БАРИМТ 1
Кирибаяма Лхагвасүрэн 1996 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд малчин ард Бямбасүрэнгийн гэр бүлд мэндэлжээ.
БАРИМТ 2
Кирибаяма Лхагвасүрэн 1996 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд малчин ард Бямбасүрэнгийн гэр бүлд мэндэлжээ.
БАРИМТ 3
Япон улсад анх хөл тавихад түүний өндөр 180 см, жин 70 кг байж.
БАРИМТ 4
Жүдо бөхийн бэлтгэл хийдэг нь түүнд давуу тал болж байсан боловч сүмогийн багш нь гадаад бөх авах хүсэлгүй хэмээн дэвжээндээ дурамжхан авчээ.
БАРИМТ 5
2015 онд Тэцүо нэрээр анхлан барилдаж байсан тэрбээр сүмогийн доод гурван зиндаанд түрүүлсэн юм.
БАРИМТ 6
2019 онд жүрёо зиндаанд дэвшин нэг жил хүч үзэж, 2020 оны нэгдүгээр сард дээд зиндаанд одоог хүртэл барилдаж байна.
БАРИМТ 7
Б.Лхагвасүрэнг сэкитори буюу жюүрёод дэвшвэл ояката нь монголд харих зөвшөөрөл өгнө гэж амалж байжээ. Мэргэжлийн спорт хатуу дүрэмтэйн нэг жишээ энэ.
БАРИМТ 8
Тэр шалгаруулалтад орох үедээ багшдаа “сүмочин болж эцэг, эхийнхээ ачийг хариулмаар байна. Тэднийгээ японд авчрах хүсэлтэй” хэмээн ярьсан удаатай. Энэ нь дэвжээндээ үлдэхэд нь түлхэц болсон гэдэг.
БАРИМТ 9
Түүний шүтдэг бөх нь ёкозүна Харүмафүжи. Барилдааны хэв маяг ч ялгахын аргагүй.
БАРИМТ 10
Б.Лхагвасүрэнгийн амжилтын зам тийм ч шулуун байгаагүй. Нагоя башё эхлэхийн өмнө баруун өвдгөө хүнд бэртээж, хэсэгтээ завсарлага авав.
БАРИМТ 11
Тухайн үед сэтгэлээр унасан байхад нь багш нь “Чи анх ирэхдээ ёкозүна болохын төлөө хичээнэ” гэж хэлж байснаа сана. Тиймээс жүрёо бол чиний зорилго биш. Зүгээр л туулаад өнгөрөх зам. Одоо чиний хийх зүйл бол ердөө бэлтгэл” хэмээн хэлж байсан байна.
БАРИМТ 12
Энэ үгийг сонссон Б.Лхагвасүрэнгийн нүд нээгдэж, өвдөлт мэдрэгдэж байсан ч хүнд хэцүү бэлтгэлээ хойш тавиагүй юм. Намрын тэмцээнээс эргэн ирж, макүшита зиндаанд дахин дэвшлээ.
БАРИМТ 13
2019 оны Хацү башёд дэвшин орсноор монголоос төрөн гарсан мэргэжлийн сүмо бөхийн 34 дэх цолтой бөх болов.
БАРИМТ 14
Гурван жил есөн жил барилдсаны эцэст цолтой бөх болсон нь тэр.
БАРИМТ 15
Удалгүй жүрёод 11 давснаар дээд зиндааны хүчтнүүдтэй мөр зэрэгцэв.
БАРИМТ 16
Дээд зиндаанд дэвшсэн талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Б.Лхагвасүрэн “Их баяртай байна. Мэргэжлийн сүмод орсон нэг зорилгоо биелүүлж чадлаа. Монголд байгаа гэрийнхэн маань миний барилдааныг үзэж чадах боллоо” хэмээн хэлж байв.
БАРИМТ 17
Кирибаяма Монголоос төрсөн 26, гадаадын 49 дэх дээд зиндааны бөх болсон.
БАРИМТ 18
Дээд зиндааны шинэ бөх Кирибаяма Б.Лхагвасүрэнд Японы “Нестле” компани гоёлын маваши бэлэглэлээ.
БАРИМТ 19
Тэр Какүрюү М.Ананд аваргыг ихэд хүндэтгэдэг. Түүний талаар ийн хэлж байж. “Өнгөрсөн есдүгээр сард ёкозүна Какүрюү манай дэвжээнд шилжиж ирсэн нь их нөлөө үзүүлсэн. Аваргын зөвлөгөөгөөр жингээ нэмж, 140 кг болсон. Аварга хажууд суугаад хоол идэж дуустал хараад сууж байдаг. Жин нэмсний ачаар өнгөрсөн тэмцээнд 11 ялж чадлаа” хэмээн ярьсан.
БАРИМТ 20
2020 оны Хацү башё. Тэрүнофүжи аварга түрүүлсэн тэмцээний үеэр Кирибаяма Б.Лхагвасүрэн гоц сайн барилдаж, гарамгай барилдааны шагнал хүртэв. Энэ шагналыг хоёр сая иэн дагалддаг юм.
БАРИМТ 21
Кирибаяма энэ оны нэгдүгээр сарын тэмцээнд тун сайн барилдлаа. Кирибаяма анх удаагаа сэкивакэ цолонд хүрч, Монголын 11 дэх, гадаадын 21 дэх сэкивакэ цолтон болов.
БАРИМТ 22
Кирибаяма сэкиваке болсныхоо дараа “Банцүкэд нэр минь ёкозүна, озэкигийн дараа бичигдсэнд их баяртай байна. Анх сүмод орж байхад сэкивакэ үүлэн дээр байгаа мэт л хол санагдаж байсан” гэж ярив.
БАРИМТ 23
Кирибаяма Б.Лхагвасүрэн Харү башёд анх удаа түрүүлснээр Монголын сүмочдын 97 дахь түрүү, ес дэх бөх болов.
БАРИМТ 24
Тэр сэкиваке цолноос эзэн хааны цом өргөсөн дөрөв дэх бөх болов. Хэрэв тэр дараагийн тэмцээнд 10 ба түүнээс дээш давбал озеки цол авах нь гарцаагүй билээ.
Сэтгэгдэл (8)