Энэ сарын 13-ны өдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн "Төмөр нар " монголын уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж байгаа гэнэ. Энэхүү киноны зохиолч Ж.Буянтөгс нь хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулахыг зорьжээ. Хүүхэд хэрхэн төлөвшихөөс ямар хүн болохийн эхлэл тавигддаг. Өнөөөдрийн үйлдэл маргаашийн дадал болдог . Тэгэхээр ээж аав, томчууд хүүхдийнхээ хүмүүжилд багаас нь анхаарч зөв жолоодох ёстойг ойлгуулж чаддагаараа уг кино онцлогтой болсон гэж хэлж болно. Түүнчлэн Монгол анх удаа насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн амьдралыг харуулсан кино болж буй юм.
Уг кино нь Тэнгис кино театрын дэлгэцнээ гараад эхэлчихсэн. Бусад кино театруудаар ч тун удахгүй гарч эхлэх юм байна. Нэмж хэлэхэд энэхүү кинонд ерөнхий найруулагчаар Лодойдамбын Ганэрдэнэ, Зохиолч продюсер Жанцмаагийн Буянтөгс, Продюсер Пүрэвсүхийн Бэрхээдэй, Продюсер Санжаабээрэнгийн Орхонтуул нарын баг хамт олон ажиллажээ. Зохиолч Ж.Буянтөгс нь өмнө нь "Ахлах сургууль" кино зохиол бичиж үзэгчдийн хүртээл болгож байсан билээ.