ДОЗ ПЛАС энтертайнмэнтын "Элэг нэгтэн" уран сайхны кино Энэтхэгийн Дэли хотын “Нойда” Олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.
Тус наадамд 21 улс орны шилдэг кинонууд оролцсон аж. Энэ талаар ДОЗ ПЛАС энтертайнмэнтын жүжигчин А.Мөнгөндөл өөрийн цахим хуудсандаа, “Энэтхэг Дэли хотын Нойда Олон улсын кино наадамд 21 улс орны кино оролцож бидний хийсэн Элэг Нэгтэн (МУСК) шагнал авлаа. Элэг Нэгтэн киноны олон улсын 2 дахь шагнал боллоо. Энэ бол жинхэн бидний хөдөлмөрийн амт. Энэхүү киноны төлөө хөлсөө урсгаж сэтгэлээ өгсөнд хүн бүхэнд ДОЗ ПЛАС энтертайнмэнтын өмнөөс баярлаж байнаа. Удахгүй цомоо аваад очлоо шүү манайхан. Монголын кино урлагийн зам үргэлж гэрэлтэх болтугай. Сайхан сайхан” хэмээн мэдээлжээ.