ХБНГУ-ын Халле хотноо 43 дахь удаагаа болж буй "Химийн цом" олон улсын боксын тэмцээнээс манай тамирчид гурван алт, нэг мөнгөн медаль хүртжээ.
Тухайлбал, тус тэмцээний 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ түрүүлснээр өмнө нь хүртэж байсан мөнгө, хүрэл медалиа улам чанаржуулж шилдэг тамирчин гэдгээ баталлаа. Тэрбээр хагас шигшээд Германы боксчин Кристос Черакисийг 3:0-ээр ялсан бол аваргын төлөө Алберто Мустафитай өрсөлдөж 2:1-ээр хожиж “Химийн цом”-ын аварга болсон юм. Тэрбээр хагас шигшээд дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ронни Бебликийг хожин аваргын төлөө шалгарч, боксчин Европын аваргын хүрэл медальт Тоуба Хамзаг 3:0-ээр илт давуу ялж аварга болов. Мөн тус тэмцээний 56 кг-д ОУХМ Э.Цэндбаатар аваргын алтан медалийн эзэн болсон юм.
Азийн хүүхдийн наадмын мөнгө, Азийн залуучуудын хүрэл медальт Э.Цэндбаатар хагас шигшээд Германы Ш. Раманыг техникийн илт давуугаар ялсан. Харин аваргын төлөө Азийн наадмын мөнгөн медальт, АIВА-пробоксын тэмцээнд аваргалж олимпийн эрхээ авсан Хятадын боксчин Занг Жиавейг 2:1-ээр ялж түрүүллээ.
Сэтгэгдэл (1)