-
2015 оны 9 сарын 07
Замын хажуу руу хазайсан автобуснаас 33 иргэнийг аюулгүй гаргалаа
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-09-07 10:34:37
Өнгөрсөн бямба гарагт буюу 9 дүгээр сарын 5-ны өдрийн өглөөний 8 цаг 35 минутанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Гэсэр сүмийн уулзвар дээр автобус замын хажуу руу орж зорчигчид гарч чадахгүй, хөдөлгөвөл унах гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, гал унтраах аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 23-41 УНБ улсын дугаартай Хороолол- Монгол Улсын Их сургууль– Дүнжингарав чиглэлийн том оврын автобусны тормос нь ажиллахгүй болсны улмаас замын хажуу руу баруун талаараа 45 градус хазайсан байдалтай байсан байна.
Аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж автобусны зүүн талын гэрлийн шонгоос аврах олсоор татаж, холматро багажны даацын тулгуураар баруун талын хаалганы багана, хойд талаас тулж бэхэлсэн байна. Мөн Ати-бус ХХК-ийн эксковатораар баруун талаас нь давхар тулгуур бэхэлгээ хийж баруун урд хаалгаар зорчигчидыг гаргасан байна. Автобусанд нийт 33 иргэн байсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй байсан байна. Аврах ангийн эмч нар 4 иргэнд үзлэг хийхэд гэмтэл илрээгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 07
”Ulaanbaatar 2015”туялзуур сэлэмний залуучуудын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Энэ тэмцээний хүрээндУлаанбаатар хотноо Азийн Туялзуур Сэлэмний Холбооны 2015 оны Ерөнхий Ассемблей болж байгаа бөгөөдтус хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон хүндэт зочид оролцож байна.
Тус тэмцээнд Монгол улсаас анх удаа бүтэн баг буюу туялзуур сэлэмний 3 төрөл болох epee, foil, sabre төрөлд 15 тамирчин, 4 дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.
”Ulaanbaatar 2015”туялзуур сэлэмний залуучуудын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг үзэхэд үнэ төлбөргүй тул нийт ард иргэд, спорт сонирхогч та бүхэн есдүгээр сарын 7-12-ныБуянт-Ухаа спорт цогцолборыг зорин Ази, Номхон далайн орнуудын 34 улсын 210 сэлэмчний тулааныг үзэн, Монголынхоо баг тамирчдыг дэмжээрэй.
Тэмцээний өдрүүд Улсын Драмын Эрдмийн ТеатраасБуянт-Ухаа спорт цогцолборчиглэлд шугамын автобус өглөөний 09.00 цагаас эхлэн цаг тутам үнэ төлбөргүй явах ажээ.
-
2015 оны 9 сарын 07
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Уран бүтээлийн хэлтсийн дарга Х.Энхбаттай уулзаж Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний талаар ярилцлаа.
-
2015 оны 9 сарын 07
АНУ-ын Лас-Вегас хот
2015 оны есдүгээр сарын 7-12
“The Orleans Arena” спортын ордон
-
2015 оны 9 сарын 06
”Ulaanbaatar 2015” туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлт маргааш Улаанбаатар хотноо болно.
-
2015 оны 9 сарын 06
Ази тивийн аварга шалгаруулах боксын XXVIII дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн 60кг-д Доржнямбуугийн Отгондалай түрүүллээ.
-
2015 оны 9 сарын 06
Германы Мюнхен хотноо болж байгаа ”Дэлхийн цом”-ын финалын аварга шалгаруулах тэмцээнээс Гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ.
-
2015 оны 9 сарын 06
ОХУ-ын Санктпетербург хотноо дэлхийн 19 орны 223 мэргэжлийн дуурийн дуучин авьяас билгээ сорьжээ.
-
2015 оны 9 сарын 06
Энэхүү хөтөлбөрт үйл ажиллагааны нэгэн гайхамшигт тоглолт 2015 оны 09-р сарын 07-нд Улаанбаатар чуулгын тайзнаа 19.00 цагаас эгшиглэх юм.
-
2015 оны 9 сарын 05
Хатуу сонсогдож байж мэдэх ч магтах ба загнах нь хүүхдэд ямар өөр нөлөө үзүүлдгийг мэдвэл хэтрүүлсэн санагдахгүй.
Хүүхэд хүн болж өсөж хөгжихийн тулд магтаал ус агаар мэт хэрэгтэй.
Магтаал ямар хэрэгтэйг ойлгохын тулд хичээлээ хийсэнгүй гэж загнахад хүүхдийн тархинд ямар процесс явагддагийг ойлгох хэрэгтэй. Загнах арга янз бүр.
Хэлэх үг, загнах аргаа андуурвал хүүхэд “чи толгой муутай” байна гэсэн дохио болгон хүлээж авдаг байна. Ямар нэг юмыг чадсан, чадаагүйн тухай гэхээсээ өөрийгөө үзэх үзэлд нь “би толгой муутай, чаддаггүй” гэх сэв суумагц ганц удаа юм ойлгоогүйгээсээ болоод бусад хичээлдээ ч хүүхдийн сониуч зан, сурах мэдэх, асуух эрмэлзлээр биш “би толгой муутай, ойлгохгүй, загнуулахгүйн тулд яах вэ” гэсэн сөрөг мэдрэмжээр хандахад хөтөлнө.
Сүүлийн үеийн судалгаанаас харахад ийм хандлагатай болж, алдахаас айж биеэ барьж, сандарч тэвдмэгц хүүхдийн тархи бета үелзэлд орж байдаг байна.
Энэ нь яана гэсэн үг вэ?
Хичээллэх чадвар муудаж, ойлгоц удааширна гэсэн үг. Бэта үелзэл сэргэг байж шинэ юм сурах, даалгавар хийхэд тустай ч хэт ихдвэл стресс, түгшүүр үүсгэж юмыг өөрийн сонирхлоор сурах, ойлгох чадвар мууддаг байна.
Явцыг жагсааж харвал ийм цикл үүснэ.
Эцэг эх хүүхдийнхээ алдааг буруутгаж загнана
Хүүхдэд айх тэвдэх мэдрэмж үүснэ
Хүүхдийн тархи бэта үелзэлд орно
Хүүхдийн ойлгоц улам муудна
Дараагийн хичээлээ ойлгохгүйд хүрнэ
Дахин загнуулна
Нэгдүгээр шат руу буцна, ингээд хар цикл үүснэ.
Хүүхдийг загнах нь ямар уршигтайг ойлгож, сурах явцад магтаал чихэр хоёроос өөр юм хольдоггүй нэг айхтар үндэстэн бий. Жүүдүүд. Тэдний хүүхдэд ном заах арга ухаанаас энд нийтэлсэн.
Өчигдөрхөн бяцхан үрсээ эрдмийн хаалгаар хөтөлж оруулсан эцэг эх та хүүхдийг магтаж өсгөж байна уу, загнаж өсгөж байна уу, тэнгэр газар шиг ялгаа үүсгэдгийг битгий мартаарай.
-
2015 оны 9 сарын 05
”Амьдрах Тасалбар”, ”Хөх толбот хүмүүс”, ”Дүүлэн нис” киноны найруулагч Ш.Доржсүрэнгийн дараагийн бүтээл ”ЭЛЭГ НЭГТЭН” уран сайхны кино нь олны дунд хүлээлт үүсгээд байгаа билээ. Хүлээлт үүсгэхэд, Дэлхийн энтэй Азийн шилдэг жүжигчид тоглосон учраас кино сонирхогчид дэлгэцнээ гарахыг тэсэн ядан хүлээж буй юм.
Монголын кино урлагийн түүхнээс тэртээх 1990-ээд оны үеэс арчигдсан “Үзлэг” буюу хяналтыг дахин сэргээгдэж эхэлсэн билээ. Тэгвэл ”Доз Плас” интэртаймэнтийн ЭЛЭГ НЭГТЭН кино нь ойрын өдрүүдэд Монголын мэргэжлийн кино шүүмжлэгчид буюу өмнө үеийн акулуудын шүүлтээр орж дүнгээ тавиулахаар болжээ.
Кино урлаг шүүмжлэлгүй бол хөгжихгүй гэдэг. Тиймээс мэргэжлийн шүүлтээр заавал орох ёстой гэж тэд үзсэн байна. Удахгүй нээлтээ хийж үзэгчдийн оюуны цангааг тайлах, оюуны өмчийг мэргэжлийн шүүлтүүрээр оруулж байгаа явдал нь кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах биз ээ.
-
2015 оны 9 сарын 05
БНСУ-ын Сөүл хотын симфони найрал хөгжмийн удирдаач, Москва хотын Павловскийгийн нэрэмжит театрын удирдаач Ну Тэ Чол Монгол Улсын Филармонийн захиргаа, симфони найрал хөгжмийн уран бүтээлчидтэй хамтран хоёр улсын сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц төсөл хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж Монгол, Солонгос улсын соёлын харилцааг улам бэхжүүлэх, үзэгч түмэнд сонгодог урлагийн гайхамшгийг сурталчлан таниулах зорилготойгоор олон талт үйл ажиллагаа, тоглолтуудыг хүргэхэд бэлэн болоод байна.
Уг үйл ажиллагааны хүрээнд:
Ш 2015.09.04 Монгол-Солонгос-ОХУ-ын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт /ОХУ-ын Улан-Үдэ хот/
Ш 2015.09.07 Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим БНСУ-ын хөгжимчид хамтарсан концерт /Улаанбаатар Улаанбаатар чуулга/
Ш 2015.10.01-10.15 нд Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан аялан тоглолт /Сөүл хот/ зохион байгуулна.
Удирдаач Ну Тэ Чол нь Австри Bruckner-ийн хөгжмийн сургуулийг удирдаач мэргэжлээр (1996он), Хөгжмийн онол (2000он), Оросын Глинкагийн нэрэмжит хөгжмийн сургалтын удирдаач, шилдэг хөгжимчний академийг (2004он), Германы Вюрцбургийн хөгжмийн их сургууль (1994он), Австрын венийн хөгжмийн их сургууль(1999он) зэрэг сургуулиудад суралцаж, Торонтогийн филармони, Словакийн филармони, Москва дахь улсын симфони, Янаачекийн филармони, Унгарын симфони, Сөүл хот зэрэг 130 гаруй дэлхийн алдартай найрал хөгжим болон, 270 гаруй тайзан дээр гарч 700 гаад сонгодог урлагийн тоглолтыг удирдаж байсан нэрт удирдаач юм.
Энэхүү хөтөлбөрт үйл ажиллагааны нэгэн гахаймшигт тоглолт 2015 оны 09-р сарын 07-нд Улаанбаатар чуулгын тайзнаа 19.00 цагаас эгшиглэнэ. Сонгодог урлагт дуртай үзэгч, сонсогч та бүхнийг БНСУ-ын нэрт удирдаач Ну Тэ Чол болон Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн уран тансаг аялгуунд хүрэлцэн ирэхийг урьж байна.
-
2015 оны 9 сарын 05
Уран бүтээлч О.Дарамбазар – Тэрээр ХХ р зууны монголын уран зургийн мастеруудаар хичээл заалгаж, тэдгээрийн арга барилаас суралцаж байжээ. Зураач О.Дарамбазар 1980 оноос хойш график болон уран зургийн чиглэлээр бүтээлээ туурвисаар байгаа. Судалбар Үзэсгэлэнд түүний 20 орчим байгалийн судалбар зургууд дэлгэгдсэн.
Уран бүтээлч Ч.Болор –Ичинноров багшийн шавь болж урлагт эргэлт буцалтгүй орсон түүний бүтээлүүдээс багшийх нь арга барил харагддаг. Түүний байгалийн бүтээлүүд нь баялаг өнгөтэй, тухайн үеийн байгалийн агшинг үзэгчийн сэтгэлд мэдрэгдтэл дүрслэдгээрээ онцлог байдаг.
-
2015 оны 9 сарын 05
Залуусын хот хэмээгдэх Дархан хотын ”X-Mass” продакшн, ”Орхон” рекордсын хамт олон ”Сүүлчийн төрсөн өдөр” уран сайхны киног бүтээж үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. Тус киноны ерөнхий найруулагчаар Г.Гантулга, ерөнхий продесер А.Соронзонболд нар ажиллажээ.
Дүрүүдэд Э.Билгүүн, М.Баярмагнай, Э.Сэргэлэн, М.Дархансүрэн, О.Хонгорзул, Б.Ариунзул, Ш.Мөнхзаяа, М.Анударь, М.Уянга, Г.Даваадорж нар тоглосон байна. Аймшгийн төрөл жанарын тус кино тун удахгүй Дархан хотын Соёомбо кино теарт нээлтээ хийх юм байна. Ингээд уншигчиддаа тус киноны трайлерыг хүргэж байна
-
2015 оны 9 сарын 05
Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй “Монголын мистер” өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбооноос зохион байгуулж улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнд үе үеийн “Мистер” цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангиллаар өрсөлдөж аваргуудаа тодруулах аж.
-
2015 оны 9 сарын 05
Азийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна.
Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өчигдөр боллоо. Манай тамирчин 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай Узбекстаны тамирчин Авдураймовтой тулалдаж ялалт байгууллаа. Тэрбээр өнөөдөр Казахстаны тамирчинтай Алтан медалийн төлөө тулалдана.
-
2015 оны 9 сарын 04
Хүүхэд бүхний үзэж өсдөг Үнсгэлжингийн түүх Монголд амилахаар болжээ. Дэлхийд алдартай Германы хүүхэлдэйн театрынхан ирэх сард манай улсад ирж энэ жүжгийг дуулалт хэлбрээр тоглох юм. Тус театрын багачууд дэлхийн 50 оронд аялан тоглохоор гарсны 21 дэх нь манай улс аж. Жүжиг хоёр цаг үргэлжлэх бөгөөд 14-16 насны багачууд гол дүрд нь тоглох юм.
-
2015 оны 9 сарын 04
Монгол Улсад циркийн урлаг хөгжөөд 70 жил болсон бөгөөд циркчид түүхт ойгоо энэ жил тэмдэглэх юм. Тэгвэл ойн хүрээнд эх орондоо анх удаа олон улсын залуу циркчдийн наадмыг зохион байгуулах гэж байна. Тоо нь эрс буурсан циркийн үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, энэхүү урлагийн олон нийтэд сурталчлах зорилготой тус наадам ирэх сарын 12-нд эхэлж долоо хоног үргэлжлэх бөгөөд анхдугаар наадамд Монгол, Япон, Казахстан, ОХУ, Швейцарь, Вьетнам, ӨМӨЗО, Якутын циркчид оролцох юм.
-
2015 оны 9 сарын 04
Өнгөрсөн долоодугаар сард дэлхийн сонгодог урлагийн олимп болсон ОХУ-ын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын сонгодог хөгжмийн уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монгол Улсын гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар гранпри хүртэн дэлхийн хэмжээний дуучин гэдгээ нотлон харуулсан билээ.
Тэрээр өнгөрсөн жилээс Улаан-Үүд хотноо Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар уригдан уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэгвэл тэрээр энэ сарын 17-нд Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглогдох Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Скарпиад гоцлохоор болжээ.
-
2015 оны 9 сарын 04
”Twins Film” студийн бүтээл ”Такси” инээдмийн уран сайхны өнөөдөр ”Өргөө-1” кино театрт 16:00 цагаас нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох нь ээ. Тус киноны ерөнхий продюссерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар Fine Art студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар Нарангэрэл, ерөнхий зураачаар Гүен нар ажилласан байна.
00
Тус киноны ерөнхий продюссерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар Fine Art студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар Нарангэрэл, ерөнхий зураачаар Гүен нар ажилласан байна.
Нээлтийн үеэр ”Улаанбаатар” такси компаний ажилчид кино театрууд руу үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. ”Такси” киноны гол дүрийг та бидний сайн мэдэх жүжигчин Л.Сөрөлт, амьлуулсан бөгөад энэ нь түүний анхны гол дүр нь юм байна. Харин дүрүүдэд жүжигчин найруулагч С.Баттулга, Маск продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, жүжигчин С.Өлзийхүү, ТВ коктейль хамтлагийн жүжигчин Өнөржаргал зэрэг олны танил жүжигчдээс гадна инээдмийн кино болохоор хошин урлагийн жүжигчид, залуу уран бүтээлчид гээд их олон уран бүтээлчид оролцон тогложээ.