БАРИМТ 1
2007 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар хүний нөөцөө бүрдүүлээд байна.
БАРИМТ 2
Энэ шинэчлэлээр өөрийн харьяаны 39 охин компанийг нэгдсэн удирдлагаар хангаж, олон улсаас хөрөнгө оруулалт татах, менежмент, засаглалын зөв хэлбэр рүү шилжих юм.
БАРИМТ 3
Байгуулагдаад 15 жил болсон хэр нь бие дааж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөргүйгээр явж ирсэн учир хоцрогдолтой байна гэх дүгнэлтийг гаргаж байсан. Тэгвэл 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд хийсэн дүрмийн өөрчлөлтөөр эдгээр кампаниудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулдаг байх стратеги төлөвлөгөөг гаргасан.
БАРИМТ 4
Дүрмийн шинэчлэлээр “Эрдэнэс Монгол” ХХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 51 хувийг төрийн төлөөлөл, 49 хувь нь хараат бус гишүүн байхаар болжээ.
БАРИМТ 5
Ингэснээр улс төрөөс хамааралтай шийдвэр гаргадаг бус мэргэжлийн баг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-д орж ажилладаг болох юм.
БАРИМТ 6
Мөн менежментийн төлбөрийн охин компаниудаасаа татан төвлөрүүлэх, бие даан хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь тодорхой, хөрөнгийг төвлөрүүлсэн ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
БАРИМТ 7
"Эрдэнэс Монгол" ХХК саяхныг хүртэл өөрийн охин компани болох "Гашуун сухайт автозам" компанийн түрээсийн орлогоор үйл ажиллагаагаа явуулж байсан. Дүрмийн өөрчлөлт хийгдсэнээр өөр менежментийг хэрэгжүүлэх боломжийг нээж авсан.
БАРИМТ 8
2022 оны гуравдугаар сарын 29-нд хийсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр олон улсын статустай болж чадахуйц хөрөнгө оруулалтын менежментийн компани болох өөрчлөлтийг хийжээ.
БАРИМТ 9
Засгийн газраас төрийн өмчит компанийн үр ашигт байдлыг анхаарах зарчмыг баримталж байгаа аж. Тиймээс эхний ээлжид “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяаны охин компаниудын долоог нь татан буулгахаар болжээ.
БАРИМТ 10
Мөн ТУЗ-ийн 270 гишүүний тоог 27 хүртэл бууруулах чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгөв.
БАРИМТ 11
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн шинэчлэлээр тус компанийн нүүрс болон зэсийн групп ТУЗ-тэй, бусад охин компаниуд нь ТУЗ-гүй болж байна.
БАРИМТ 12
ТУЗ нь жилд хоёр тэрбум төгрөгийн зардалтай байдаг бол гишүүдийн тоог багасгаж, цалинг цагаар тооцох системийг хэрэгжүүлснээр 0,5 тэрбум төгрөг болон буурах юм.
БАРИМТ 13
Компанийн дүрмийн хувьд олон улсын компаниудын жишгээр буюу олон удаа өөрчлөгдөхгүй, тогтвортой, хэт нарийвчилсан заалтуудыг ТУЗ-аас тусгайлсан журмаар байгуулахаар тогтжээ.
БАРИМТ 14
Нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, Зарчмын өөрчлөлт, үйл ажиллагааны хувьд харьяа бүх компани дээр стратеги төлөвлөлтийн нэгж, мэдээлэл технологийн бүтэц, санхүүгийн нэгж заавал бий болгох бөгөөд эдгээр бүтэц нэгжийн удирдлагыг толгой компаниас санал болгосноор томилох юм.
БАРИМТ 15
Ингэснээр компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, хяналтын тогтолцоо олон улсын түвшинд хүрч байна.
БАРИМТ 16
Нэгдлийн харьяанд нөлөө бүхий том компаниуд орсон байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” нэгдлийн харьяанд орсон гэв.
БАРИМТ 17
Мөн дүрмийн шинэчлэлийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 87 албан хаагчийн нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулж авсан юм. Уг сонгон шалгаруулалтад давхардсан тоогоор 3544 хүн бүртгүүлж, удаа дараагийн сонгон шалгаруулалтад оролцож 87 хүн шалгарсан.
БАРИМТ 18
“Эрдэнэс Монгол” ХХК нь хөрөнгө босгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал дээр бусад төрийн болон хувийн хэвшлийн компаниудыг манлайлан оролцох бүтэц болон хувирч байна.
БАРИМТ 19
Тиймээс зэс хайлуулах үйлдвэр, ган боловсруулах, гангийн үйлдвэр, кокс нүүрсийг гүн боловсруулах зэрэг ашигт малтмалуудаа дараагийн шатанд гаргаж, нэмүү өртөг шингээх зайлшгүй шаардлагатай болжээ.
БАРИМТ 20
Монгол Улсын хувьд тулгамдаж байгаа зүйл бол уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж гаргах асуудал. Үүнийг уул уурхайн яам, “Эрдэнэс Монгол” компани бодлогын хэмжээнд тавин ажиллаж байгаа гэнэ.
БАРИМТ 21
“Эрдэнэс Монгол” ХХК өмнө нь төсөл хөтөлбөрүүд удаан хэрэгждэг, тодорхой үр дүн гардаггүй, татан буугддаггүй байжээ. Харин шинэчлэлийн хүрээнд үр ашигтай төслүүдээ эрэмбэлж хэрэгжүүлэхээр болсон байна.
БАРИМТ 22
Иймд урьдчилсан байдлаар төслийн үнэлгээг хийгээд, эхний ээлжинд хэрэгжүүлэх боломжтой төслийг жагсаалт гарсан тухай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Наранцогт мэдээлсэн юм.
БАРИМТ 23
Мөн төслийн нэгжийн загварчлалыг гаргажээ. “Эрдэнэс Монгол” ХХК санхүүгийн хувьд чадавхжиж байгаа ч гэсэн томоохон төслүүд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй учир санхүүгийн загварчлалыг гаргасан байна.
БАРИМТ 24
Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөц баялгийг бүрэн тогтоох төслийг нэгжийг байгуулах төслийг эхэлжээ.