Тайванийн үндэсний номын сан, зохиолчдын фэн клубийн гишүүд Монголын яруу найрагчдыг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Монгол, Тайванийн яруу найрагчид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж. Түүнчлэн, хоёр орны яруу найрагчдын шүлгийн уншлага болж, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх, Ч.Дагмидмаа, Б.Сарантуяа нар шүлгээ сонирхууллаа. Энэ үеэр Монголын яруу найрагчдын шүлэг, зохиол, хөрөг зураг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдэж, тус үзэсгэлэнд оролцсон О.Содномпил, Г.Мөнхцэцэг, Б.Сарантуяа, Ч.Дагмидмаа нарын бүтээлийг Тайванийн үндэсний номын санд үлдээлээ.
Д.Дуулим