БАРИМТ 1
Пеле замналынхаа туршид нийт 1283 гоол оруулсны 77 нь Бразилын шигшээ багийн төлөө тоглолтод байв. Тэрбээр шигшээ багийнхаа төлөө 1957-1971 онуудад 92 тоглолтод оролцсон байна.
БАРИМТ 2
Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа, клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа, Сан Пауло мужийн аварга шалгаруулах тэмцээнд есөн удаа түрүүлсэн.
БАРИМТ 3
Пелег Америкийн нэрт зохион бүтээгч Томас Эдисоны нэрээр нэрлэсэн бөгөөд түүний жинхэнэ нэрийг Эдсон Арантес до Наскимьенто гэдэг.
БАРИМТ 4
Пелег 15 настай байхад нь Бразилын Сантос баг эгнээндээ нэгтгэсэн. 1956 оны есдүгээр сарын 07-нд Коринтиансын эсрэг хийсэн тоглолтод лигт анхны тоглолтоо хийж, дөрвөн гоол оруулсан байдаг. Тодруулбал, Бразилын агуу довтлогч Вальдемар де Брито Пелег нээж, түүнийг дэлхийн тавцанд хүргэсэн гавьяатай гэж хэлж болно. Тэр түүнийг Сантос руу илгээж, "дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчин" болно гэж тэдэнд хэлсэн түүхтэй.
БАРИМТ 5
17 настайдаа Пеле дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн залуу аварга болсон. Мөн шигшээ тоглолтод талбайн эзэн Шведийн эсрэг хоёр гоол хийсэн.
БАРИМТ 6
Пеле 1995 онд Бразилын Спортын сайдаар томилогдсон бөгөөд 1998 он хүртэл ажилласан.
БАРИМТ 7
1999 онд Олон улсын олимпын хорооноос түүнийг зууны шилдэг тамирчнаар тодруулсан. Мөн 1997 онд Пелед Британийн хүндэт баатар цол олгожээ.
БАРИМТ 8
1969 оны арваннэгдүгээр сарын 19-нд Пеле карьерынхаа 1000 дахь гоолоо оруулсан. Тухайн үед түүнд баяр хүргэхээр олон зуун хүн талбай руу орж ирсэн бөгөөд тоглолт дахин эхлэх хүртэл 30 гаруй минут зарцуулсан гэдэг. Сантос цэнгэлдэхэд 11 дүгээр сарын 19-ний өдрийг "Пелегийн өдөр" гэж нэрлэдэг бөгөөд түүний 1000 дахь гоолын ойг тэмдэглэдэг уламжлалтай.
БАРИМТ 9
Пеле зодог тайлахад НҮБ-д суугаа Бразилын элчин сайд Ж.Б.Пинхейро: "Пеле 22 жил хөлбөмбөг тоглосон. Энэ хугацаанд дэлхийн найрамдал, эв нэгдлийг хангасан, аль ч газрын элчин сайдаас илүү үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Хөлбөмбөг гэх нэрийн дор дэлхийн ард түмнийг нэгтгэсэн" хэмээн хэлж байжээ.
БАРИМТ 10
Пеле Нью-Йоркт тоглож байх үед олон өрсөлдөгчид нь түүнтэй өмсгөлөө солилцохыг хүсдэг байсан тул баг нь тоглолт бүрийн дараа өрсөлдөгчдөдөө өмсгөлүүд тарааж өгөх шаардлагатай болдог байж. Тухайн үеийн клубийн дасгалжуулагчдын нэг Гордон Брэдли “Пеле хамгийн их анхаарал татсан хүн байсан. Заримдаа бид 25-30 өмсгөл авч тоглолтод оролцох хэрэгтэй болдог. Тэгэхгүй бол бид хэзээ ч цэнгэлдэхээс амьд гарахгүй байсан байх" хэмээн дурсан ярьжээ.
БАРИМТ 11
Пеле нэгэн удаа "Торгууль бол гоол хийх хулчгар арга" гэж хэлсэн байдаг.
БАРИМТ 12
Лондонд төвтэй “Times” сэтгүүлээс “Та нар Пеле гэж юу гэсэн утгатай болохыг мэдэх үү. Энэ бол Бурхан гэсэн утга юм” хэмээн нийтлэлдээ дурсаж байсан түүхтэй.
БАРИМТ 13
Гэр бүлийхэн нь түүнд "Дико" гэдэг хоч өгсөн. Гэвч түүнийг ахлах сургуульд байхад ангийнх нь найз түүнийг “Биле” хэмээн хочилсноос дэлхий дахины мэддэг Пеле нэр үүсчээ.
БАРИМТ 14
Пелегийн аав нэг тоглолтод таван гоол оруулсан нь Пелегийн давтаж чадаагүй амжилт юм. Пелегийн нэг тоглолтод хамгийн олондоо дөрвөн гоол оруулжээ.
БАРИМТ 15
1994 оны дөрөвдүгээр сард Пеле сэтгэл зүйч, дуучин Ассириа Лемос Сейхас гэх бүсгүйтэй гэрлэжээ.
БАРИМТ 16
2000 онд Пеле BBC-ийн "Зууны шилдэг тамирчин" шагналын хоёрдугаар байрт шалгарчээ. Нэгдүгээр байрт Боксын домогт тамирчин Мухаммед Али шалгарсан гэнэ.
БАРИМТ 17
Бразилд түүнийг "Pérola Negra" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Хар сувд гэсэн утгатай.
БАРИМТ 18
Бразилын засгийн газар Пелег эх орноосоо гаргахгүйн тулд 1961 онд албан ёсоор үндэсний баатар хэмээн зарласан. Улмаар 1993 онд Пеле Үндэсний хөлбөмбөгийн алдрын танхимд багтжээ.
БАРИМТ 19
Пеле анхны хөл бөмбөгийн багаа хөршийнхөө найзуудтай хамт байгуулсан бөгөөд тэд өөрсдийгөө "гуталгүй хүмүүс" гэж нэрлэдэг байв.
БАРИМТ 20
Пеле бол дэлхийн аваргыг гурван удаа хүртсэн цорын ганц тоглогч гэдгээрээ алдартай.
БАРИМТ 21
Пеле багадаа хөл бөмбөг худалдаж авах боломжгүй байсан тул цаасаар чихэж дүүргэсэн оймс өшиглөж тоглодог байжээ.
БАРИМТ 22
Пеле, домогт Гарринча нар хамтдаа тоглож байхад Бразил хэзээ ч хожигдож байгаагүй. Тэрбээр шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан рекордыг эзэмшдэг бөгөөд энэ нь бараг 40 жилийн турш хадгалагдаж буй дээд амжилт юм. Мөн Бразилын шигшээ багийн ДАШТ-ий 100 дахь гоолыг Пеле толгойгоороо оруулжээ.
БАРИМТ 23
Пеле карьерынхаа туршид 129 удаа гурав ба түүнээс дээш гоол оруулсан нь гайхалтай амжилт юм.
БАРИМТ 24
Пеле 1940 оны 10 дугаар сарын 23-нд Бразилийн Минас-Жерайс мужийн Трес Корачоес хотод Флуминенсегийн хөлбөмбөгчин Эдсон Арантес до Насименто Дондиньо болон Селесте Арантес нарын хүү болон мэндэлжээ.