кг ажээ.
БАРИМТ 11
Анх 2001 онд тэрбээр арлын Япон орныг зорьж, амжилтын гараагаа эхэлжээ. Анх туранхай, бие бялдрын хөгжил муутай байсан тул дэвжээний багш нь хоол идүүлж, амраадаг байсан нь гэнэтийн өсөлтөд нь нөлөөсөн гэдэг.
БАРИМТ 12
Тэрбээр 2007 онд мэргэжлийн сүмод анхлан түрүүлсэн.
БАРИМТ 13
Мөн тэрбээр Монголоос төрсөн хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна цолтон билээ.
БАРИМТ 14
Түүний япон нэрийг бүтнээр нь Хакухо Шоо гэж дууддаг.
БАРИМТ 15
Түүний харьяалагддаг дэвжээ бол “Миягино” юм. Одоо тэрбээр тус дэвжээний багшийн үүргийг гүйцэтгэж байна.
БАРИМТ 16
Тэрбээр сүмогийн дэвжээнд нийт 108 башё барилдаж, 1105 ялалт, 232 ялагдал хүлээж, 125 удаа өнжсөн байна.
БАРИМТ 17
Үүнээс Макүүчи зиндаанд 89 башё барилдаж, 1011 даваа авч, 184 ялагдаж, 125 өнжжээ. Ингэснээр тэр дээд зиндаанд мянгаас дээш даваа авсан цорын ганц бөх болсон юм.
БАРИМТ 18
Тэрбээр доод зиндаа буюу Жүүрёод нэг удаа түрүүлжээ.
БАРИМТ 19
Тэрбээр гарамгай барилдааны гурав, дайчин барилдааны нэг, уран барилдааны хоёр шагналыг хүртэж байв.
БАРИМТ 20
Түүний анхны барилдаан 2001 оны гуравдугаар сард байсан бол 2004 оны тавдугаар сард дээд зиндаанд дэвшин барилджээ.
БАРИМТ 21
Тэр бол сүмогийн түүхэн дэх нэг жилд хамгийн олон даваа авсан, 84.6 хувьтай ялалт байгуулсан цор ганц, Ёкозүна цолтойгоор хамгийн олон барилдсан цор ганц бөх юм. Түүний эзэмшдэг олон амжилтууд байдаг бөгөөд бүгд Геннисийн амжилтын номд бүртгэгдэн үлджээ.
БАРИМТ 22
Тухайн башёгийн сүүлийн өдрийн барилдааны дараах байдлаар түрүүлэх бөх тодорхойгүй, 2 болон түүнээс дээш бөхийн амжилт ижил байвал нэмэлт барилдаан хийдэг. Хамгийн олон удаа нэмэлт барилдаан хийж байсан бөх бол Хакүхо аварга бөгөөд нийт 10 удаа барилдаж байснаас 6 тохиолдолд нь өрсөлдөгчөө ялан түрүүлж байжээ.
БАРИМТ 23
Сүмогийн түүхэнд 7 башё дараалан түрүүлсэн хоёр тохиолдол байдаг бөгөөд хоёулаа Монгол бөхчүүдийн тогтоосон рекорд юм. 2004-2005 оны хооронд их аварга Асашорюү 7 башё дараалан түрүүлсний 6 нь нэг жилд буюу 2005 онд болсон билээ. Жилд болдог 6 башёгийн бүгдэд нь түрүүлсэн цорын ганц тохиолдол байдаг нь энэ юм.
БАРИМТ 24
Хакухо аварга 16 удаа 15-0 буюу нэг ч ялагдалгүй түрүүлсэн (zenshō-yūshō) тоогоор тэргүүлж байна. 1949 оны 5-р сараас хойш нэг башёд 15 өдөр барилддаг болсон бөгөөд үүнээс өмнө харилцан адилгүй буюу ихэнхдээ 10, 11, 12, 13 өдөр барилддаг байсан юм.
Сэтгэгдэл (2)