“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна.
Үүнтэй холбогдуулан тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Шилдэг циркчдийн тоглолтод оролцохоор олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад ирнэ. Энэхүү тоглолтод АНУ, БНАСАУ, Франц, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украйн, Вьетнам зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцох юм байна. Мөн арслан, сармагчин, лам гөрөөс, одой морьд, сургуультай ноход зэрэг 5 төрлийн амьтан үзүүлбэрт оролцохоор Казахстан, Узбекстан улсаас өнөөдөр гарсан байна. Амьтад Монголд гурван хоногийн дараа ирэх аж.
“Монголын үндэсний цирк”-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвбадам: Монголын цирк 2013 оноос эхлэн цирк хөгжлийн төвийн байгууллагатай хамтарч циркийн өнөөгийн түвшинг хөгжүүлэхийн тулд дэлхийн циркийн уран бүтээлчдийг урьж авчрах нь зүйтэй гэж үзэн, энэ тоглолтыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Циркийн урлаг бол эрч хүч, эр зориг, гоо сайхныг төгс бүрдүүлж чадсан гайхамшигт сонгодог урлаг юм. Өнөө үед Дэлхийн Циркийн урлагийн орчин үеийн хөгжлийн түвшинг Монголынхоо үзэгчдэд бодитоор хүргэж байх, үзвэрийн цар хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэх, циркийн урлагийн бахдам сайхныг үзэгч олонд таниулах зэрэг томоохон зорилготойгоор энэхүү ажлыг хамтран хэрэгжүүлж байна. Гол онцлог гэвэл түрүү жилийн номер давтагдахгүй. Мөн арслан, одой морьд зэрэг ховорт тооцогдох амьтад ирэх аж.
Сэтгэгдэл (1)