Мэргэжлийн сүмогийн 3-р сарын тэмцээн "Харү башё" Японы Осака хотноо 2 дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдөр Ёкозүна Хакүхо М.Даваажаргал Котоюүкиг, Ёкозүна Какүрюү М.Ананд Такаясүг, Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Окиноүмиг, Оозэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Аоиямаг, Таканоива А.Баасандорж Тойохибикиг, Ичиножёо А.Ичинноров Гагамарүг, Тамаваши Б.Мөнх-Оргил Саданоүмиг тус тус давж Кёкшүшюүхо Т.Эрдэнэбаатар Икиойд өвдөг шороодлоо.
Хакүхо М.Даваажаргал Котоюүкиг давснаар Ёкозүна цол хүртсэнээс хойш 671 дэх даваагаа авч Ёкозүна Китаноүмигийн дээд амжилтыг шинэчиллээ.
Чадраабал Баатарзориг /UBS/
Сэтгэгдэл (3)