Монгол улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ сарын 15-нд мэргэжлийн боксын тав дахь тулаанаа хийх байсан.
Гэвч түүний өрсөлдөгч Рафаель Васкес нь тулалдах боломжгүй болжээ. Энэ тухай Төгсөө өөрийн нүүр номондоо бичсэн байна. "За бараг л жиндээ ороод бүх зүйл бэлэн болсон байлаа! Даанч өрсөлдөгч маань тулаан хийх боломжгүй болчихлоо! Зүгээрээ, би үргэлж бэлэн" хэмээсэн байна.