БАРИМТ 1
Э.Амартүвшин нь 1986 оны гуравдугаар сарын 23-нд Сүхбаатар аймгийн Халзан суманд төржээ.
БАРИМТ 2
Есдүгээр ангидаа Хүүхдийн ордны "Дуулахуй" тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирж байжээ. Тэмцээний шүүгчээр Ардын жүжигчин Х.Уртнасан, МУГЖ Ц.Ерөө нар ажиллаж байсан бөгөөд Ц.Ерөө багш түүнийг амралтаараа ирж бэлдэхийг зөвлөж байсан гэдэг.
БАРИМТ 3
Ингээд СУИС-ийг сонгож 2004-2009 онд МУГЖ Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгсжээ.
БАРИМТ 4
Сургуулиа төгсөөд 2009 оноос эхэлж Дуурь бүжгийн эрдмийн театрт дуулаачаар ажиллаж эхэлсэн.
БАРИМТ 5
Өдгөө 36 настай залуу дуучин Э.Амартүвшин нь 25 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж байжээ.
БАРИМТ 6
Ж.Вердийн “Риголетто” дуурийн гол дүр Риголеттод 40 нас гарсан хүн дуулдаг гэх бичигдээгүй дүрэм бий. Учир нь хоолой сууж, бүх юм жигдэрсэн үедээ дуулдаг гэж үздэг. Тэгвэл Э.Амартүвшин 26 насандаа Риголеттод дуулж байсан юм.
БАРИМТ 7
Дэлхийн шилдэг гурван тенорын нэг П.Доминго “Би чамайг энэ насан дээрээ Риголлетог дуулж чадах болов уу гэж их айж байлаа. Харин чи маш сайн дуулсанд би баяртай байна. Бас гайхаж байна” хэмээн хэлж байсан удаатай.
БАРИМТ 8
Түүний эхнэр Д.Туяа нь Дуурь бүжгийн эрдмийн театрт 1998 оноос хойш гоцлол дуулаачаар ажиллаж байгаа мэргэжил нэгт эрхэм.
БАРИМТ 9
Э.Амартүвшин нь дэлхийн тавцанд нэрээ гаргаж байгаа Монгол уран бүтээлчдийн нэг. Түүний томоохон амжилтаас дурдвал,
БАРИМТ 10
2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын 14 дүгээр уралдааны дэд байр, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байв.
БАРИМТ 11
Түүний дараа жил Плачидо Домингогийн дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр,
БАРИМТ 12
2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь уралдааны дэд байр,
БАРИМТ 13
2015 онд “BBC Cardiff singer of the world” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагнал,
БАРИМТ 14
2016 онд “Seoul International music competition”-аас гуравдугаар байрт шалгарч байв.
БАРИМТ 15
Э.Амартүвшин анхны тоглолтоо Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаас эхлүүлж байв. Тус тайзнаа Ж.Вердийн сонгодог бүтээл болох “Риголетто” дуурийн гол дуулж, Пьяченца хотын театрт Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн Гүн Скарпьягийн дүрд дуулж байжээ.
БАРИМТ 16
Түүний дараа Англи, Бүгд найрамдах холбооны Герман Улсад тус тус тоглолтоо хийж байв.
БАРИМТ 17
Э.Амартүвшин нь Италид хамгийн олон удаа уригдаж, дуулсан Монголын цор ганц уран бүтээлч юм.
БАРИМТ 18
2018 онд Москвагийн алдарт Большой театрын тайзнаас “Браво” олон улсын нэр хүндтэй шагналыг гардан авсан.
БАРИМТ 19
Харин өнгөрсөн 2021 онд тэрбээр Дэлхийн шилдэг баритон дуучин буюу дуурийн “Оскар” хүртсэн.
БАРИМТ 20
2016 онд Монгол Улсын соёлын элчээр томилогдож байв.
БАРИМТ 21
Түүний дуулсар алдарт тайзуудыг нэрлэвэл: Мариинский, Большой театр, ЮНЕСКО-гийн танхим, Ослогийн дуурийн театр, Стэнфордын концертын танхим, Германы Киелийн театр, Миланы Ла Скала, Нью-Йоркийн "Метрополитен" театр, Барселонагийн Гранд Лисеу театруудад дуулж байжээ.
БАРИМТ 22
Түүний өвөө А.Ухна хэмээх Монгол Улсын манлай уяач хүн байжээ. Багаасаа хурдан моринд хайртай хүүхэд байсан хэмээн түүний аав У.Энхбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 23
Хүүхэд байхдаа 2002 онд болсон Сүхбаатар аймгийн 60 жилийн ойн баяраар анх хурдан морь цоллож байжээ.
БАРИМТ 24
Тэрбээр 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр хэдхэн хоногийн өмнө шалгарсан юм.
Сэтгэгдэл (2)