БАРИМТ 1
Тэрбээр 1949 оны нэгдүгээр сарын 12-нд сонгодог хэл судлаачийн хүү болон мэндэлжээ.
БАРИМТ 2
Түүний төрөлх нутаг Японы Кёото хот юм.
БАРИМТ 3
Мүраками “Васеда” (Waseda) хэмээх их сургуулийг драмын чиглэлээр дүүргэсэн.
БАРИМТ 4
Түүний эхнэрийг Ёоко Такахаши (Yoko Takahashi) гэдэг. Тэд их сургуульд байхдаа танилцсан гэдэг.
БАРИМТ 5
Мүраками Такахашитай 1971 онд гэрлэсэн.
БАРИМТ 6
Тэрбээр хүүхэдтэй болохгүй гэж шийдсэн бөгөөд хосууд одоог хүртэл хүүхэдгүй.
БАРИМТ 7
Түүний хамгийн хайртай амьтан бол муур.
БАРИМТ 8
Түүний гайхалтай зохиолч болох замнал багад нь л нээгдсэн бөгөөд тэрбээр Америк, Европ зохиолчдын зохиолыг их уншдаг байв.
БАРИМТ 9
Тэр Франц Кафка, Чарльз Диккенс, Курт Воннегут, Федор Достоевский зэрэг зохиолчдыг шимтэн уншдаг байжээ.
БАРИМТ 10
Түүний хамгийн хайртай зохиолч нь Франц Кафка юм.
БАРИМТ 11
Тэрбээр Японд их сургуулиа төгсөөд кофе шоп болон жазз бар ажиллуулжээ.
БАРИМТ 12
1977 онд тэрбээр баарныхаа хамт хотын нам гүм дүүрэг болох Сэндагаяа руу нүүжээ.
БАРИМТ 13
1981 онд Мураками баар ажиллуулах лицензээ зарж, мэргэжлийн зохиолч болжээ. 1982 онд тэрбээр "Хархны гурвалсан тууж" зохиолын гуравдугаар хэсэг болох "Хонин агнуур" хэмээх анхны романаа бичиж дуусгажээ. Мөн онд өөр нэг "Нома" шагнал хүртсэн.
БАРИМТ 14
Тэрбээр 1979 онд “Hear the Wind Sing” хэмээх анхны зохиолоо туурвисан. Энэхүү зохиолоо бичих санааг 1978 онд Бейсболын тэмцээн үзэж байхдаа олж байсан гэдэг. Ийнхүү түүний амжилтад хүрэх гараа нээгдсэн юм.
БАРИМТ 15
Хэд хэдэн зохиол туурвисны дараа 1987 онд хэвлэгдсэн “Норвегийн ой” (Norwegian Wood) зохиол нь түүнд маш том амжилт авчирсан юм. Энэхүү гунигт хайр сэтгэл болон залуу хүмүүсийн амьдралын талаар өгүүлэх ном нь тухайн үедээ Япон улсын өсвөр үеийнхний дунд маш олноор зарагдаж байжээ.
БАРИМТ 16
Түүний дараагаар 2000 оны эхээр Англи хэлнээ орчуулагдан дэлхий даяар Мүракамигийн нэр болон түүний зохиолууд алдаршсан гэдэг. Энэхүү зохиол нь 2010 онд ижил нэртэй кино хэлбэрээр үзэгчдийн хүртээл болсон билээ.
БАРИМТ 17
Мүраками 1979 оноос өдгөө хүртэл нийт 14 роман бичсэн бөгөөд маш олон өгүүллэг туужуудыг зохиосон.
БАРИМТ 18
Монгол залуучуудын дунд Мүракамигийн “1Q84” “Эрэг дээрх Кафка” (Kafka On The Shore), “Норвегийн ой” (Norwegian Wood), “Өнгөгүй Тазаки Цүкүрү” (Colorless Tazaki Tsukuru) зэрэг бүтээлүүд нь их алдартай.
БАРИМТ 19
1986 онд тэр Японоос гарч Европоор аялаад АНУ-д суурьшиж Принстоны Их сургууль, Таффсын Их сургуульд багшаар ажиллажээ. Мүраками нь 2007 онд Лейжийн Их сургууль ба 2008 онд Принстоны Их сургуулийн хүндэт докторын зэргээр шагнуулсан.
БАРИМТ 20
Түүний номууд 50 гаруй гадаад хэл рүү орчуулагдсан бөгөөд Япондоо болон гадаад орнуудад бестселлер болж байсан.
БАРИМТ 21
Түүний өвөг эцэг нь Буддын шашны жижиг сүмд санваартан байжээ.
БАРИМТ 22
Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон цэргийн түрэмгийлэл үзүүлсэнд Хятад, хоёр Солонгос сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх нь зүйн хэрэг гэж Мураками үздэг.
БАРИМТ 23
1986 онд Мураками эхнэрийнхээ хамт Итали, дараа нь Грек рүү явж хэд хэдэн арлаар аялсан. Японд "Талхны цехэд дахин дайрсан" богино өгүүллэгийн түүвэр хэвлэгджээ. 1987 онд "Норвегийн ой" роман хэвлэгдсэний дараа Лондон руу нүүсэн байна.
БАРИМТ 24
Түүний утга зохиолын болон баримтат зохиолын бүтээлүүд нь Франц Кафкагийн шагнал, Франц О Коннорын богино өгүүллэгийн шагнал, Иерусалимын шагнал зэрэг олон улсын утга зохиолын шагналуудыг хүртсэн. Мүракамигийн зохиол, бүтээлүүд нь Японы уламжлалт бичлэгийн зарчмаас гажиж хошин, хиймэл, ганцаардуулсан байдлыг харуулдаг нь дотоодын уламжлалт сэтгэлгээтнүүдийн шүүмжлэлийг хүлээдэг.