-
2015 оны 6 сарын 07
Сонгодог болон арт киноны баялаг сан бүхий www.artfilm.mn цахим хуудас, бямба гараг бүрийн Dreamer’s Day кино үзвэрээрээ монголын кино хорхойтнууд, үзэгчдийн талархлыг хүлээж байдаг “Алтан хальс” холбооноос 2013 онд монголд төдийгүй Азидаа анх удаа Андерграунд кино наадмыг амжилттай зохион байгуулж байсан түүхтэй. Тэгвэл энэ жилийн Андерграунд кино наадам уламжлал ёсоор гурав дахь жилдээ өчигдөр, өнөөдөр хоёр өдөр Монголын үндэсний их сургуулийн кино театрт зохион байгуулагдаж байна. Энэ жилийн наадмын онцлог нь эхний шалгуураар уралдаанд шалгаран үлдсэн гадаад болон дотоодын бүтээлүүдийг толилуулахаас гадна Андерграунд киноны арвин түүхтэй Австрийг онцлох улсаар нэрлэн сонгон оролцуулж байгаад оршиж байгаа гэнэ. Тухайлбал, “Sixpackfilm” хэмээх дэлхийд алдартай дистрибьюторын дэмжлэгтэйгээр Курт Крен, Зигфрид Фрухауф, Аскан Бройер, Райнар Гамсяагер нарын долоон уран бүтээлчийн богино хэмжээний киног “Байгалийн үзэмжийг өөрөөр тольдохуй” хөтөлбөрийн хүрээнд үзэгчдийн хүртээлд хүргэх аж.
-
2015 оны 6 сарын 07
Монголын үндэсний кино урлагийн академиас Монголын киног дэлхийн түвшинд хүргэх зорилготой зохион байгуулагддаг академийн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр болно. Энэ удаагийн наадам шинээр нээлтээ хийж буй Шангри Ла зочид буудалд зохион байгуулагдана.
-
2015 оны 6 сарын 07
Солонгосын алдарт жүжигчид, олон ангит кино гээд л манайхны сонирхолыг ямагт татааж байдаг мэдээллийг бид цаг алдалгүй хүргэхийг зорьж байгаа.
-
2015 оны 6 сарын 06
1. “Би чамдаа хайртай”
Та өөрийн жаахан үрдээ энэ үгийг хэлээд эсвэл тэднийхээ жижигхэн хацар дээр нь үнсээд шинэ өдрийг эхлүүлэнгээ тэднийхээ сэтгэлийн хөдөлгөөнийг нь ажиглаарай. Магадгүй энэ таньд энгийн л 3н үг боловч таны хүүхдийн хувьд “бүх зүйл нь”. Таны энэхүү үйлдэл бяцхан үрийн тань санааг амраах болно.
2. “Хүсэлт тавих, гуйх”
Хэрэв та хүүхдээ сайхан ааш зантай байлгахыг хүсвэл, түүнээс ямар нэг зүйл шаардаж, тушаахаасаа илүү “Гуйж байна” гэж хэлж, түүндээ үлгэр дууриалал үзүүлээрэй.
3. “Өнөөдөр ямархуу байв даа?”
Тэдний өдөр тутмын үйл ажиллагааг сонирхож байгаагаа харуулах нь эцэг эхчүүдийн хувьд маш чухал. Хэрэв та хүүхдээ цэцэрлэг, өдөр өнжүүлэх зэрэгт өгөх, эсвэл ажлын шаардлагаар тэдэнтэйгээ өдөржин хамт байж чаддаггүй бол гэртээ ирээд хамгийн түрүүнд асуух зүйл чинь “Өнөөдөр ямархуу байв даа?”. Тэгээд түүнийхээ бяцхан, хөөрхөн яриаг анхааралтай сонсоорой.
4. “Чамдаа баярлалаа”, “Чамд туслахдаа хэзээд бэлэн.”
Та хүүхдээ эелдэг, найрсаг зантай байгаасай гэж хүсвэл, дээрх 2 үгийг хэрэглэж сурахад туслах нь маш чухал шүү. Хэрэв хүүхэд тань хэн нэгнээс бэлэг авчихаад баярлаж, талархсанаа хэлэлгүйгээр цаасыг нь задлаж эхэлвэл, түүнээс ичих хэрэггүй. Бүх хүний өмнө түүнд “миний охин/хүү баярлалаа гэж хэлсэнгүй?” гэж эелдэгээр хэлээрэй. Энэ нь бяцхан жаалыг чинь эвгүй байдалд оруулах хэдий ч, тэр дараагийн удаа илүү болгоомжтой байх болно.
5. “Хэзээ ч бүү бууж өг”
Өсч том болоод хүүхэд тань амьдралын ширүүхэн өрсөлдөөнд орно. Тиймээс, хүүхэддээ хэрхэн ялахыг багаас нь зааж өг. Зорилгодоо хүрэхэд шаардлагатай тэвчээр хатуужил, цөхрөлтгүй оролдлогыг тэдэнд ойлгуул. Та оюун ухаан шаардсан тоглоомоор түүнийг тоглуул, энэ нь таны хүүхдийн оюун санааг сэргэлэн байлгахаас гадна түүнд өрсөлдөөнд хэрхэн ялахыг заах болно.
6. “Чи яллаа.”
Урам зориг өгсөн үгс нь үргэлж өөртөө итгэх итгэлийг дээшлүүлдэг. Хэрэв хүүхэд тань уралдаан, тэмцээнд ялж, оюун ухааны тоглоомоо амжилттай дуусгасан бол та үргэлж түүнд “чи яллаа” гэж хэлж урам өгч байгаарай. Энэ үг таны хүүхдэд амжилтын амтыг мэдрүүлж, үргэлж ялагч байх эхлэлийг тавина.
7. “Тэнд очоод, над руу зурвас илгээгээрэй.”
Эцэг эхчүүд бид үргэлж хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовж байдаг. Бүхний дараа, тэд бол таны нандин эрдэнэ. Хол байгаа тэднийгээ хаанаас ч хамгаалж, эсэн мэнд байгаа гэдэгт итгэлтэй байхын тулд тэдний гар утсыг ашиглах нь таныг зүрхний шигдээсээс хамгаалах хамгийн сайн арга. Тэднийг очих газраа хүрээд үргэлж ямар нэг байдлаар тань руу мэдэгдэж байхад сургаарай. Энэ таньд амар тайван байдлыг авчирна.
Мөн таны хүүхэд гар утсаа хэрхэн ашиглаж байгаад анхаарлаа хандуулаарай. Түүний харилцдагчдыг мэдэж байснаар та хүүхдийнхээ хувийн амьдралд халамж тавиж байх нь, таны хувьд маш чухал гэдгийг багаас нь ойлгуулж, сургаарай.
8. “Энэ чиний сонголт.”
Хүүхэд тань өсөн том болж байна. Та тэдэнд хариуцлагаа хэрхэн зохицуулж, шийдвэр гаргахыг заах хэрэгтэй. Энэ нь түүнд өөртөө итгэлтэй байхад нь тусална, тиймээс “энэ чиний сонголт” гэж хэлж байгаарай.
9. “Чиний найзууд ямархуу вэ?”
Хүүхдийнхээ найз нөхдийн хүрээг үргэлж мэдэхийг хичээж байгаарай. Найзуудынх нь нэрийг мэдэж ав. Найз нөхдөө сонгоно гэдэг компани хүнээ сонгохоос ч илүү зүйл гэсэн зүйл. Хүүхдийнхээ найз нөхдийн сонголтонд анхаарал тавь. Таны хүүхэд найзуудаасаа сайн, муу бүх зан чанар, зуршилаа авна. Яагаад гэвэл тэд ид даган дууриадаг насан дээрээ байгаа. Та найз нөхдийг нь гэртээ урьж, багаараа тоглоом тоглож тэднийг ажиглаарай. Таны хүүхэд үүнийг энгийнээр хайрлах болно.
10. “Хоол хүнсээ бүү хая.”
Хүүхдүүд юу дуртайгаа идэхийг хүсдэг. Тэд чанаргүй хоол хүнс ихээр иддэг. Хүүхэд тань хаягдал хоол хүнс их гаргаж байвал, та түүнийг зэмлэх хэрэгтэй. Өдөр тутмын эрүүл хоол хүнс гэдэг тулгамдсан асуудал гэдгийг тэдэнд ойлгуул. Та хүүхэддээ “Хоолоо гүйцэт ид”, “үлдэгдэл хоол бүү үлдээ”, “хэрэв чи хоолоо бүгдийг идвэл яг л Popeye шиг болно” гэх мэт үгийг байнга хэлснээр түүнд эрүүл хооллох зөв дадал хэвшүүлнэ.
11. “Үнэнээ хэл.”
Үнэнч байхын утга учир, үнэ цэнийг хүүхэддээ зааж сурга. Хүүхдүүд загнуулж, зэмлүүлэхээс айдаг учраас эцэг эхээсээ аливааг нуух хандлагатай байдаг. Та ч мөн тэдэндээ үнэнийг хэлж, энэ яагаад чухал болохыг тэдэнд ойлгуулан ятгах хэрэгтэй. Энэ нь танд тун хялбараар тэдний нууцыг нээхэд тусална.
Эдгээрээс гадна та тэдэндээ хайраа харуулахын тулд “үргэлж чамайгаа мартдаггүй” гэдгээ хэлж байгаарай. Мөн та бусдыг ойлгодог болгохын тулд “бусдыг хайрлаж, хүндэл” гэдгийг хэлж үргэлж тэднийхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд хэр ухаантай, хөөрхөн болохыг нь сануулж хэлж байхаа мартуузай.
-
2015 оны 6 сарын 06
Ээжүүдийн хувьд хэвлийн дасгал тун чухал. Төрснийхөө дараа хэвлийгээ өмнөх төрхөнд нь оруулахын тулд Adriana Lima ямар ямар дасгалууд хийж байсан бол...
-
2015 оны 6 сарын 06
Заяаны ханьтайгаа учирсны чинь 10 баталгаа
-
2015 оны 6 сарын 06
Манай дуурийн тайзнаа “Тоска” 1982 оны нэгдүгээр сарын 9-нд анх тоглогдож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулсан байдаг
-
2015 оны 6 сарын 06
Солонгос Монгол оддын хамтарсан тоглолт болно
2015 оны 6 сарын 2
Солонгосын ЭСЯ-аас БНСУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан “Солонгос-Монголын найрамдлын сар” аяныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд “La Traviata” дуурь солонгос найруулагчийн найруулснаар тайзнаа амилсан болон өнгөрөгч сарын 29-31-ны өдрүүдэд Тэнгис кино театрт “Солонгосын кино өдөрлөг” зохион байгуулагдлаа. Кино өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд БНСУ-аас Монгол улсад Суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сун болон Монгол Улсын БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга нар оролцов. Мөн нэрт кино найруулагч Юн Жэ Гюнь найруулагчийн “Эцэгтээ зориулсан шүлэг” кино Тэнгис кион театрын дэлгэцнээ үнэ төлбөргүйгээр гарав. Энэ ням гаригт Солонгосын ЭСЯ-аас солонгос хоол хийх үзүүлбэр болон үзэсгэлэн худалдааг зохион байгуулах аж. Үзэсгэлэн худалдаанаас олсон ашиг буяны үйлсэд зориулагдана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм. Үүнээс гадна ирэх долоо хоногийн бямба гаригт Солонгос, Монголын оддын хамтарсан K-pop тогтолт болно.
-
2015 оны 6 сарын 06
“Гурван найз яасан байх нь уу” кино 283 сая төгрөгийн ашиг олжээ
-
2015 оны 6 сарын 06
Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжин “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэж, “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Автомашингүй өдөр“ өнөөдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлийн иргэдийг авто машинаасаа татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчихыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас уриалж байна.
-
2015 оны 6 сарын 04
”Эр хүн болгож өгөөч” уран сайхны кино өчигдрөөс Тэнгис, Хүннү моллын дэлгэцнээ гарч эхэллээ. Тайзнаа гурван удаа амилж байсан уг зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор жүжигчин, найруулагч Э.Батхүү ажилласан юм.
-
2015 оны 6 сарын 04
“Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй энэ сарын нэгэнд зуурдаар нас баржээ.
Ч.Сүбээдэй загварын ертөнцөд хөл тавиад удаагүй ч хүн бүрийн хүндэтгэлийг хүлээж, эх орныхоо нэрийг гадаадын загвар ертөнцөд цуурайтуулж явсан бөгөөд эх орондоо түр ирэхдээ ийнхүү бурханы оронд оджээ.
Дөнгөж 22 насандаа хайртай дотны хүмүүсээ орхин одсон түүний араас агентлагийнхан нь ихэд гашуудан эмгэнэж байна. Ид хийж бүтээх насандаа ийн хорвоог орхисон талийгаачийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Талийгаач загвар өмсөгч С.Төгстэй багагүй хугацаанд хамт амьдарч байсан бөгөөд С.Төгс фэйсбүүк хуудаснаа “Амьдралын минь нэг хэсэг байсанд баярлалаа. Амгалан нойрсдоо...” хэмээн эмгэнэл илэрхийлжээ.
-
2015 оны 6 сарын 04
Жингээ барихад зөөхий тустай гэж дуулсан. Ялангуяа, өглөө болон өдөртөө хар талхан дээр тавиад идэхэд өег, цатгалан мэдрэмж төрүүлдэг, хамгийн гол нь бие махбодид уургийн тэжээлийг хангаж өгдөг юм байна.
-
2015 оны 6 сарын 04
Тэрбээр ”Женнифер Лопезийг урьсан нь үнэн. Гэхдээ энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Гэрээ, хэлэлцээрийн түвшинд явж байгаа учраас мэдээлэл өгөхгүй боломжгүй” гэжээ.
-
2015 оны 6 сарын 04
Туркийн кино өдөрлөг болно
-
2015 оны 6 сарын 03
Б.Лагшмигийн тухайд дипломат айлын ганц охин бөгөөд Москвад бага насаа өнгөрүүлсэн, хэл ус, боловсрол мэдлэг сайтай гэдэг юм билээ. Англи, орос, франц хэлийг бүрэн эзэмшсэн бүсгүй ”Эрэл” сургуулийг онц дүүргэж улмаар ЭМШУИС-ийг эмч мэргэжлээр төгсжээ.
-
2015 оны 6 сарын 03
УДЭТ-ийн жүжигчин, туслах найруулагчаас урлагийн гараагаа эхэлсэн Э.Батхүүг уншигч та ”Татар ажиллагаа” киноны Колягийн дүрээр нь илүүтэй сайн танина. Өдгөө ”Шинэ үе” продакшны жүжигчнээр ажиллаж байгаа юм.
-
2015 оны 6 сарын 02
Фото: ”Калифорниа фитнесс” шинэ салбар
-
2015 оны 6 сарын 02
УДЭТ-ийн жүжигчин, туслах найруулагчаас урлагийн гараагаа эхэлсэн Э.Батхүүг уншигч та ”Татар ажиллагаа” киноны Колягийн дүрээр нь илүүтэй сайн танина. Өдгөө ”Шинэ үе” продакшны жүжигчин жүжигчнээр ажиллаж байгаа юм.
-
2015 оны 6 сарын 02
Солонгос Монгол оддын хамтарсан тоглолт болно