БАРИМТ 1
Жижиг цааснууд дээр төрөл бүрийн үнсэлтийг бичнэ. Тухайлбал: хацар дээр, тачаангуй, романтик гэх мэт. Эдгээр цаасуудаа хуйлаад гоёмсог бус улаан хайрцагт хийгээд хайртдаа өгнө. Түүнийг хайрцгийг нээгээд цааснуудыг нэг нэгээр нь үзэхийг санал болгох бөгөөд нээсэн үнсэлт бүрээр түүнийг үнсэнэ.
БАРИМТ 2
Түүнд яагаад хайртай, яагаад баярлаж явдагаа харуулсан ном хийж болох юм. Дурсамжуудаа фото зургуудаар баталгаажуулан дор нь тайлбар хийвэл илүү их сэтгэл гаргасан нь мэдэгдэнэ.
БАРИМТ 3
Scavenger hunt буюу төрөл бүрийн бохир зүйлсийг хотын зарим газруудад нууна. Эдгээр зүйлсээ цаасан дээр жагсааж бичээд хосдоо дарааллаар нь олохыг даалгана. Эхний даалгаварууд хэнд ч хэрэггүй ундааны сав, чихрийн цаас гэх мэт эргэлзээ төрүүлэх зүйл байх боловч хамгийн сүүлийнх нь түүнийг Валентины үйл ажиллагаанд хөтлөх ёстой гэдгийг бүү мартаарай. Энэ арга хайртай хүний тань тэвчээрийг ч шалгаж мэдэх юм. Магадгүй ажил тарсны дараа уулзах бол түүний ажлаас уулзах газар хүртэл даалгавруудаа нууж болох юм.
БАРИМТ 4
Гэртээ лааны гэрэлд өөрийн гараар бэлдсэн оройн зоог барьсны дараа хайртдаа массаж хийж өг. Бас романтик кино үзэцгээ. Энэ бол хэнийг ч ядраахгүйгээр тхайрын өдрийг тэмдэглэх мөч юм.
БАРИМТ 5
Хамтдаа ойрын аялалд гар. Ингэхдээ хосынхоо өмсөх хувцсбг бэлдэх, гэр бүл болсон бол хүүхэд, гэр орны ажлыг та зохицуулах шаардлага гарна. Мөн өөрийнхөө болон түүний ажил руу залгаж чөлөө хүсэх ёстой гээд бүх зүйл төлөвлөгдсөн байх хэрэгтэй. Харин түүнийг өглөө ажилдаа очиход даргынх нь өрөөг түр зээлээд түүнийг дуудаж саналаа хэлбэл маш их баярлах болно.
БАРИМТ 6
Эхнэртээ баглаа цэцэг өг. Гэхдээ зүгээр нэг баглаа биш цэцэг бүр дээр ойрын нэг юм уу хоёр сард хамтдаа заавал хийх романтик зүйлсийг бичнэ. 2 сарын 14-нд кино үзнэ, 2 сарын 20-нд студид зураг даруулна гэх мэт.
БАРИМТ 7
Хэрвээ боломжтой бол түүнд анх дурласан, эсвэл түүнтэй анх танилцсан ресторандаа болзохыг хичээгээрэй. Хооллосны дараа тэр газарт болсон дурсамжуудаасаа түүнтэй хуваалц.
БАРИМТ 8
11 ширхэг сарнайг эмэгтэйдээ бэлэглэ. Түүнийг баглаатай хамт явуулсан хайрын шүлгийг чинь унших зуур чимээгүйхэн очоод 12 дахь сарнайг өгнө.
БАРИМТ 9
Гэртээ тансаг үдшийг бий болго. Хоол, сонсох хөгжим, гэрэл, бүжиглэх талбай, үзэх кино гээд л ийм үдэш хүнээр дүүрсэн рестаронд хэдэн цаг байснаас хамаагүй онцгой. Гол нь та хоёрт хэн ч саад болох ёсгүй.
БАРИМТ 10
Энэ өдөр заавал гэр бүлээрээ аялалд гарна. Харин хүүхдүүдээ заавал шалан дээр унтуулах ёстой гэнэ. Энэ зөвлөгөөг өгсөн эрхэм “Хүүхдүүд маань сүүлдээ энэ өдрийг хүлээдэг болчихсон. Энэ манай гэр бүлийн уламжлал болсон бөгөөд хүүхдүүд маань хүртэл гэр бүл, гэрлэлтийн үнэ цэнийг энэ өдөр илүү мэдэрдэг” хэмээн бичжээ.
БАРИМТ 11
Цаг агаар, бусдаас тусдаа байх эсэхээ судалсан бол тавцан эсвэл гадаа талбайд кино үзээрэй.
БАРИМТ 12
Хэрвээ та хайртаасаа хол байдаг бол түүнд өөртөө санаа тавихад нь хэрэгтэй зүйлсийн цуглуулгыг илгээ. Гэхдээ бүгдийг нь улаан цаасаар баглаарай.
БАРИМТ 13
Хайрын тэмдэг бүхий хоол хий. Шошоор би чамд хайртай гэж бичсөн эсвэл зүрхний хэлбэртэй будаа, пицца, шозолад, магадгүй улаан лоолийг зүрх болгон хатгасан ч байж болох юм.
БАРИМТ 14
Жижиг хэмжээний зүрхэн хэлбэртэй лааг хайртынхаа гутал, машин эсвэл хувцасны кармаанд нууна. Лааныхаа хамт асаах зааврыг өгсөн байх бөгөөд олмогцоо өөрлүүгээ залгахыг хүс. Түүнийг залгахад миний хайр яг энэ лаа шиг ..... гээд өөрийнхөө хайр болон түүнийг хайрыг дүрсэлж хэлж болох юм. Хэлэх дүрслэлийнхээ найруулгад сайн анхаараарай.
БАРИМТ 15
Эхнэрүүд өдрийн хоолны цагаас өмнө сайхан хувцаслаад нөхрийнхөө ажил дээр очно. Түүнийг хоолонд даагаад буцааж ажилд нь хүргэж өгнө. Орой ажлаас нь гэртээ хүргэж өгнө. Унтахдаа секси дотуур хувцас өмссөн байна. Энэ өдөр та нөхрийнхөө танд хийж өгдөг зүйлсийг хийж өгч байгаагаа хэлээд тэр бүхэн нь таалагддаг, баярлаж явдаг гэдгээ илэрхийлээрэй.
БАРИМТ 16
Зөвхөн гар л орох бортгон хайрцгийг тэмдэглэл, шоколад, чихрээр дүүргэ. Хайртыгаа нэг нэгээр сугалахыг санал болгох бөгөөд тэмдэглэлдээ түүнийг баярлуулах зүйлсийг бич. Зарим нь хөгжилтэй, зарим нь энгийн үгс.
БАРИМТ 17
Түүнд зориулж шүлэг бичээд үүнийгээ жаазанд хийж бэлэглэ.
БАРИМТ 18
Гартаа сарнай цэцэг бас түүний боссоос авсан өдрийн чөлөөний хуудсыг барин ажил дээр нь оч. Бичсэн шүлгээ уншиж өгсний дараа одоо чиний ээлж гээд чөлөөний хуудсыг түүнд уншуул. Хэрвээ та боссыг нь хошгируулж чадвал чөлөөний хуудас дээр “Хайрттайгаа хамт кино үзэж, өдрийг сайхан өнгөрүүлэхийг, түүнийг үргэлж хайрлахыг үүрэг болгож байна” гэх мэтээр бичүүлж болох юм.
БАРИМТ 19
“Чамайг хайрлах 14 шалтгаан”-ыг бичсэн захидал илгээ. Энэ бэлэгний үнэ цэнийг таны чин сэтгэлийн үгс тодорхойлно.
БАРИМТ 20
Энэ гэнэтийн бэлэгт найз нөхдийнхөө туслалцааг хүс. Өөрийнхөө найзуудыг бүгдийг нь хосынхоо фэйсбүүк найз болгоно. Үүний дараа бүгдийнх нь зургийг өөрийнхөө профайл зурагтай адил болгоно. Тэгээд түүний фэйсбүүк ханан дээр “... /өөрийнхөө нэр/ чамд маш их хайртай” гэж бичүүлнэ. Гол нь ингэж бичихдээ нэгэн зэрэг бичих ёстой. Мөн эдгээр постуудаас хамгийн онцгой нь та байх ёстой бөгөөд тэр чамайг хайсаар олох болно. Энэ үед cover зураг дээрээ бас нэгэн гэнэтийн бэлэг бэлдээрэй. Энэ бол нийгмийн сүлжээнд хайраа батлах хамгийн романтик санаа юм шүү.
БАРИМТ 21
Дээрх санаа хийхэд хямд боловч энэ удаагийнх их мөнгө орж болох юм. Гэнэтийн бэлэг барьдаг компанийн үйлчилгээ авч хайртдаа бэлэг барь. Youtube-ээр дүүрэн санаа авах бичлэгүүд байгаа. Магадгүй түүнд гэрлэх санал тавьж ч болох юм.
БАРИМТ 22
Чихэр эсвэл хайртынхаа дуртай хатаасан жимснүүдийг бүдүүн утсаар хэлхэж дотуур хувцас хийнэ. Үүнд загвар нь гоё байх шаардлагагүй. Орондоо орж хувцасаа нууцаар өмсөөд хөнжлөө биеэ далдлаад түүнийг хамт хэвтэхийг санал болгоно. Энэ шөнө хамгийн амттай байна гэдэгт итгэлтэй байна.
БАРИМТ 23
Дурсамжаар дүүрэн зургуудаа хайрын үг, дууны аятай хамт эвлүүлэн түүнийг ажлын хамгийн том дэлгэц дээр гаргана. Гол нь энэ үед хайрт чинь бас үзэх ёстойг анхаараарай. Магадгүй түүний ажлын өрөөнд гардаг дэлгэцээр ч үзүүлж болох юм.
БАРИМТ 24
“Би чамд хайртай” видео эвлүүлэг хий. Үүнийг хийхэд технологийн мэдлэг, цаг их орж болох юм. Кинонууд дээр гардаг “хэн чамд хайртай гэнээ?” гэж хэлсэн хэсгүүдийг тасдаг авна. Энэ асуулт тус бүрийн араас “би /эсвэл таны нэр/ чамд хайртай” гэсэн хариултаа эвлүүлнэ. “Би чамд хайртай” хэсэгт өөрийнхөө хоолойг бичсэн байвал бүр сайн. Энэхүү эвлүүлгээ хайртынхаа фэйсбүүк хананд постлоорой.
Сэтгэгдэл (3)