МИАТ компани, “Жанцанноров” сантай хамтран ажиллахаар болж, гэрээ байгууллаа. Ингэснээр Монгол хөгжим агаарын орон зайд анх удаа борлуулагдах гэж буй юм. МИАТ-ын бүх нислэгээс Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын 10 цомгоос сонгон худалдаж авч болох гэнэ. Онгоц доторх “Sky shop" сэтгүүлээс цомгуудын тухай мэдээллийг авах боломжтой бөгөөд тусгай нэг сувгаар түүний бүтээлүүдийг сонсож болох аж. Мөн онгоц хөөрөх хүртээх хугацаа болон газардсаны дараа зогсоол хүртэл явах үед Н.Жанцанноров гуайн бүтээлийг онгоцонд эгшиглүүлэх гэнэ.
Дашрамд дуулгахад, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын анхны цомог 1998 онд худалдаанд гарч байсан бол 10 дахь цомог болох “Оюу эрдэнийн говь” удахгүй хэвлэлтээс гарна.
Сэтгэгдэл (8)