Сүүлийн үед олон нийтийн дунд дуулиан тарьсан Мүүний асуудлаас үүдэн Боловсрол, шинжлэх ухааны яамны стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр ажлаа өгсөн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Б.Насанбаярыг ажлаа өгсөн талаар идэвхтэй жиргэсээр байна. Тэрээр өнөөдөр “Ерөнхий сайд Гэндэнг ЗХУ-д цаазалж байхад Монголдоо түүнийг "лам нарт хэт талтай" гээд яг Насанбаярын эсрэг сурталчилгаа шиг зүйл явагдсан байдаг” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Мөн “Б.Насанбаяр ажлаа өгсөнд харамсаж байна. "Авьяас" хөтөлбөр монголын олон соёлын биет бус өвийг хүүхдүүдэд өвлүүлсэнд баярлаж явдаг” гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (74)