БАРИМТ 1
“Эрчүүдийн хувьд хайр дурлал амьдралынх нь нэг хэсэг байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд хайр дурлал бүхий л амьдрал нь байдаг". Жорж Байрон
БАРИМТ 2
“Эмэгтэй хүн байна гэдэг их амаргүй. Учир нь тэд үргэлж эрэгтэй хүнтэй харилцах хэрэгтэй болдог”. Жозеф Конрад, зохиолч.
БАРИМТ 3
“Ухаантай хүн бүрийн ард агуу эмэгтэй зогсож байдаг”. Жон Леннон, дуучин.
БАРИМТ 4
“Та өөртөө ямар нэг юм хэлүүлэхийг хүсвэл эрэгтэй хүнийг дууд. Харин ямар нэг юм хийлгэхийг хүсвэл эмэгтэй хүнийг дууд”. Маргарет Тэтчер, улстөрч.
БАРИМТ 5
“Эмэгтэй хүн хүссэнээрээ амьдрах ёстой. Эс бөгөөс тэр амьдраагүй гэсэн үг”. Дэвид Лоренс, зохиолч.
БАРИМТ 6
“Бид хүүхнүүдийг амархан эрхэндээ оруулдаг боловч тун удалгүй бид тэдний эрхэнд орчихдог". М.Монтень
БАРИМТ 7
“3арим эмэгтэй юу ч бишийн төлөө хүчтэй догдолдог. Дараа нь энэ юу ч бишийнхээ төлөө нөхөрт гарчихдаг”. Шер, дуучин.
БАРИМТ 8
Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг өөрчлөх гэж арван жил оролдоод дараа нь “Нөхөрт гарахдаа байсан шигээ биш байжээ” гэж гомдоллодог”. Барбара Стрейзанд, дуучин.
БАРИМТ 9
"Эмэгтэйчүүд хувь заяагаа дагадаг бол эрчүүд түүнийгээ зохиодог". Эмиль Габорио
БАРИМТ 10
"Хэрвээ бүх эмэгтэй хүний царай адилхан байсан бол эрчүүд хуурамч байхгүй байсан юм". Жакомо Казанова
БАРИМТ 11
“3өвхөн хайрлаж чаддаг эмэгтэйчүүд уйтгартай. Үүний хажуугаар үзэн ядаж чаддаг эмэгтэйчүүд илүү сонирхолтой”. ОскарУйальд
БАРИМТ 12
“Эмэгтэй хүн амжилтад хүрэхийн тулд хатан хаан шиг сэтгэх хэрэгтэй. Хатан хаан алдаа гаргаж, бусдын амьдралыг золиослохоосоо айдаггүй”. Опра Уинфри, телевизийн хөтлөгч.
БАРИМТ 13
Эмэгтэй хүн эрх чөлөөтэй, тусгаар болсноор таагдашгүй байдал гэсэн гол чанараа алддаг”. Грейс Келли, Монакогийн гүнж
БАРИМТ 14
Хэрвээ эрчүүд эмэгтэй хүнийг ялчихлаа гэж бодож байгаа бол зүгээр л тэнэг. Тэр чамайг хоёр нүүдлийн өмнө яаж ялж байсныг сана”. Гари Олдман, жүжигчин
БАРИМТ 15
“Эмэгтэйчүүд эрчүүдийн зан аашийг олж чаддаггүй бол хэзээ ч нөхөрт гарахгүйсэн”. Жорж Бернард Шоу, кохиолч.
БАРИМТ 16
"Эмэгтэй хүний мөн чанар нь хайрлуулах болохоос ойлгогдох биш шүү дээ". Оскар Уайльд
БАРИМТ 17
“Эмэггэйчүүд адил тэгш эрхийн төлөө тэмцэхдээ бүх хүчээ зарцуулдаг. Гэвч дараа нь хувцасныхаа хэмжээг багасгахын төлөө л яваад байдаг”. Пинк, дуучин
БАРИМТ 18
“Эмэгтэй хүний зориг зүрх сониуч зангаар нь илэрдэг. Эрэгтэй хүмүүс сониуч биш байдаг, учир нь үүнд эр зориг хэрэгтэй байдаг юм”. Виктор Гюго, зохиолч
БАРИМТ 19
Эмэгтэй хүн төрдөггүй. Цаг хугацаа л эмэгтэй хүнийг бий болгодог”. Симон де Бовуар, зохиолч.
БАРИМТ 20
“Эмэгтэйчүүд юу хүсч буйгаа хэлэхээс айдаг. Тиймээс л тэд хүсч буйгаа авч чаддаггүй”. Мадонна, дуучин.
БАРИМТ 21
"Хайр дурлал эмэгтэй хүний амьдралын түүх нь байдаг. Харин эрчүүдийн хувьд тохиолдол нь байдаг". Жермена де Сталь
БАРИМТ 22
Эмэгтэй хүн цайны уут шиг. Зөвхөн халуун усанд л түүнийг ямар тэсвэртэй болохыг нь ухаарах болно. Ненси Рейган
БАРИМТ 23
Эмэгтэй хүнийг хэн нэг нь хайрлахад л тэрээр бүрэн үнэ цэнээ олдог”. Александр Дюма, зохиолч.
БАРИМТ 24
"Эмэгтэй хүн нас ахих тусмаа будаг шунхандаа итгэдэг. Харин эрчүүд шог хошин алиа зандаа итгэдэг". Жорж Нейтан