“Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг угтан өнөөдөр 16.00 цагаас Хүүхдийн төв номын санд уран зохиолын үе үеэс төлөөлж 21 яруу найрагч сонгодог хөгжмийн аялгуун шүлэг найргаа унших аж.
Шүлгээ унших 21 найрагчийнхаа бүтээлээр тухайн өдөр номын үзэсгэлэнг дэлгэхээр болсон байна.
Хүүхдийн төв номын сангаас санаачлан Р.Чойномын “ӨД” сан, Монголын зохиолчдын эвлэл хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд үзэж сонирхохыг хүссэн хүн бүхэнд нээлтэй юм байна.