БАРИМТ 1
Тэрбээр 1984 оны гуравдугаар сарын 19-нд төрсөн, 39 настай.
БАРИМТ 2
Х.Цагаанбаатар Увс аймгийн Баруунтуруун суманд төржээ.
БАРИМТ 3
Түүний эхнэр 2008 оны Бээжингийн олимпын гар бууны 25 метрийн төрлийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа юм.
БАРИМТ 4
Эхнэр О.Гүндэгмаа нь зургаан олимпод дараалан оролцсон Монгол улсын анхны эмэгтэй тамирчин билээ.
БАРИМТ 5
Тэд Цагаабаатарыг дэлхийн аварга болдог жил анхны хүүгээ өлгийдөн авч, 2013 онд ихэр хүүхэдтэй болж, бүл нэмсэн.
БАРИМТ 6
Х.Цагаанбаатар том хүүгийнхээ хөлийн улны мөрийг цээжин дээрээ “Champion” гэдэг үгийн хамт шивүүлсэн. Мөн нуруун дээрээ хоёр ихрийнхээ гарын хээг нэрийнх нь хамт мөнхөлжээ.
БАРИМТ 7
Тэрбээр Японы алдарт аварга Шохой Оног ялагдашгүй, босоо явахад нь цэвэр ялсан цөөхөн тамирчдын нэг юм.
БАРИМТ 8
Х.Цагаанбаатар “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн.
БАРИМТ 9
Анх 1995 он буюу 11 настайгаасаа эхлэн жүдо бөхөөр хичээллэжээ.
БАРИМТ 10
Тэрбээр үзүүлсэн амжилтаара шалгарч, МУГТ, Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнуулсан домогт жүдоч юм.
БАРИМТ 11
Мөн Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн.
БАРИМТ 12
Тэрбээр 2004 онд, 20 насандаа Афины зуны олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 13
Тэрбээр Азийн наадмаас 2009 онд алтан медаль хүртэж байв.
БАРИМТ 14
Х.Цагаанбаатар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан медаль хүртсэн. Тодруулбал, 2003, 2005 онуудад алт, 2007, 2008, 2011 онуудад мөнгө, 2004 онд хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 15
Мөн тэрбээр Самбо бөхийн ДАШТ-ээс 2005, 2009 онуудад хошой алтан медаль хүртсэн.
БАРИМТ 16
Жүдо бөхийн ДАШТ-ээс 2009 онд алтан медаль хүртэж, Монгол улсаас дэлхийн аварга болсон анхны жүдоч болж, түүхэнд бичигдсэн билээ. Түүний араас М.Уранцэцэг (2013), Г.Болдбаатар (2014), Д.Сумъяа (2017), Ц.Цогтбаатар (2022) нар дэлхийн аварга болсон.
БАРИМТ 17
Тэрбээр ДАШТ-ээс алтан медаль хүртсэнийхээ дараа 2010, 2015 онуудад хүрэл медаль хүртэж байв.
БАРИМТ 18
Үндэсний бөх сонирхогчид түүнийг аймгийн арслан цолтой гэдгээр сайн мэднэ.
БАРИМТ 19
Тэрбээр анх Ардын хувьсгалын 81 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын заан Ёндонгийн Ишгэнд өвдөг шороодсон. Мөн дараа жил нь нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат улсын начин Лхагвадоржийн Наранбаатарт өвдөг шороодсон.
БАРИМТ 20
Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат сумын заан Хулгарын Цэрэнвандангаар давж хоёрын даваанд Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн заан Ишжанцангийн Батсайханд өвдөг шороодсон.
БАРИМТ 21
Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат сумын заан Баянзулын Цэдэнсодномоор давж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн заан Энхтайваны Мөнхбатад өвдөг шороодсон байдаг.
БАРИМТ 22
Тэрбээр 2007 оны Дорноговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Ш.Жаргалсайханаар долоо давж түрүүлэн " Аймгийн арслан " цол хүртсэн.
БАРИМТ 23
Улмаар 2014 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд тав давж, 2019 онд Налайх хотын баяр наадамд тав давж шөвгөрөн тус тус чимэг нэмжээ.
БАРИМТ 24
Тэрбээр УАШТ 11 удаа түрүүлж, 28 жилийн тамирчны замналаа өндөрлүүлж, дасгалжуулагчийн зам мөрийг сонголоо.
Сэтгэгдэл (9)