-
2015 оны 9 сарын 01
“Ахлах сургууль” уран сайхны кино өнөөдөр албан ёсны нээлтээ хийнэ.
Энэхүү кино нь LAMSAN продакшны анхны уран бүтээл бөгөөд “Төгс хөгжлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ж.Буянтөгс бодит амьдралаас сэдэвлэн, өөрийн шавь Батцэцэгтээ зориулан энэхүү кино зохиолыг бичиж, продюссерээр давхар ажилласан байна.
Үе үеийн хүүхэд залууст эцэг эхээ хайрлаж хүндлэх хүмүүжлийг кино урлагаар дамжуулан хэлэхийг оролдон бүтээлээ туурвижээ.
Харин бусад уран бүтээлчдийн хувьд СТА Г.Ган-Очир бүжиг дэглээчээр, ерөнхий продюссерээр Б.Янжмаа, найруулагчаар Ө. Бат-Эрдэнэ, ерөнхий зураглаачаар Д.Алтантулга /LAMSAN продакшн/ нар ажилласан байна.
Мөн кино нэг жилийн өмнөөс хийгдсэн ба нээлт маргааш буюу шинэ хичээлийн нээлттэй цуг ӨРГӨӨ-1 кино театр дээр 14,00 цагаас мөн ӨРГӨӨ -2 кино театра дээр 18 цагаас тус тус нээлтээ хийх аж.
-
2015 оны 9 сарын 01
Эх орныхоо үзэсгэлэн гоо , ухаан төгс охид бүсгүйчүүдийг шалгаруулдаг ”Мисс Монголиа-2015” тун удахгүй эхлэх гэж байна.
Жил бүр өөр өөрийн онцлогтой болж цар хүрээгээ тэлсээр байгаа тус наадам өмнөх жилүүдэд шилдэг гоо бүсгүйгээ “Miss International” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнадаг байсан.
Харин энэ жилээс наадамд ажилттай оролцсон мисс бүсгүйчүүд Олон улсын Мисс-ийн тэмцээнд оролцох боломж олгогдож байна. Ингэснээр шилдэг мисс бүсгүйчүүд эх орноо төлөөлөн дэлхийд өндрөөр үнэлэгддэг “Miss International” , ”Miss World University” , ”Miss Tourism World” зэрэг тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох юм.
Түүнчлэн уламжлал ёсоор ”Мисс Монголиа” тэмцээн телевизийн нэвтрүүлэг болон үзэгчдэд хүрэх бөгөөд энэ жил Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевиз хамтран ажиллахаар болжээ.
”Мисс Монголиа-2015” уралдаант тэмцээн Олон улсын Миссийн тэмцээний жишгээр зургаан төрлөөр шалгаруулдаг. Үүнд,
1. Мисс модель
2. Мисс фото
3. Мисс авъяас
4. Мисс бикини
5. Мисс спорт
6. Мисс гүүдвил / оюунлаг ухаалаг тусч / тус тус багтаж байна.
Оролцогчдоос шилдэг 14 оролцогчийг финалын шатанд шалгаруулж, телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх олгох бөгөөд дээрх зургаан төрлөөс гадна “Тэргүүн Мисс”, ”Дэд Мисс”-ийн төлөө өрсөлдөх юм байна. “Мисс Монголиа 2015” наадмын бүртгэл есдүрээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
-
2015 оны 9 сарын 01
БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулсан бүжгийн спортын тэмцээнд Дорнод аймгийн “Дорнын солонго” бүжгийн дугуйлангийн сурагчид тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн болжээ.
-
2015 оны 8 сарын 31
“Ахлах сургууль” уран сайхны кино маргааш албан ёсны нээлтээ хийнэ.
-
2015 оны 8 сарын 31
”Зөөлөн гуниг” дууг сонсохоор ”Мөнхий реп” хамтлагийг үгүйлдэг сонсогч, фэнүүд бишгүй олон биз ээ. Нэгэн үе залуусыг байлдан дагуулсан тус хамтлагийн ”Хайрын эзэн”, “Энэ хайр байж”, “Цаснаар”, ”You and me” зэрэг дуунууд нь хит болж, сонсогчдын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн.
Тэгвэл ”Мөнхийн реп” фэнүүдтэйгээ ”Crocus Event Hall”-д есдүгээр сарын 4-нд ”Hit songs” шоу тоглолтоороо уулзана.
Тэд энэхүү тоглолтоороо хит дуунуудаа дуулан үзэгч, фэнүүдтэйгээ нэгэн үдшийг дурсамжаар дүүрэн доргио өнгөрүүлэхээр аль хэдийнээ бэлтгэлээ базааж дуусчээ.
-
2015 оны 8 сарын 31
Гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төв энэ хичээлийн жилийн элсэлтээ маргааш буюу есдүгээр сарын 1-нээс авна.
Тус төв уран зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сүрлэн урлал, хувцас дизайн, эсгий урлал, баримал, ханын чимэглэл, сийлбэр зэрэг төрлөөр 16 ангид элсэлт авах юм.
Тодруулбал,
Уран зураг
Сийлбэр
Ханын чимэг сийлбэр
Сүрлэн наамал
Сүрлэн сүлжмэл
Хүүхэлдэй бэлэг дурсгал
Баримал керамик
Хайчилбар
Шүрэн урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал
Хувцас дизайн
Арьсан урлал
Нисэх онгоцнызагвар зохион бүтээх
Усан онгоцны загвар зохион бүтээх
Авто машины загвар зохион бүтээх
Автоматик электроник
Анхан шатны сургалт /2-5-р анги/ ангиуд элсэлт авна.
Бүртгэл есдүгээр сарын 14-нийг хүртэл өдөр бүр 09.00-17.00 цагийн хооронд Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болно.
-
2015 оны 8 сарын 31
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жил, уран бүтээлээ туурвиж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан нэрт хөгжмийн зохиолчын нэрэмжит “Дууны хорвоо -2” тэмцээн ирэх сарын 11,12-нд Булган аймагт болох юм.
Тус уралдаанд мэргэжлийн бус дуулаачдаас эхлээд 18-40 насны МУСТА цол тэмдэгтэй уран бүтээлчид оролцох боломжтой аж. Тус тэмцээн хоёр үе шаттай үргэлжлэх бөгөөд наадмын эхний шатанд оролцогч хөгжмийн зохиолчийн дуунаас сонгож, төгөлдөр хуур хөгжимтэй оролцох юм. Мөн дараагийн шатанд фонограммтай байх бөгөөд “Дууны хорвоо” бүтээл нь заавал дуулах дуугаар онцолжээ.
Хоёр дахь жилдээ болох тус уралдааны шагналын хувьд тэргүүн байр таван сая, удаах байр гурван сая, гутгаар байрын эзнийг хоёр саяар урамшуулах бол тусгай байр хагас сая төгрөг байх ажээ. Сонирхуулахад Ц.Чинзориг агсны нэрэмжит анхны тэмцээнд ӨМӨЗО, Буриадын дуучид дуучид оролцож байжээ.
-
2015 оны 8 сарын 31
Дэлхийн тусгай олимпийн Зүүн азийн бүсийн удирдлагын хурал энэ сарын 2-5-ны хооронд Монгол Улсад болох гэж байна.
-
2015 оны 8 сарын 31
Паралимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав ”Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авчээ.
-
2015 оны 8 сарын 30
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жил, уран бүтээлээ туурвиж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
-
2015 оны 8 сарын 30
Казахстаны Астана хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр багийн тэмцээнээр үргэлжилж байгаа билээ.
-
2015 оны 8 сарын 30
МУГЖ Г.Ариунбаатар алдарт Мариинский театрын уран бүтээлийн 233 дахь улирлын нээлтийн тоглолтод оролцохоор болжээ.
-
2015 оны 8 сарын 30
Казахстаны Астана хотноо жүдо бөхийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
-
2015 оны 8 сарын 30
Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна.
-
2015 оны 8 сарын 29
Хумсанд илэрдэг түгээмэл 4 гэмтэл, арчилгаа
2015 оны 8 сарын 20
-
2015 оны 8 сарын 29
5 хормын дотор стрессээ тайлах аргууд
-
2015 оны 8 сарын 29
Өнөөдөр Н.Түвшинбаяр, О.Жавзмаа нар барилдана
-
2015 оны 8 сарын 28
2015 оны хичээлийн жил эхэлж байгаатай хобогдуулан их хотын өнгө төрхийг тодорхойлсон залуусдаа зориулан Red Dance Friday 2015 партиг зайсан ”Чингисийн өргөө”-д зохион байгуулах байна.
Та манай шоунд ирснээр удаан уулзаагүй найз нөхөд, хамт олонтойгоо гайхалтай, гал халуун бүжгийн үдшийг сэтгэл ханамжийн дээд цэгтээ тултал мэдрэх болноо.
Мөн таныг чадварлаг Dj, хамтлаг дуучид, бүжиг болон олон гэнтийн бэлэг хүлээж байна.
-------------------------------------------------------
To participate:
- TATAR
- PROJECT X
- DYNAMIC
- AMERCIAN INDIAN DANCE
- FIRE DANCE
- BODY ART
Guest DJ:
DJ AMARAA /DEEP HOUSE/
DJ AARAN /PROGRESSIVE HOUSE/
DJ BATJA /HIP HOP R&B/
DJ 2MEE /ELECTO HOUSE/
DJ CMD /LEADING ELECTRO MUSIC/
DJ ZOLBOO /HIP HOP, TRAP, HOUSE/
--------------------------------------------------------
Энгийн Такс /бонус/: 20.000 төгрөгөөр 9 сарын 04 ны өдрөө шууд үүднээсээ борлуулна.
Онцгой Такс: 30.000 төгрөгөөр 3 хүн орох боломжтой. Зарах хугацаа 8 сарын 31 ны Даваа гаригийн 09:00 цагаас эхлэн зарагдана.
----------------------------------------------------------------
Сэт захиалга:
file:///C:/Users/CGDesigner/Desktop/Red%20Dance%20Friday/Set.jpg
---------------------------------------------------------------
Нас:
ENTRY 18+, DRINK 21+
Холбоо барих дугаар: 99215224, 88048616, 96596869
-
2015 оны 8 сарын 28
Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах техникийн олон төрөлт спортын шигшээ багийн тамирчид 2015 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр ОХУ-ын Санктпетрбург хотноо зохиогдох 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 4 удаагаа оролцохоор эх орноосоо мордлоо.
Тэмцээнд ОХУ, Австри, Беларусь, Чех, Солонгос, Украин, Латви, Турк зэрэг 20 гаруй улсын баг тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээн 09-р сарын 10-ны өдрийг дуустал олон төрөлд зохиогдох юм.
Монгол улсын баг тамирчид уг тэмцээнд амжилттай оролцдог бөгөөд тэдэнд амжилт гаргахыг хүсье. - See more at: http://www.wikimon.mn/content/63483.shtml#sthash.ohx1Z6yn.dpuf
-
2015 оны 8 сарын 28
Хөтлөгч Б.Жаргалмаа 10 дугаар сард ажилдаа орно